Засгийн газрын өнөөдрийн /2022.01.19/ ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд, хэдэн томилгоо хийжээ.
Тодруулбал, Сангийн яамны Төрийн Нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, Сангийн яамны Төсвийн бодлогын дарга Ж.Ганбат Сангийн яамны ТНБД-аар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын дарга П.Сайнзориг яамныхаа Төрийн Нарийн бичгийн даргаар, Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Баасандорж МХЕГ-ын даргаар тус тус томилогджээ.