Тийм ээ, та зөв уншсан. Нүсэр том, ойролцоогоор 2600 тонн жинтэй барилгыг саяхан Хятадын Шань Дүн мужийн Жи Нань хотод өргөж зөөсөн байна. Итгэмээргүй байгаа биз? Та дараах зургуудыг өөрийн нүдээр үзээрэй.
XIX зуунд энэхүү 3 давхар орд харшийг барьжээ. 10 чиргүүл бүхий техникийн тусламжтайгаар уг барилгын шилжилт хөдөлгөөнийг хийсэн байна. Ойролцоогоор 70 метр газар зөөвөрлөв. Шинэ байршилд нь байрлуулах ажилд нийтдээ 82 минутыг зарцуулжээ. Нүүлгэн шилжүүлэлт зайлшгүй шаардлагатай байсан нь энэ газар борооны улиралд үерийн усанд автах эрсдэлтэй байжээ. Уг барилга нийтдээ 1700 м/кв талбай эзэлдэг.
Шань Дүн Барилгын Их Сургуулийн профессор Жан Шинь барилгын талаар ярихдаа "Барилгын өвөрмөц хийц, олон жилийн үүх түүх, цаашлаад хотын оршин суугчдын хайрыг татсан газар учраас энэ барилгыг хамгаалах нь бидний үүрэг юм” гэлээ.