BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?

Дэлхийн технологийн хурдтай хөгжил эдийн засаг, санхүүгийн салбарт, тэр дундаа криптовалютын салбарт эрчээ аван хөгжиж байна.


 Хэдхэн жилийн биткойны тухай сонсож байсан дэлхий дахин эдүгээ хэдэн мянган койн, токены арилжаанд ордог болчихлоо. Нэг ёсондоо криптовалютын салбар маш богино хугацаанд эрчээ аван хөгжиж буй, ид сезоны үе нь өнөө цаг юм.

Олон улсыг хамарсан технологийн энэ хөгжил Монголыг тойрсонгүй. Тиймдээ ч өнөөдөр манай улсад албан ёсоор 12 төрлийн койн хоёр дахь зах зээлд нэвтрэн, арилжаанд орж байна. Арилжааны дүн нь гэхэд их наядаар хэмжигдсэн том зах зээл болон хөгжиж байна. Цаашид ч койны төрөл нэмэгдэх хандлагатай байгааг виртуал хөрөнгийн зах зээл судлаачид хэлж байгаа юм.

Виртуал хөрөнгийн зах зээл эрсдэлтэй гэдгийг аль ч улсад хүлээн зөвшөөрдөг. Тэр ч утгаараа зохицуулалтын асуудал дэлхий нийтийн асуудал болсоор байгаа юм. Олон улсын жишгээр энэ чиглэлийн хуулийг батлах хоёр шалтгаантай гэж үздэг аж. Нэгд, терроризм буюу хууль бус хөрөнгийн эргэлтийг хянах, түүнд зохицуулалт хийх, бүртгэлжүүлэх. Хоёрт, татвар авах. Ийм зохицуулалтыг хийгээд л урсгалаараа явж байгаа улс орнууд олон жишиг байна.

Манайд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийн төсөл хэлэлцэгдэх шатанд үргэлжилж байгаа энэ цаг үед криптовалютын зохицуулалтын асуудал олны анхаарлыг татах болов. Бүр УИХ-ын хэмжээнд хэлэлцэгдэж койн, токен шинээр гаргах асуудлыг хорих хэмжээнд яригдаж эхэллээ.

Гэхдээ энд нэг зүйл бий. Виртуал хөрөнгийн зах зээл дэлхийн бүхий л улс оронд хөгжиж байна. Үүнийг дагасан олон салбар, үйл ажиллагаанд өөрчлөлт шинэчлэлт орж, хөрөнгийн шинэ урсгал бий болж байгаа том давуу талтай. Шинэ туршилт, хөгжил эрсдэлийг заавал дагуулдаг. Түүнийг тухайн газар нутаг, орондоо зохицуулаад хуульчлаад явдаг зарчимтай.

Зохицуулалтгүй, хуульгүй, журамгүй гээд шинэ тутам хөгжиж байгаа салбараас бид хойш суух ёсгүй. Үүнийг хувийн хэвшлийнхэн соргогоор харж, технологийг дэлхийтэй зэрэгцэн сэтгэж, тэдний жишгээр хөгжүүлж байгааг бид сайшаах учиртай. Энэ дунд ашиг хонжоо хайсан цөөн нөхдийн хууль бус үйлдлүүд байхыг үгүйсгэхгүй. Гагцхүү Монгол Улсад виртуал хөрөнгийн зах зээлийн зөв зохицуулалт хэрэгтэй цаг үе ирээд байгаа нь маргашгүй үнэн.

Манай улсын хувьд энэ салбарт хууль эрх зүйн орчин бүрдээгүй, зохицуулах байгууллага нь ч тодорхой бус байдаг. Хамаарлынхаа хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо байсхийгээд анхааруулга, мэдэгдэл гаргадаг болсон. Санхүүгийн арилжаанд оролцож байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөж үйл явцад анхаарал хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа үйлдэл, хандлага шударга бус, тэгш гарааны зарчмыг алдагдуулах боллоо гэсэн шүүмжлэл энэ салбарт үе үе гарах болов.

Угтаа Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн салбарыг зохицуулах эрхгүй. Үүнийгээ ч тэд батлан хэлдэг. Хамгийн сүүлд гэхэд тус хорооны Хяналт шгалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн хэвлэлд ярихдаа “Монгол Улсад одоогоор 18 төрлийн койн гарчихаад байна. Эдгээрийн баталгааны талаар хэлж мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй. Хуулийн зохицуулалт байхгүй учраас түвэгтэй байна. Иргэд хохирлоо гэхэд Санхүүгийн зохицуулах хороо үүрэг хүлээхгүй. Хуулиараа бид зохицуулахгүй. Ямар ч зохицуулалтгүй байгаа салбар. Яахав бид байнга анхааруулж байгаа. Ядаж алдаж болох хөрөнгөөрөө арилжаанд оролц гэж 14 удаа бид анхааруулга, мэдэгдэл гаргаад байна” гэжээ.

Энэ яриагаар Санхүүгийн зохицуулах хороо шинэ койн гаргахыг хориглох, арилжаанд байгаа койн худалдаж авахыг хориглох зэргээр арилжааны үйл явцад шууд оролцох боломжгүй гэсэн үг. Иргэдийг эрсдэлээс хамгаалах зорилготой байгаа ч энэ үйлдлүүд нь хуулиа зөрчөөд байна. Угтаа олон улсад зохицуулах байгууллагууд анхааруулахаас гадна иргэдээ мэдлэгжүүлэх, боловсруулах чиглэлд түлхүү анхаарлаа хандуулан ажилладаг жишгийг хуульчид хэлж байна.

"ӨДРИЙН СОНИН"

Санхүүгийн зохицуулах хороо иргэдийг хамгаалах нэрээр хууль зөрчиж байна уу?
Бусад мэдээ ▼

1
01-21
ФОТО: Хотын төвөөс зүүн тийш Жуковоос цааш үзэгдэх орчин хязгаарлагдаж утаан хөшиг татжээ

2
01-21
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр нээлттэй хичээл заав

3
01-21
Шүүхийн байранд халдвар дэгдсэн тул долоо хоног хаахаар болжээ

4
01-21
АТГ-аас яам, агентлаг, 21 аймаг, дүүргүүдийн цахим хуудсанд үнэлгээ хийжээ

5
01-21
НЗДТГ: Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын 97 хувийг шийдвэрлэсэн байна

6
01-21
Согтуурлын зэргийг үлээхгүйгээр тодорхойлдог багаж ашиглаж эхэллээ

7
01-21
Гурван жилийн өмнө Антарктидаас тасарсан нэг их наяд тонн мөсөн уул алга болжээ

8
01-21
Майами-Лондон чиглэлийн нислэгийн нэг зорчигч амны хаалт зүүхээс татгалзсан тул онгоц замаасаа буцжээ

9
01-21
ИНФОГРАФИК: 2020 онд зарим өрхийн мөнгөн орлогын 63%-ийг халамж, тэтгэвэр, тэтгэмж эзэлсэн байна

10
01-21
Гараа тогтмол угааж хэвшсэнээр гэдэсний халдварт өвчний тохиолдол 2-3 ДАХИН БУУРЧЭЭ

11
01-21
Төв цэнгэлдэхийн үзэсгэлэнд оролцож буй иргэд, ААН-ээс түрээсийн төлбөр авахгүй

12
01-21
Түлш савласан гялгар уутаа галдаа шатаахгүй байхыг анхааруулав

13
01-21
Цус бүлэгнэлтийн эсрэг эмийг удаан хугацаагаар хэрэглэснээр эсрэг үр дүн, хүндрэлүүд гарч болно

14
01-21
Вакцин биш, вирусийн халдвар эр хүний үр тогтоох чадварыг бууруулдаг нь АНУ-д явуулсан судалгаагаар тогтоогджээ

15
01-21
Ачилтын компанийн жолооч осол гаргажээ

16
01-21
"Эхлэл", "Амжилт" компаниуд хоёр сая долларын хөрөнгө оруулалт авахаар боллоо

17
01-21
Г.Гангамөрөн: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн ЖДҮҮ эрхлэгчдэд олгоно

18
01-21
Японд халдварын тохиолдлын тоо гурван өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

19
01-21
Оны эхний байдлаар суудлын 4452 , ачааны 1241 тээврийн хэрэгсэл орж иржээ

20
01-21
Экспорт өмнөх сараас 68.1 хувиар буурч, импорт 21.7 хувиар өсчээ

21
01-21
Гурван чиглэлийн автобус 05:30-00:30 цаг хүртэл иргэдэд үйлчилж байна

22
01-21
Ц.Билэгтсайхан: PCR-аар эерэг илрэх хувь ТАВ ДАХИН НЭМЭГДЛЭЭ

23
01-21
АРХАНГАЙ: Хууль бусаар вакцин зарах гэсэн иргэдийг шалгаж байна

24
01-21
Цэргийн бүртгэл өнөөдөр дуусна

25
01-21
БНСУ-д “COVID-19”-ийн эмийг хэрэглэх насны хязгаарыг бууруулна

26
01-21
Ц.Чинбаяр: Гурван тун вакцин тариулсан бол хүндрэлээс хамгаалагдах боломжтой

27
01-21
Эрээн, Замын-Үүдийн боомтын үйл ажиллагаа хэвийн байдалд шилжжээ

28
01-21
Төрийн орон сууцны корпораци Хөгжлийн банкнаас хэчнээн төгрөгний зээл авсан бэ?

29
01-21
УЕП: Гэр бүлийн хүчирхийллийн хэрэг 9673 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,8 хувиар буурчээ

30
01-21
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

31
01-21
Омикрон хувилбараас өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?

32
01-21
Шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү?!

33
01-21
НОБГ: Өлзийтийн замд чиргүүл унаж, 10 тонн түлш асгарсныг аюулгүй болголоо

34
01-21
ДЭМБ: Омикороноос өөр хувилбарууд гарах магадлалтай

35
01-21
XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жилийн шинийн нэгний өглөө, зүг мөр гаргах зурхай

36
01-21
Энэ сарын 21-24-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орно

37
01-21
Украины асуудлаар Жо Байдены хэлсэн үгийг Зеленский шүүмжлэв

38
01-21
Эзэнгүй нохой, муур устгахад жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг

39
01-21
"Сайжруулсан түлшний баруун бүсийн үйлдвэрийг намар гэхэд бүрэн зогсоож, ногоон төгөл байгуулна"

40
01-21
Хоногт 220 хүнийг эрүүлжүүлж, 73 согтуу жолоочийг илрүүлжээ

41
01-21
Адуу хулгайлаад нядалж, борлуулсан этгээдүүдийг эрэн сурвалжлан олж тогтоожээ

42
01-21
Ирж буй бар жил залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, ахмадуудад машид ширүүн болой

43
01-21
10 сая төгрөгийн супер шагналтай НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

44
01-21
Өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас баржээ

45
01-21
Агаарын бохирдлын гол шалтгаан шахмал түлшний “но”-г М.Ганбаатар захирал хэр удаан нуух байсан бол?

46
01-21
Нийт шүүгчийн хуралдаан хойшлогдлоо

47
01-21
Бат-Үүлийн Чулуудай Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт ханджээ

48
01-21
Бээжингийн 2022 оны өвлийн олимпийн бэлтгэл ажлыг сайшаажээ

49
01-20
Дотроо хүүхэдтэй автомашиныг ачсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

50
01-20
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллаа

51
01-20
"Нийслэл хүүхэн-2" ОАУСК энэ бямба гарагаас NTV-ээр гарна

52
01-20
Дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохоор болжээ

53
01-20
ИЦББХ: УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсад цахим шилжилт хийх хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ

54
01-20
Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна

55
01-20
Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдийг зарлалаа

56
01-20
Т.Тунгалаг: Шүлхийн вирус корона вирустай адил агаар дусал болон хавьтлын замаар халдварладаг

57
01-20
Эхнэрээ хардан, зодож хөнөөжээ

58
01-20
COVID-19: 3119 тохиолдол PCR-аар батлагдлаа

59
01-20
ХӨСҮТ: Халдварын 90 хувийг омикрон эзэлж байна

60
01-20
Нам даралтын зуухны яндангийн шүүлтүүрийг шалгана

61
01-20
Дотроо хүүхэдтэй автомашиныг ачсан ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлжээ

62
01-20
"Парис-2024" олимпод багтсан брейк бүжгийн улсын аваргууд тодорлоо

63
01-20
Ковидын үзлэг хийх амбулаторийн тоог 12 болгож нэмэгдүүллээ

64
01-20
Төсвийн орлогын 80 хувийг татварын орлогоор бүрдүүлжээ

65
01-20
БНСУ-руу зорчих иргэд 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой

66
01-20
Дарханы замыг аравдугаар сарын 30-нд нээхээр төлөвлөж байна

67
01-20
Эерэг тохиолдлын 80 хувь нь ажлын байр, гэр бүлээсээ халдвар авчээ

68
01-20
Айл өрх, албан байгууллагуудын хаалгыг эвдэж, эд зүйлс хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчилжээ

69
01-20
IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ

70
01-20
З.Санждорж: Алт мөнгө элбэг, ард иргэдэд жаргалтай барс жил гарах гэж байна

71
01-20
Айл өрх, албан байгууллагуудын хаалгыг эвдэж, эд зүйлс хулгайлдаг байсан этгээдүүдийг баривчилжээ

72
01-20
“Nodoublestandart” хөдөлгөөнийхний шүүх хурал өнөөдөр болно

73
01-20
Шүлхий тараачихаад, вакцинаас нь ашиг унагах гэв үү?!

74
01-20
Хэрэглэсэн амны хаалтаа тайлж, халаасандаа хийж болохгүй

75
01-20
Улаанбаатарын “шатамхай” нийтийн тээврийн хэрэгсэл хотын иргэдэд айдас төрүүлж байна

76
01-20
Нийслэлд өнөөдөр 8100 иргэнийг дархлаажуулна

77
01-19
Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй

78
01-19
Гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс 433 чингэлгийг татан авчээ

79
01-19
Д.Сумъяабазар: Д.Ихбаярыг ярилцлага өгснөөс болоогүй, утааны асуудлаас болж ажлаас чөлөөлсөн

80
01-19
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах томилгоог хийлээ

81
01-19
Б.Жавхлан: 7 аймагт 13 тендер л зарласан байгаа нь хангалтгүй тоо

82
01-19
Өвлийн олимпын эрх авсан тамирчдад Засгийн газраас нэг удаагийн урамшуулал олгоно

83
01-19
Аймгуудын Онцгой комисст хязгаарлалт, хорио тогтоохдоо УОК-той зайлшгүй зөвшилцөх үүрэг өгөв

84
01-19
Өдөрт бүртгэгдэх халдварын тоо 20-30 мянгад хүрсэн ч хөл хорих шаардлагагүй гэж үзэж байна

85
01-19
Умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 59 хувь нь таваас дээш жил амьдардаг

86
01-19
Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан болно

87
01-19
Ажлын хариуцлага алдсан шалтгаанаар хоёр газрын даргыг чөлөөлөв

88
01-19
ОХУ-тай хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллана

89
01-19
Баруун, зүүн бүсийн төмөр замын ажлыг эрчимжүүлнэ

90
01-19
Бээжин рүү улс орнуудын төрийн өндөр албан тушаалтан, тамирчдыг тээвэрлэх олимпын захиалгат нислэг үйлдэгдэнэ

91
01-19
Хоногт бүртгэгдэж буй коронавирусний халдварын 90 хувийг омикрон хувилбар эзэлж байна

92
01-19
Засгийн газар баруун болон зүүн бүсийн хөндлөн тэнхлэгийн төмөр замын төслийг хэлэлцэнэ

93
01-19
₮10 тэрбумын өртөгтэй 290 шүүлтүүрийн худалдан авалтыг төрийн нууцад хамааруулан шууд хийснийг хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй гэж үзжээ

94
01-19
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг агроэкологийн сургалтад хамруулж эхэлжээ

95
01-19
Халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхээр оргил үедээ хүрч, тохиолдлын тоо 50,000 давна

96
01-19
Дулааны станцын зуух бууджээ

97
01-19
Б.Сувд: Омикрон хувилбар тархсан энэ үед дотоод орчинд амны хаалт заавал зүүгээрэй

98
01-19
АНУ газрын тосны үнэ өсөж буй нөхцөл байдлыг ажиглаж байна

99
01-19
ТАНИЛЦ: Яамны дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо

100
01-19
Б.Бат-Эрдэнэ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэгт ажлаа хүлээн авлаа