BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Хайран 2.3 тэрбум

Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/  УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд зургаан нэр дэвшигч, 28 


дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд 10 нэр дэвшигчийг бүртгэж, тэдний үнэмлэхийг олгосон.

Аргагүй л НӨХӨН сонгууль нэрэндээ таарсан НӨХӨӨСНИЙ хүмүүс нэр дэвшиж байгаад тухайн тойргуудын сонгогчид сэтгэл дундуур, бухимдаж байна. Ёстой л “жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” гэгчээр аль, аль тойргоос хэн нэгэн нь УИХ-ын гишүүн болохоор, тангараг өргөх эрх үүсэх нь тодорхой.

Гэхдээ УИХ-ын нөхөн сонгуульд зориулж буй 2.3 тэрбум төгрөгийг нэр дэвшигчидтэй харьцуулахад ёстой л ХАЙРАН МӨНГӨ болох нь ээ.

Дөнгөж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав уу, үгүй юу Х.Бат-Ялалт, А.Отгонбаатар нар биесээ “хэмлэн” барьцалдаж байна. Б.Найдалаагийн хувьд бусад нэр дэвшигчдээ халз мэтгэлцээнд дуудаж байна. Яг л нэгнээ дуэльд дуудаж байгаа мэт сүрийг үзүүлж байгаа ч үнэндээ УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшигчид үүнийг нь ёстой л “Гэлээн гэх нь байтугай гөлөөг гэх хүн олдсонгүй” гэдэг шиг ШИНШЛЭХ ч үгүй. Үнэндээ нэр дэвшигчид эхнээсээ л БОДЛОГО ярих бус, бусдыгаа муулсаар сурталчилгааны хугацаагаа дуусгах нь тодорхой болчихсон.

Түүнчлэн нэр дэвшигчдийн ихэнх нь УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшээд бүдрэгсэд, бас тойргоо сольсон “УРВАГЧИД”.

Тэд ердөө хэзээ гэдэг нь чухал бус ЗААВАЛ УИХ-ын гишүүн болох туйлын хүсэлтэй мэт харагддаг ч зарим нь нэр дэвшихийг орлогын эх үүсвэрээ болгочихсон нөхөд.

Тухайлбал, УИХ-ын 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй Э.Батшугар /МАН/, Ш.Гантулга /Иргэний Зориг-Ногоон нам/, Ш.Төмөрсүх /Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам/, Б.Найдалаа /Зөв хүн-Электорат эвсэл/, А.Отгонбаатар /Үнэн ба Зөв нам/, Бие даан нэрээ дэвшүүлэгч Х.Бат-Ялалт, мөн УИХ-ын 18 дугаар тойрогт нэр дэвшигч М.Чингисхаан нарыг олон нийт андахгүй болсон.

Тэд орон нутаг, УИХ-ын гэх сонгууль бүрд хаанаас ч, хаана ч хамаагүй нэр дэвшиж, гаршсан. Гэхдээ ихэнхдээ санал хураах өдөр ойртмогц “ТОМ” намуудад “бууж өгдөг”.  

Харин нөгөө хэсэг нь УИХ-ын гишүүн асангууд. Бусдыгаа бодвол олон нийтэд танигдчихсан. АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар, Дэлхийн монголчууд намаас нэр дэвшигч Л.Цог. Тэдний хувьд бусдыгаа бодвол сонгуульд оролцож, ялалт байгуулах туршлагаар арай дөнгүүр. Харамсалтай нь АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг хуулийн байгууллагаас “хооф” гээд татчих магадлал өндөр. Л.Цогийн хувьд МАН, МАХН гэж баахан гүйж байгаад эцэст нь Дэлхийн монголчууд гэх намд эзэн суусан нэгэн.

Ингээд харахад УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгуулийн зардалд зарцуулж буй 2.3 тэрбум төгрөг  үнэндээ хайран биш гэж үү.

https://erennews.mn/article/49568

Хайран 2.3 тэрбум
Бусад мэдээ ▼

1
10-26
“NASA”, “SpaceX” дараагийн баг бүрэлдэхүүнээ сансрын станц руу илгээнэ

2
10-26
Жолигийн турсан байдал фэнүүдийг нь дахин түгшээв

3
10-26
ДЭМБ: БНАСАУ-д коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

4
10-26
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг КОВИД-19 тусаагүй хүмүүст нэг удаагийн дэмжлэг олгох эсвэл сувилалд хамруулах санал гаргав

5
10-26
Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтой

6
10-26
Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хаажээ

7
10-26
Төсвийн төсөлд эдийн засаг 5 хувиар өсөхөөр төсөөлж байна

8
10-26
Хөвсгөл аймагт баавгай мал барьж, айлын гэр дээгүүр явж унийг нь хугалжээ

9
10-26
Рио Тинтогоос Засгийн газарт илгээсэн дөрвөн саналд юу байв

10
10-26
Замын-Үүдийн суманд сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг зогсоов

11
10-26
Ирэх сар бүх нийтээр хоёр өдөр амарна

12
10-26
Монголбанк инфляцийг барьж чадаагүй хэрнээ мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл бүрдсэн хэмээн 100 000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг мөрөөдөв

13
10-26
ТӨСӨВ 2022: Дадал суманд нисэх буудал барих төсөв 4,4 тэрбум

14
10-26
Өвөр Монголын Алшаа аймагт ХӨЛ ХОРИО тогтоолоо

15
10-26
С.Энхболд: Салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр төсөвт тусгуулан ажиллаж байна

16
10-26
Токиод Мако гүнжийн хуримыг эсэргүүцэн ЖАГСАЖ БАЙНА

17
10-26
Өнөөдөр 14.00 цагаас Оюутолгойн хэлэлцээр хийнэ

18
10-26
Ирэх онд хоёр онгоцны буудал шинээр нээнэ

19
10-26
Дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийг нэрлэв

20
10-26
Өнөөдөр Улаанбаатар хотод 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

21
10-26
ЭМЯ: 1231 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

22
10-26
Америк Оросын иргэдийг “эх оронгүй” ангилалд оруулжээ

23
10-26
Нийт 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүллээ

24
10-26
Б.Азжаргал: Дарханыг аж үйлдвэрийн том хот болгоно

25
10-26
“Хөөсөрсөн” жишиг үнэ нүүрс олборлогчдыг үүдээ барихад хүргэжээ

26
10-26
Төрийн тэргүүн “COP-26” уулзалтад оролцоно

27
10-26
Дэлхий эрчим хүчний хямралтай нүүр туллаа

28
10-26
БЗД-т хаягдал гялгар уутаар хүүхдийн тоглоомын талбайг бий болгожээ

29
10-26
Н.Энхболд: Ц.Анандбазартай холбоотой бичиг одоогоор УИХ-д ирээгүй байна

30
10-26
“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгө Засгийн газрын тусгай сангийн дансанд орж ирсэн гэв

31
10-26
Коронавирусын эсрэг вакцинжуулалтын явуулын 36 баг, суурин 36 цэгийн байршил

32
10-26
Боксчид маань Белградад хаанахын хэнтэй үзэлцэхээр учраа таарав

33
10-26
Ц.Элбэгдоржийн хэдэн хэрэг, хаана гацсан бэ?

34
10-26
III тун дельта хувилбараас хамгаалж байгааг дэлхийн тэргүүлэх судлаачид баталлаа

35
10-25
Олон хүний цус, нулимсанд будагдсан “хар баасан гариг”-ийг эргүүлж авчирна гэнэ үү, цагдаагийн дарга

36
10-25
“Монос"-н захирал Л.Эрдэнэчимэгийн туслах нь 300 сая төгрөгөөр казинодоод баригджээ

37
10-25
Нийт барилга байгууламжийн 17 хувь нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн тооцоолол гарчээ

38
10-25
“Rio Tinto” Монголын 34 хувьд ногдох зээлийн $1.6 тэрбумыг “тэглэх” санал гаргасныг эх сурвалж хэлэв

39
10-25
Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Булган нарт эрүү шүүлт тулгасан гэх О.Бархасбадийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

40
10-25
УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг прокурорын газраас яллагдагчаар татжээ

41
10-25
Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаарх эрдэм шинжилгээний хурал болов

42
10-25
МАН-ын бүлэг: ОХУ-ын талаас УБТЗ-ын даргаар орос хүн томилох шаардлагыг тавьсан

43
10-25
Эстонид вакцин хийлгээгүй хүмүүсийг олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглов

44
10-25
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нийт өрхийн 50 хувь нь дэд бүтэцтэй холбогджээ

45
10-25
Н.Содбилэгт насанд хүрэгчдийн шатрын ДАШТ-ийг хошуучилж байна

46
10-25
УИХ дахь АН-ын бүлгийн ирц хүрээгүй учраас хуралдаж чадсангүй

47
10-25
Д.Мөнх-Эрдэнэ нэр бүхий улстөрчдийг шалгуулах хүсэлтийг АТГ-т өгөх гэж байна

48
10-25
ОХУ-аас 12.800 тонн, БНХАУ-аас 12.250 тонн, нийт 25.050 тонн АИ-92 автобензин импортоор орж иржээ

49
10-25
Худалдаа хөгжлийн банк ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ЛУЙВАРДАЖ, мөнгө хүүлсэн үү?!

50
10-25
Жүжигчин Моника Беллуччигийн тухай хүмүүсийн төдийлөн мэдэхгүй баримтууд

51
10-25
Илон Маскийн “Starlink” компани “Vodafone”-той хамтрахаар хэлэлцэж байна

52
10-25
Улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна

53
10-25
Японы гүнж эзэн хааны гэр бүлээ орхин, энгийн иргэн болж байна

54
10-25
Монголоос Хятад руу экспортлох нүүрс 10-20 сая тонноор өснө

55
10-25
УУХҮЯ: Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн

56
10-25
Жо Байден: Бид Тайванийг Хятадаас хамгаална

57
10-25
COVID19: Халдварын 1095 тохиолдол илэрч, 16 хүн нас баржээ

58
10-25
Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаалаар нэмэгдэнэ

59
10-25
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана

60
10-25
УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд, тэдний дараалал

61
10-25
Баабар: Монгол Зөвлөлтийн 1921 оны хэлэлцээр

62
10-25
Крипто валют хэмээх үүлэн технологийн зах зээлд хүмүүсийг төөрөгдүүлдэг хэлбэрүүд

63
10-25
Шүүхийн байгууллага болон зарим шүүгчдээс Шударга ёсыг нэхэх эрх ард түмэнд бий!!!

64
10-25
АНУ-ын бүтээсэн дуунаас хурдан пуужингийн туршилт амжилтгүй боллоо

65
10-25
ХХБ-ны зээлээр худалдаж авсан орон сууцыг Монголын ипотекийн корпораци дээр давхар зээлэнд тавьсан байжээ

66
10-25
Жо Байден рейтингийн уналтаараа АНУ-ын Ерөнхийлөгчдийг тэргүүлэв

67
10-25
17 настай охин гэрийнхэнтэйгээ маргалдаж гараад сураггүй болжээ

68
10-25
Л.Оюун-Эрдэнэ: МАНАН-тай эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлнэ

69
10-25
Хүүхдийн эрх 18:00-01:00 цагийн хооронд хамгийн их зөрчигддөг

70
10-25
Д.Хаянхярваа Хятадуудыг шантаажилж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй

71
10-25
Комедиан Д.Амартүвшин: Би өөрийнхөө төлөө л тэмцдэг. Бусдын төлөө тэмцэгчид шал худлаа

72
10-25
Д.Хаянхярваа Хятадуудыг шантаажилж, их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй

73
10-25
Шүүхийн байгууллага болон зарим шүүгчдээс Шударга ёсыг нэхэх эрх ард түмэнд бий!!!

74
10-25
Эзэнтэйгээ хамт өсөж торнисон амьтдын өхөөрдөм зургууд

75
10-25
NBA-гийн түүхэн дэх Шилдэг 75 тоглогч

76
10-25
50 мянган ам.долларын айдас, Нарийн царигийн айдастай яг адилхан!?

77
10-25
Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна

78
10-23
Төрийн дээд шагнал гардууллаа

79
10-23
Дорнод аймгийн тахилгат Улз голын анхны тахилга боллоо

80
10-23
“Ардчилал ба авлига” сэдэвт цахим нэгдсэн чуулган болов

81
10-23
Эрээн хотод халдварын тоо 12 боллоо

82
10-23
НҮБ-ын төлөөлөгч: Мьянмарт нөхцөл байдал улам хүндэрч байна

83
10-22
"Дорнод Монголын хосгүй авъяастан- Г.Дарамзагдын амьдрал, Уран бүтээл судлал-2021" эрдэм шинжилгээний хурал болно

84
10-22
Монгол Улсын нэрт хөгжмийн зохиолч, Найрал дууны удирдаач Г.Дарамзагд агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Олон Улсын мэргэжлийн дуулаачын IV уралдаан" болно

85
10-22
В.Путин: Байден Афганистанаас цэргээ гаргаж зөв алхам хийсэн

86
10-22
Барилгын материалын үнэ 40 хувиар өссөн нь иргэдэд дарамт болж байна

87
10-22
Их Британийн хатан хааны бие чилээрхжээ

88
10-22
Нийслэлийн шилдэг дүүргээр Сонгинохайрханчууд шалгарлаа

89
10-22
НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж бүрдлээ

90
10-22
Б.Лхагвасүрэн : 50, 100 мянгатын дэвсгэрт инфляцад нөлөөлөхгүй, ханшинд дарамт үүсгэхгүй

91
10-22
Монгол, Германы зэвсэгт хүчний хамтарсан уулын явган цэргийн сургалттай Ерөнхийлөгч танилцав

92
10-22
ЭМЯ: Коронавируст халдварын 1719 тохиолдол батлагдаж, 19 хүн нас баржээ

93
10-22
Ц.Төмөр-Очир: Архаг суурь өвчтэй ч гуравдугаар тунд хамрагдсан бол хөнгөн өвдөж байна

94
10-22
Л.Оюун-Эрдэнэ О.В.Белозеровт : “Богдхан төмөр замын төсөлд Оросын тал оролцох боломжтой" гэв

95
10-22
Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардлаа

96
10-22
Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

97
10-22
У.Хүрэлсүх: Монгол, Герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжин хөгжих болтугай

98
10-22
Жо Байден: Хятадтай хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байна

99
10-22
Алга болоод байсан гурван настай охин олджээ

100
10-22
МУГТ У.Мөнх-Эрдэнэ ковидын халдвар авсны улмаас ДАШТ оролцож чадалгүй эх орондоо иржээ