BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Боксчид маань Белградад хаанахын хэнтэй үзэлцэхээр учраа таарав

Серб улсын нийслэл Белград хотноо ирэх 11 сарын 6-ны өдөр хүртэл явагдах 2021 оны Боксын дэлхийн аварга шалгаруулах XXI удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаа болж тоглолтын албан ёсны сугалаа тодорхой болжээ. 


Уг тэмцээнд оролцохоор 105 орон мэдүүлэгээ өгсөн байсан боловч эцсийн байдлаар 88 орны 510 тамирчин өрсөлдөх юм байна.
Тодруулбал Африк тивээс 11 орны 41, Америк тивээс 19 орны 86, Ази тивээс 20 орны 137, Европ тивээс 38 орны 246 боксчид өөр хоорондоо сугалаа таарч өрсөлдөхөд бэлэн болоод бэлтгэлээ ид базааж байна. 
Тоон үзүүлэлтээс цухас дурдхад энэ дэлхийн аваргын тэмцээний нийт 13 жин тус бүрд тамирчдаа оролцуулахаар Герман, Польш, ОХУ, Турк, Украйн, Узбек, Кени, Казахстан, Энэтхэг улс бүрэн бүтэн баг илгээсэн бол 12 орон зөвхөн “галзуу” ганц найдвараа явуулаад араас нь анхааралтай харж суугаа бололтой. Манай улсын хувьд 9 жинд хөвгүүдээ илгээсэн ч 75 кг-ын жинд тоглох гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийн ковидын шинжилгээний хариу эерэг гарсан шалтгаанаар оролцох боломжгүй болсон сурагтай. Үлдсэн 8 жинд эхний даваандаа манайхан хаа газрын хэнтэй таарсныг бага зэрэг задлах гээд үзье.  
48кг. ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ Непал улсын тамирчин Рабин Тапатай тулах нь. Тапагийн хувьд өмнө нь маршал арт болон холимог тулааны төрлөөр явж байсан туршлагатай нэгэн бололтой. Сүүлийн үед Непалчууд боксоор илт сайжраад "овоо" байгаа. Манай Ган-Эрдэнэ энэ нөхрийг “машиндчихвал” дараагийн учраа нь эхний тойрогтоо гоц мөргөсөн Германы залуу тамирчин Кристофер Гоман байх болно. Манай тамирчны хэсэгт Казах, Узбек, Турк, Серб, Ирланд, Болгар, Кени, Шири Ланкийн боксчид орсон харагдана.
51 кг. ОУХМ Хархүүгийн Энхмандах Азербажаны тамирчин Масуд Юсуфзаде хоёрын ялсан нь Пуэрто Рико Шотланд хоёрын дундаас гарч ирсэнтэй тоглоод хожвол шилдэг наймд орж ирэх боломжтой. Манай хүн энэ наймд шалгарч чадвал Турк эсвэл Тайландтай хүрэл медалын төлөө тулж мэдэхээр байна. Тэрээр өөрийн хэсэгтээ Орос, Куба, Казах, Узбек гээд луугар “дайснуудтай” нэг дор биш ядаж л эвгүй хурц өрсөлдөгч Энэтхэг Хятад Солонгос эсвэл Герман, Польш, Болгар, Серб аль нь ч биш их дажгүй сугалаа таарчээ. 
54 кг-д СМ Энх-Амгалангийн Баярсайхан Тайландын 20 настай залуу боксчин Патифан Утайдатай үзэхнээ. Ялсан тохиолдолд Унгар, Барадос хоёрын хэн ялж гарч ирсэнтэй. Бүр цаашилбал олимп дэлхийн аварга Узбекийн Шахобидин Зойров Сербийн нэрийн өмнөөс орж байгаа Буриадын Тамир Галанов, Италийн Мануэл Каппа, Японы Томояа Цубой нарын дундаас гарч ирсэнтэй медалын төлөө тоглох боломж бий.
57 кг-д ОУХМ Хархүүгийн Энх-Амар Казахын Серик Темиржановтой тоглоно. Цаашаа Японыг ялж байж Орос Турк Польш Ирланд дараа нь медалын төлөө Куба, Герман, Армян, Энэтхэг гээд хатуухан учраануудын аль ялаад гарч ирсэнтэй өрсөлдөнө. Аваргыг ялж аварга болдог хойно манай хүү ч тэднээс бэргэж цэрвээд байх юмгүй үзэж тарах бизээ.
60 кг-д СМ Оюунбаатарын Тулга аралын Тринадод Тобаго улсын Донель Филипптэй таарчээ. Дараа нь Израйль Финланд хоёрын ялсантай нь тоглох ёстой. Финландын чечень гаралтай боксчин Арслан Катаев нь тулааны өөр төрөлд ч хүчээ сорьж байсан туршлагатай нөхөр юм билээ. Энэ жин эрт эдүгээ хэзээнээсээ монголчуудын гол найдвараа тавьдаг тоо тул элдэв таамаг бичилгүй ингээд сул үлдээх нь зүйтэй байх.  
63.5 кг-д СМ Баттөмөрийн Мишээлт Грекийн Василесос Макриганистай тулалдана. Гараад ирвэл Тайванын боксчинг хожиж байж Узбек, Киргиз, Япон гурвын аль ялсантай таарч тоглоод цаашлах хэрэгтэй болж байна. 
67 кг-д ОУХМ Баатарсүхийн Чинзориг Гватемалын боксчин Карлос Тобартай тоглоно. Ялаад гарч ирвэл Мексик Унгарын аль ялсаныг дахиж хожоод Узбек, Казах, Серб, Польш зэрэг нилээд төвөгтэй учраануудын аль нэгэнтэй таарч ялж байж хагас финалд хүрэх ёстой болж байна.  
71 кг: СМ Отгонбаатарын. Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн. Дараагийн тойрогт Польшийн Доминик Кида, Таиландын Пийрапат Ясунгнон нарын ялсантай тулалдахаар харагдана. Манайхны оролцож байгаа хамгийн хүнд жин тул үүнээс цаашихыг битүү хэвээр үлдээе. 
За тэгээд манайхан Белградын рингэнд хэрхэн тулалдахыг харах цаг ирж байна. Тив дэлхийн шилдэгүүд цугларч байгаа хойно хөнгөн зөөлөн амархан даваа гэж байхгүй нь ойлгомжтой. Тэртээ 43 жилийн өмнө Белградаас ах нарынхаа авчирч чадаагүй медалыг аваад зүүгээд ирээрэй. Бүх хөвгүүддээ амжилт ялалтыг хүсье!  
 
 
Д.Цэрэндорж

Боксчид маань Белградад хаанахын хэнтэй үзэлцэхээр учраа таарав
Бусад мэдээ ▼

1
12-09
Д.Басан: Эрэгтэй 60, эмэгтэй 55-тайдаа нас, жил ухрахгүйгээр шууд тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

2
12-09
Койн/токеныг худалдан авахад учирч болох эрсдэл

3
12-09
Нийслэлийн зургаан сургууль "Шударга ёсны танхим"-тай болов

4
12-09
Шинэ жилээр нарийн ногоо тасрахгүй

5
12-09
Хуулийн төсөл: Хүний нууцыг задруулбал зургаан сараас таван жил хүртэл хорино

6
12-09
"Улаанбаатарын хүн ам бараг гурав дахин нэмэгдсэн боловч усан хангамж нэмэгдээгүй байгаа нь хямралд орох нөхцөлийг бүрдүүлж байна"

7
12-09
Ногоон карт системийн хүрээнд Монголын тээврийн хэрэгслийг улс орнуудад саадгүй зорчуулахад хамтран ажиллахаар тохиролцов

8
12-09
Хүний хувийн мэдээлэл, нууцыг задруулсан бол зургаан сараас таван жил хүртэл хорих ял оногдуулна

9
12-09
Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн

10
12-09
"Омикрон" хувилбарыг давахын тулд шинэ оны амралтыг 5-6 хоног сунгах шаардлагатай

11
12-09
ДЭМБ: “Омикрон” хувилбар 57 улс оронд илрээд байна

12
12-09
Хүүхдийн дэргэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнд 300 мянган төгрөгийн давхар шийтгэл торгожээ

13
12-09
Их аварга Хакүхо 5 амжилтаар ГИННЕСИЙН НОМД бичигдлээ

14
12-09
Б.МӨНХЖИН: Эрээний хил маргааш нээгдэнэ

15
12-09
Хятад улс коронавирусийн эмчилгээний эмийг бүтээжээ

16
12-09
"Маргаашнаас ЭРЭЭНИЙ хилийг НЭЭХ ШИЙДВЭР гарлаа"

17
12-09
МАН-ын ХЕХ-ны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдлоо

18
12-09
Маргаашнаас автозамын тээвэрлэлт эхэлнэ

19
12-09
Дараах 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана

20
12-09
Б.Пүрэвдорж:Тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох хууль түүхий биш

21
12-09
ЭМЯ: Ковидын 338 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ

22
12-09
Украинд халдлага үйлдсэн тохиолдолд Оросын Холбооны Улс “бодит үнийг” төлнө гэж Лондон мэдэгдэв

23
12-09
Өмнөговь аймагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

24
12-09
ЭДИЙН ЗАСАГ: Импорт өнгөрсөн сард 200 хувиар өсжээ

25
12-09
Э.Бат-Үүлийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

26
12-09
Монгол, Хятадын ЗГКХ-ын ажлын баг хуралдав

27
12-09
Нийслэлд өнөөдөр 9000 иргэнийг дархлаажуулна

28
12-09
Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрнэ

29
12-09
Дархан-Уул аймаг гэр оронгүй иргэдээ гурван сар дулаан байраар хангана

30
12-09
Өнөөдөр ажиллах шинжилгээний цэгүүд

31
12-09
"Омикроны оргил үеийг хойшлуулахад шинэ жилийн баярын амралтыг 5-6 өдрөөр сунгах, зайнаас ажиллах, сурах саналыг олон улсын эрдэмтэд гаргасан"

32
12-09
Германы шинэ Канцлераар Олаф Шольц сонгогдлоо

33
12-09
Газрын наймааны гол цэг Цагаан хад болж, 0,5 га 25-45 сая төгрөгөөр зарагдаж байна

34
12-09
Ирэх онд хоёр тэрбум төгрөг хүртэлх зээлийг батлан даана

35
12-09
Зүүн Азийн олимпын хороодын зөвлөлд Б.Баттүшиг, Ч.Наранбаатар нар багтлаа

36
12-09
Н.Түвшинбаярыг онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ

37
12-09
Айгаад, эсвэл “ах дүү” болж, бэр аваад бүгдийгээ өгдөг Монголын “бодлого” зогсох нээ!

38
12-09
Судлаач Ганаа: Түүхэн их хурал уу, түүхэн эгзэг үү?

39
12-09
Р.Дагва: Авлигыг таслан зогсоож, хариуцлагатай байдлыг бүх түвшинд хангаж ажиллах нь хөгжих гарц юм

40
12-08
Манай муу хоёр хөрш үүнээс өөр юу хийх вэ

41
12-08
ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН /Монгол солонгосчуудын жишээн дээр/

42
12-08
Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

43
12-08
Голомт банк, “М-Ойл” групп, “Гэрэгэ системс”-ийнхэн дижитал шилжилтэд хамтран ажиллана

44
12-08
Парк шинэчлэлтийг гацаасан Тендерийн хуулийг яах вэ...

45
12-08
Монгол Улсын иргэд хил зөрчиж ОХУ-д саатуулагджээ

46
12-08
Н.Багабанди, Х.Баттулгын шадар туслах асан Ч.Содбилэг нар МАН-ын бага хурлын гишүүн болжээ

47
12-08
Засгийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД

48
12-08
Дэлхий дээрх цор ганц "идэж болдог" арал

49
12-08
Бүсгүйчүүдийн краш, Өвөр Монголын бөх С.Төмөрбаатар хуримлажээ

50
12-08
Амьдралд амархан зүйл гэж байхгүй

51
12-08
Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

52
12-08
МАН-ын генсекээр Д.Амарбаясгаланг улираан томилов

53
12-08
Нурсултан Назарбаевын гэр бүлийн дэлхийг хэрсэн үл хөдлөх хөрөнгө

54
12-08
Японы нэн гайхамшигт Химежи цайз

55
12-08
ХХЕГ: Самар түүхээр явсан иргэд ОХУ-ын хил давж, саатуулагдсан нь үнэн

56
12-08
Э.Энхбат начны дүү Э.Энх-Амгалан: Ах минь БНСУ-д эмчлүүлж байгаа

57
12-08
Б.Адъяахүү: Эр хоёр эндэж, эрэг нэг биш удаа нурлаа...

58
12-08
Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

59
12-08
Д.Сүндийг нийтийн албанд томилогдох эрхийг ТАВАН ЖИЛ-ээр хасаж, ГУРВАН ЖИЛ-ийн хорих ял оноожээ

60
12-08
Инстаграм компани өсвөр үеийнхний хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авав

61
12-08
Зөвшөөрөлгүй хонжворт сугалаа явуулж буй 26 этгээдийг хуулийн байгууллагад шилжүүлжээ

62
12-08
“Омикрон” хувилбар 50 орон, АНУ-ын 19 муж улсад илэрчээ

63
12-08
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

64
12-08
Хүн төрөлхтнийг хүлээж буй 2022 оны шинжлэх ухааны нээлтүүд

65
12-08
COVID-19: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ

66
12-08
Гэр оронгүй иргэдийг 3 сар дулаан байранд байлгана

67
12-08
Бразил улс вакцин хийлгээгүй жуулчдад хорио тогтоов

68
12-08
Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа - I

69
12-08
Хунгийн чуулганыг энэ жил 12000 гаруй жуулчин үзжээ

70
12-08
“E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв

71
12-08
АНУ-д цаг агаар дулаарч, байгалийн хийн үнэ 2019 оноос хойших доод цэгт хүрэв

72
12-08
Хятад чихэвчний хэрэглээг хязгаарлая

73
12-07
Зам тээврийн салбарыг дампуурал руу залсан Л.Халтар, С.Батболд

74
12-07
Замын-Үүд боомтоор ачаа бараа татан авах ажил хойшилжээ

75
12-07
БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 200,000 ХҮРЛЭЭ

76
12-07
ШӨХТГ: Зарагдсан барааг буцаахгүй гэдэг нь хууль зөрчсөн үйлдэл

77
12-07
БНСУ-д "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

78
12-07
Монгол охины асуудлаар БНСУ-ын Ерөнхийлөгчид хандах санал 199 мянга гаруй болжээ

79
12-07
Гадаад улс орнуудаас ирж буй иргэд асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөв өгөхийг анхаарууллаа

80
12-07
Чингэлэг тээврээр ачаа бараа хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ

81
12-07
Гадаад өр эдийн засагт дарамт болох уу?

82
12-07
Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо

83
12-07
МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна

84
12-07
Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ

85
12-07
Г.Занданшатар: Дарга нарын нам гэдэг үг сонсогдох боллоо, жирийн иргэдийн үгийг сонсдог байх хэрэгтэй

86
12-07
Д.Баярбаатар: МАН-д сайн зүйлүүд их, засч залруулах нэлээдгүй олон асуудал байгаа

87
12-07
Аюулгүй байдал, хамгааллын үйлчилгээ авагсдын 74.3 хувь нь хүүхэд

88
12-07
Коронавируст халдварын 296 тохиолдол батлагдав

89
12-07
Бээжингийн олимпыг эсэргүүцэх шийдвэрт тайлбар хийжээ

90
12-07
АНУ Бээжингийн Олимпыг дипломат аргаар эсэргүүцнэ гэдгээ мэдэгдлээ

91
12-07
Харбин хот коронавирусийн халдвар авсан иргэдэд $1,500-тай тэнцэх бэлэн мөнгө олгож эхэлжээ

92
12-07
Нийслэлд өнөөдөр 10200 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

93
12-07
296 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, гурван иргэн нас баржээ

94
12-07
ОУХМ С.Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болов

95
12-07
МАН-ынхан дүрэмдээ шинээр 72 заалт нэмнэ

96
12-07
Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн станц баригдсанаар баруун таван аймгийг бүрэн хангана

97
12-07
Сингапур “Омикрон”-ыг илрүүлэх оношлуур бүтээжээ

98
12-07
Тээврийн компаниуд 10 жилд олох орлогоо зургаан сарын дотор олжээ

99
12-07
Өмнөговь аймгийн иргэд Р.Сэддоржийг шүүхэд өгөхөөр болжээ

100
12-07
ОХУ-д омикрон хувилбарын хоёр тохиолдол илэрлээ