BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

ИНЕГ-т үүссэн эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу?

Улс орон даяар хөл хорио тогтоосон амаргүй цаг үед салбар бүрт хариуцлага гэдэг зүйлийг ягштал хэрэгжүүлэх учиртай. Төр, засгийн удирдлагууд ч албан хаагчдаа хариуцлагатай байхыг сануулж, анхааруулсаар байна. Шинэ Засгийн газрын тэргүүн, Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээж аваад “Төрийн албан хаагчийн сэтгэлгүй,  хариуцлагагүй үйлдлээс болж, бүхэл бүтэн Засгийн газар өмнөөс нь ёс зүйн хариуцлага хүлээж огцорсон гэдгийг шат шатны төрийн албан тушаалтнууд хэзээ ч битгий мартаарай” хэмээн хэлж байв.


Гэвч энэ бүх анхааруулга, сануулгыг хүлээж авдаггүй, удирдлагынх нь хариуцлагагүйн улмаас гарч буй  зөрчил, дутагдал нь ар араасаа овоорч байгаа нэг газар байна. 
Энэ нь бол ИНЕГ. Уг нь улсын онцгой объект.  Хариуцлагагүй, ёсзүйгүй, дүрмийн бус ажиллах эрх тэдний хэнд ч байхгүй.  Харин ч эсрэгээрээ хариуцлага,  ёс зүй, мэргэжлийн байдлаараа бусдыг уриалан дуудаж, үлгэр дууриалал үзүүлж байх учиртай газар.  Гэвч байдал эсрэгээрээ ИНЕГ-т хариуцлагагүйн зуд аль хэдийнэ нүүрлэчихээд байна.  Дараах баримтуудаас Монгол Улсын Иргэний нисэхийн Ерөнхий газар, түүний удирдлагууд ямар хэмжээнд ажиллаж байна вэ гэдгийг харж болно.
 
2020 оны есдүгээр сарын 13. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийн “Воинг-767” онгоцны экипажийн дарга А.Энхжаргал Япон Улсын “Нарита” олон улсын нисэх буудлаас гурван хайрцаг “Caster” тамхи буюу 50 блок нийтдээ 150 ширхэг тамхийг Токио дахь төлөөлөгчийн газрын ажилтнуудтай хуйвалдан тээвэрлэн авчирсан.  Улмаар гааль, хил, хорио цээрийн ямар ч хяналтгүйгээр хулгайн тээвэр хийсэн ноцтой зөрчил илэрчээ.  А.Энхжаргал нь ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн найз гэдэг.
2021 оны нэгдүгээр сарын 15.  “Геосан” авиа компанийн JU-9993 улсын бүртгэлийн дугаартай С208  онгоц  Улаанбаатар-Булган чиглэлд нислэг үйлдэхээр сумлагаа хийхдээ болон цааш явгалан гүйхдээ онгоцныхоо сүүлний тулгуурыг авалгүйгээр нислэг үйлдсэн байна.  Азаар үүнийг таслан зогсоожээ.  Мөн Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын хэрэглэлийн буултын системийн баталгаат гэрчилгээжүүлэлтийн хугацаа 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон тул хугацаат баталгаажуулалтын шалгалтын нислэгийг БНХАУ-ын шалгалтын нислэгийн баг агаарын хөлгөөр гүйцэтгүүлэх  УОК-ын 2020 оны наймдугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийн биелэлтийг хангаагүй, тус хэрэглэлийн буултын системд одоог хүртэл баталгаажуулалт хийгдээгүй байна.
2020 оны долдугаар сарын 6. “Сөүл-Улаанбаатар” чиглэлд тусгай үүргийн ОМ-302 чиглэлийн “Боинг- 737” онгоцны  хөдөлгүүрт гал гарч, улмаар хөдөлгүүр татгалзан, Бээжин хотод ослын буулт хийсэн.  Үүний улмаас эх орондоо ирж байсан 160 зорчигч дөрвөн цаг орчим онгоцондоо  хүнд байдалтай байжээ.
 
2020 оны зургадугаар сарын 4.  Улсын онцгой комиссын чухал объектын нэгэнд тооцогдож буй “Чингис хаан” ОУНБ-ын хориотой бүсэд нэгэн иргэн чөлөөтэй нэвтэрч, МИАТ  ХК-ийн ангарын дэргэд маргаашийн нислэгт бэлтгэн үйлчилгээ хийлгэж байсан “Бионг-737” агаарын хөлөгт ороод зугаалж явсныг инженерүүд нь барьж өгчээ.  Үүний улмаас 5-ны өдрийн өглөө гүйцэтгэх байсан “МИАТ” ХК-ийн нислэгүүд гурван цагаар хойшилж, зохих алдагдлыг учруулсан байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 25.  Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны дэд дарга Б.Гүен, /ТЕГ-ын дарга асан  Б.Хурцтай ойр хүн/ МИАТ ХК-ийн Зорчигч үйлчилгээний хэлтсийн дарга С.Батсүх /ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгийн дүү/ нар Буянт-Ухаа ОУНОБ дахь ажлын өрөөндөө архидан согтуурч, ноцтой зөрчил гаргасны улмаас цагдаагийн байгууллагад баригдсан.  Гэвч ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, ТЦА-ны дарга С.Амарсайхан нарын тусламжтайгаар хариуцлагаас мултарсан байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 29. Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулсан “Эйркон-2100” систем 30 минут доголдож саатсан.  Улмаар гар ажиллагаанд шилжсэн бөгөөд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан гадаад улсын 12 агаарын хөлөг хяналтгүй болсон.  Энэ доголдол удаа дараалан давтагджээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 25. “H-125” нисдэг тэрэг Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхдээ хөдөлгүүр нь доголдож, Булган аймгийн Баяннуур сумын нутагт хээрийн нөхцөлд ослын буулт хийжээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 20. Бээжингээс Улаанбаатар чиглэлд карго нислэг үйлдэж байсан ОМ-224 МИАТ ТӨХК-ийн Боинг-767 агаарын хөлөг “Буянт Ухаа” ОУНОБ-д газардах үед шувуутай мөргөлджээ.  Үүний улмаас агаарын хөлгийн удирдлагад гэмтэл учирсан тул онгоц нислэгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болжээ. 
 
 
 
 
Улмаар онгоцноос их хэмжээний ачааг буулган JU-1021 дугаартай “Боинг-767” шилжүүлэн ачих ажиллагааг шөнө дөлөөр гүйцэтгэсэн аж. Ингэснээр төлөвлөгдсөн гадаадын нислэг удаан хугацаагаар саатан компанид зохих хохирлыг учруулжээ. Мөн онгоцонд учруулсан гэмтлийг засах гэж инженер техникийн ажилтнууд 24 цагийн турш тасралтгүй ажил үйлчилгээг хийж, нислэгт бэлэн болгосон бөгөөд багагүй хэмжээний хохирлыг  МИАТ ТӨХК-нд учруулсан байна.
 
 
2020 оны арваннэгдүгээр сарын 16. ИНҮТ-ийн НХҮА-ны нислэгийн хөдөлгөөний удирдлагын хамааралтай ажиглалтын АDS-В системд доголдол гарч, 21 минутын хугацаанд Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэж байсан таван агаарын хөлгийн нислэг удирдлага хяналтгүй болжээ.
Энэ мэтчилэн Л.Бямбасүрэн, дэд дарга Б.Алтанцом нарын удирддаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,  ИНЕГ-ын үйл ажиллагаатай холбоотой зөрчил, дутагдал үргэлжилж байна.  ИНЕГ-т үүссэн  энэ замбараагүй байдлыг та мэдэж байгаа юу, Ерөнхий сайд аа.  Хариуцлагагүй алба хаагчидтай холбоотой гомдол мэдээлэл таны сонорт хүрсэн үү.
 
 
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ИНЕГ-т үүссэн эмх замбараагүй байдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та мэдэж байгаа юу?
Бусад мэдээ ▼

1
04-19
Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамж буюу нумгүй сум

2
04-19
Хууль, хүчний байгууллагынхан автомашины 1000 хуурамч дугаар эзэмшдэг гэв үү?

3
04-19
МАН-ын Удирдах зөвлөл ШУУРХАЙ ХУРАЛ зарлалаа

4
04-19
БААР, БУУДАЛ ХЭСДЭГ ДИПЛОМАТ АЛБАА БАЙРАНД НЬ ОРУУЛЪЯ, Б.БАТЦЭЦЭГ САЙД АА!

5
04-19
Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна

6
04-19
Аж богдын харуул нь аймшигтай бөгөөд гаслантай ...

7
04-19
Хунтайж Филиппийг Виндзорын шилтгээний сүмд оршууллаа

8
04-19
Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

9
04-19
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа хойшлууллаа

10
04-19
Mc collection MB ,Lodko ,Taba шинэ уран бүтээл "Хөөрхөн Охин"

11
04-19
Газар чөлөөлөлтийг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

12
04-19
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа

13
04-19
Танилц: Өнөөдөр AstraZeneca вакцины хоёр дахь тунг хийх цэгүүд

14
04-19
Ice Top хамтлаг Монголын хамгийн анхны хип хоп пянз гаргалаа

15
04-19
Иргэн бүрт илгээсэн COVID-19 ERSDEL системийг АШИГЛАХ ЗААВАР

16
04-19
Эрчим хүчний хуримтлууртай Монголын анхны нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад Голомт банк баталгаа гаргалаа

17
04-19
Монгол Улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана

18
04-19
Мьянмарт Японы сэтгүүлчийг баривчилжээ

19
04-19
АН-ынхан Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, дотоод “зодооноо” эхлүүлжээ

20
04-19
ХӨСҮТ: Тоглоомын талбайд хүүхдүүдээ тоглуулахгүй байхыг анхааруулж байна

21
04-19
Л.Баттөр: 17-гоос доош насныхан шинж тэмдэггүй халдвар тараагч болж байна

22
04-19
Л.Энхсайхан: ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх бодлого барьж байна

23
04-19
Өнөөдөр AstraZeneca вакцины хоёрдугаар тунг хийх цэгүүд

24
04-19
Тэр хэн бэ? LIVE: *Монголын салса бүжиг сонирхогчдын холбооны хөтлөгч багш *Б.Мөнх-Оргил

25
04-19
Сонгогчдын жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай

26
04-19
Он гарсаар үйлдвэрийн 47 осол бүртгэгджээ

27
04-19
“Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу

28
04-19
АН: Ц.Анандбазар гишүүний бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлыг хэлэлцэнэ

29
04-19
ЭМЯ: Сүүлийн 24 цагт 889 хүн коронавирусээр халдварлаж, 5 хүн нас барав

30
04-19
30 тэрбум төгрөг луйвардсан Д.Бат-Эрдэнийг "хонгилын шүүгч" нар хамгаалж байна

31
04-19
"Шинжлэх ухаан дээр сандайлсан популизм"

32
04-19
Тагтан дээрээс үсрэх гэж байжээ

33
04-19
Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж шийдэв

34
04-19
Цөмийн хаягдал усыг далайд цутгахаар шийдсэнд харамсаж буйгаа илэрхийлжээ

35
04-19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүхбаатарын Дарьгангад томоохон хээрийн түймэр гарчээ

36
04-19
Энэ сарын 23-нд ВАКЦИН ирж, хоёр дахь тунг тарьж ЭХЭЛНЭ

37
04-19
ХӨСҮТ-йн эмч нар КОВИД-ийн шинжилгээнээс хэрхэн мөнгө угаасан бэ?

38
04-19
Шуурхай: УИХ гишүүн Ё.Баатарбилэг Архангай аймагт халдварын улмаас тусгаарлагдлаа

39
04-19
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн ноцтой осол гаргажээ

40
04-19
ЭМД-аар 52 улсын болон хувийн эмнэлэгт ӨНДӨР ӨРТӨГТЭЙ оношилгоонд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрагдах боломжтой

41
04-19
"Гацуурт" ХХК-ийн захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

42
04-19
Европын хөл бөмбөгийн шилдэг клубүүд шинэ тэмцээн зохиохоор болжээ

43
04-19
"COVID-19 ERSDEL": Xавьтлын мэдээллийг илгээнэ

44
04-19
Хятад вакцины давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийж эхэлнэ

45
04-17
ЭМЯ: 983 тохиолдол илэрч, онош батлагдаад 1-8 хоногийн дотор 4 хүн нас барлаа

46
04-17
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Ц.Анандбазарын бэлгийн дарамт үзүүсэн баримтууд ил болж, авлигын хэрэгтнүүдийг шүүн хэлэлцсэн ДОЛОО ХОНОГ

47
04-17
Цасан шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ

48
04-17
"Суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч байна"

49
04-17
Ж.Энхцэцэг: "Өргөө" амаржих газар коронавирусийн халдвартай таван эмэгтэйг амаржууллаа

50
04-16
Х.Баттулга болон бусад Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших боломжгүй гэж Цэц үзлээ

51
04-16
Д.Үүрцайх: Ерөнхийлөгч Х.Баттулгын хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна

52
04-16
Ц.Анандбазар МИАТ-д шатахуун нийлүүлж, МИАТ ТӨХК-ийн захирал Д.Баттөр “Бага тэнгэр”-ийн тансаг хауст амьдардаг

53
04-16
Геополитикийн замын уулзвар дээрх Монгол Улс

54
04-16
Хатан хаан Элизабет маргааш хунтайжтай салах ёс гүйцэтгэнэ

55
04-16
Вакцины тун хоорондын зайг хойшлуулах нь иргэдийн эрхийг зөрчинө гэж үзжээ

56
04-16
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж автомашиныхаа улсын дугаарыг хооронд нь сольж зүүж, 2016 оноос хойш автомашины татвар төлөөгүй байна

57
04-16
“Газпром” компани Монголоор дайруулах хийн хоолойн маршрутаа зураглан гаргажээ

58
04-16
Цайдамхан талаасаа таныг хайлаа

59
04-16
Хаягдал маскаар зам, барилгын материал хийж болно

60
04-16
Ц.Нанзаддорж цэцийн хуралдаанаас татгалзжээ

61
04-16
Сугалаа будилуулсан гэх "Эгнэшгүй-Их" ХХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ

62
04-16
“Цоба” ХХК-ийн хууль зөрчин байгальд халдаж буй барилгын ажлыг хэн зогсоох вэ?

63
04-16
Б.Ундармаагийн 234 тэрбумийн өрийг ТӨЛҮҮЛЖ, НДШ-ийг нэмэхгүй байхыг ШААРДАЖ байна

64
04-16
SOS: Коронавирусээр дахин 1107 хүн өвчилж, 6 хүн нас барлаа

65
04-16
Тулаанч З.Шинэчагтга улаан хуудас хүртэж торгуулиар ялагдлаа

66
04-16
Эх нялхас ковидын голомт болсон уу!

67
04-16
Б.СҮНДЭРЪЯА: Х.Баттулгаа!! Ерөнхийлөгчийн сонгуульдаа намайг ашиглахаа зогсоо! эхнэр Золоогын тань ч чат надад бий шүү

68
04-16
Тэр хэн бэ? LIVE: S4 Хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ

69
04-16
Халдвар авсан Н.Түвшинбаярын БИЕИЙН БАЙДАЛ ХЭВИЙН, эмнэлэгт тусгаарлагджээ

70
04-16
Б.Өлзийбаяр: Төр иргэдээ 26 хувийн шимтгэл болон татвараар давхар цөлмөж байна

71
04-16
Монголын баг “Токио-2020” олимпын наадмын 21 эрх аваад байна

72
04-16
Хөвсгөл аймгийн Ханх суманд өнгөрсөн шөнө хоёр удаа газар хөдөлжээ

73
04-16
Токиогийн олимпыг цуцалж магадгүй

74
04-16
АНУ ОХУ-д шинээр хориг арга хэмжээ авжээ

75
04-16
Синофарм компаниас коронавируст халдварын эсрэг вакциныг ойрын хугацаанд нийлүүлэхээр талууд санал нэгджээ

76
04-15
АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

77
04-15
Ерөнхийлөгч Х.Баттулгын цэцэд "нөлөөлөх" оролдлогын үргэлжлэл

78
04-15
Иргэн Д.Мөнхбатыг “Энхсаран“ сувилалд тусгаарлагдахдаа ДЭГЛЭМ ЗӨРЧИЖ, бусдыг өдөөн турхирсан ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР татжээ

79
04-15
Файзер вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн тоог гаргажээ

80
04-15
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

81
04-15
Лукашенкогийн бохир мөнгөний Монгол дахь хэлхээ

82
04-15
Б.Мөнхзаяа: Нийтийн эрхзүйн салбарт зөвшөөрснөөс бусад нь хориглодог зарчим үйлчилдэг учир, одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй

83
04-15
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, шилжүүлэх журам баталлаа

84
04-15
С.Эрдэнэ асар их өрөнд орж магадгүй боллоо

85
04-15
Л.Наранбаатар З.Энхболдыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргав

86
04-15
УИХ-ын дарга Г.Занданшатарт, Ц.Анандбазарыг гишүүний суудлаас түтгэлзүүлэх бүрэн эрх бий. Гэвч....

87
04-15
Томчуудын "нууц тахал"-д монголчууд 30 жил дарлуулж байна

88
04-15
ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан

89
04-15
"TOKYO 2020" олимпын наадмыг Монголын 13 телевиз шууд дамжуулна

90
04-15
Та шууд нэвтрүүлгээс бэлэн мөнгөний азтан болмоор байна уу?

91
04-15
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750,000 төгрөгөөр торголоо

92
04-15
Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ

93
04-15
Олон улсад ахмадуудаа нэн тэргүүнд вакцинжуулж байна, харин манайд...

94
04-15
Иргэд алт олборлох, хайх, бугын эвэр түүх зорилгоор хилийн бүс, зурваст нэвтэрч байна

95
04-15
Путин ямар вакцин хийлгэснээ зарласангүй

96
04-15
“Жи тайм”-ын хэргийг Дээд шүүх хянан хэлэлцэнэ

97
04-15
Хүлээлт дагуулсан ХЭЛЭЛЦЭЭ ЭХЭЛЛЭЭ

98
04-15
АН хувь заяагаа Улсын Дээд шүүхээр шийдүүлнэ

99
04-15
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц газарджээ

100
04-15
Тахиа жилтнээ эерэг сайн хэмээжээ