Өнөөдөр Улаанбаатарт 11 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны
албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хүргэлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал гэр бүлийн 5 хүнээс халдвар илэрсэн байна. Түүнчлэн Наркалогийн төв эмнэлэгт 2 тохиолдол, Сүхбаатар дүүргийн 1, 5 дугаар хороонд орон сууцанд өвчлөл гарсантай холбогдуулан голомтын өргөжүүлсэн шинжилгээ хийхэд 2 хүнээс, Улаанбаатараас Ховдод очсон 2 хүнээс илэрсэн байна.
Наркалогийн төвөөс илэрсэн тохиолдол нь тухайн эмнэлэгт эмчлүүлж байсан 1 хүн эмнэлгээс гараад хөдөө явахаар шинжилгээ хийлгэхэд коронавирус илэрсэн. Тухайн иргэд тус төвд хэвтэхээсээ өмнө шинжилгээ хийлгэсэн бөгөөд сөрөг гарч байжээ. Тиимээс Наркалогийн төвд тандалт судалгаа, шинжилгээний ажил хийхдээ ойрын хавьтлын 17 хүн, түүний гэр бүлийн 21 хүн, тус эмнэлэгийн эмч ажилтан 40 хүн, энэ сарын 22-ноос хойш эмнэлгээс гарсан хүмүүс гээд нийт 70 хүнд шинжилгээ хийсэн. Улмаар хоёр хүнээс халдвар илэрсэн аж. Тиймээс тус төвд түр хугацаанд хөл хорио тавиад байна.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 836 боллоо. Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 1162 байна. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1667, эдгэрсэн 1236 эмчлэгдэж байгаа 418 байна. Үүнээс 362 хөнгөн, 52 хүндэвтэр, 3 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 25 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.
BOLOD.MN