-Шүлхий өвчний тархац хэр байгаа талаар мэдээлэл өгөөч?
-2021 оны гуравдугаар сарын 20-доос хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын хэмжээнд тархалт намжихгүй үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 18-ны байдлаар 20 аймгийн 197 сумын 374 голомтод 261 мянган толгой мал шүлхийгээр өвчилсөн. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 98 сумын 158 голомтод нийт 67 мянган малыг тусгаарлалтад байна.
-2021 онд Засгийн газраас шүлхийн вакцинд зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн ч үр дүн гарсангүй гэх шүүмжлэл байна. Энэ талаар таны байр суурийг сонсоё?
-2018 онд дэгдэлд гарсан ч том дэгдэлт үүсээгүй, бага саг дэгдэлт үүссэн ч мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байсан. Харин 2021 онд маш том дэгдэлт гарч, Монгол Улсын Засгийн газар, МЭЕГ улсын төсвөөс Гоц халдварт өвчинтэй тэмцэх зардлыг гаргадаг журмын дагуу бид 2020 оны төсвийн хүрээнд мэдэгдэл явуулахдаа гадаад, дотоод эрсдэлт хүчин зүйл, гоц халдварт өвчин гарах эрсдэл бүхий таван аймгийн мал сүргийг вакцинжуулна гээд гээд 10 сая тун вакцины мөнгийг улсын төсөвт суулгасан. 10 сая вакцинаа хоёр удаагийн татан авалтаар авч, хоёр удаа вакцинжуулахаар төлөвлөсөн байсан юм. Гэвч 2021 оны гуравдугаар сарын сүүлчээс гоц халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Бидний зүгээс өвчний нөхцөл байдлыг мэдээллийг УОК-т байнга өгч ажиллаж байсан. Тэр дагуу Засгийн газрын шийдвэрийн дагуу өвчин гарсан газруудад хорио цээрийн дэглэм тогтоож, Засгийн газрын нөөцөөс 2.9 тэрбум төгрөг гаргаж, нэмэлтээр 4.1 сая тун, нийтдээ 14.1 сая тун вакцин авчирч, шүлхийтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд хэрэглэсэн.
-Шүлхийн вакциныг ямар компани оруулж ирдэг юм бэ. Вакцин оруулж ирэх тендерт гаршсан бүлэглэл бий, тэд л тарааж байна гэх хардлага сонсогддог?
-Шүлхийн вакциныг Монголд үйлдвэрлэдэггүй, ОХУ-ын улсын үйлдвэрээс шууд худалдан авах гэрээний дагуу импортоор авдаг. Сошиалаар вакциын талаар янз бүрийн худал мэдээлэл их явдаг. Бодит байдал дээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан гарч, МЭЕГ байгуулагдсанаас хойш гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хувийн компаниар нээлттэй тендер шалгаруулж авахаа больсон. Өөрөөр хэлбэл, шууд худалдан авалтаар авдаг. Өмнө нь байсан бүлэглэлийн ажиллагааг таслан зогсоосон. Өдгөө аль болох батлагдсан төсөвтөө тааруулан, аль болох чанартай байдлаар нь хүртээмжтэй хүргэхийг зорьж ажиллаж байна. Гэсэн ч өвчин, вирусийн халдвар хяналтад бүрэн авч чадахгүй байна.
-Хяналтад авч чадахгүй байгаагийн гол шалтаг шалтгаан юу байна вэ?
-Шүлхийн вирус гэдэг корона вирустай нэг адил агаар дусал болон хавьтлын замаар халдварладаг. Эдийн засгийн өндөр эрсдэлтэй вирусийн халдвар учраас манай ард иргэд эрт мэдээлж, хорио цээрийг хэрэгжүүлж, анхных нь голомтод арга хэмжээ авах шаардлгатай байгаа юм. Орой мэдээлж, халдвар их тархсаны дараа мэргэжлийн байгууллага хэчнээн аижллаад ч халдварыг дарж үнэхээр чадахгүй байна. Энэ бол мал эмнэлгйин байгууллага, хэдэн малын эмчийн ажил биш, малын буюу өмчийн эзэн, тухайн орон нутгийн хорио цээр тогтоох эрх бүхий Онцгой комиссын хамтын хүчээр, хамтран ажиллаж шийдэх асуудал. Тэгж чадахгүй байгаагаас халдвар үсэрхийлж гараад байна. Малчид хорио цээр тавихаас төвөгшөөн мэдээллэхгүй удааширснаас тархалт ихсэж, үсэрхийлсэн тохиолдол гарсаар л байна. Шуудхан хэлчихэд хэлчихэд мал бол хувийн өмч. Малаа эрүүл саруул өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь хувийн өмчтний үүрэг хариуцлага төдийгү хүсэл зорилго. Гэтэл шүлхий бол эдгэдэг өвчин, үхдэггүй гэдэг утгаар нь мэдээлдэггүй. Мал амьтны эрүүл мэндийн байдлын тухай хуульд зааснаар эмгэг байдал илэрсэн л бол 12 цагийн дотор мэргэжлийн байгууллагад мэдээлэх ёстой. Мэдээлснээр мал эмнэлэг хорио цээр хийдэг. Гэтэл шүлхийтэй мал явсан газраар явсан газар, машины дугуй, өвчтэй малтйа харьцаж байсан хүний хувцсанд наалдаад тардаг. Шүлхийтэй малтай харьцсан хүн 14 хоногийн дараа л малтай харьцах ёстой гээд ДЭМБ-ын зөвлөмж ч байдаг. Эцсийн эцэст тухайн хүний хувийн өмчөө эрүүл, өвчингүй байлгах ёстой. Эрүүл байлгаж байж зах зээлд нийлүүлэх баталгааг нь гаргаж өгөх үүрэг л мал эмнэлгийнх... Том утгаараа Монгол Улсын гадаад худалдааны чөлөөт байдлыг л хангах гээд байгаа юм. Гэтэл хувь хүн хувийн өмчөө эрүүл байлгахаа баталгаажуулах хуулийн үүргээ биелүүлэхгүй байна. Үнэхээр хэцүү байна. Нэг хэсэг нь мэдээд ажил амьдралаа саатуулна гээд явж байдаг бол нөгөө хэсэг нь мэдэхгүй ч явж л байгаа байх... Өмчийн эзэн мэдээллээ 12 цагийн дотор мэдээллэвэл хорио цээрийн бүсээ тогтоогоод л "базаж" болдог өвчин. Нэгэнт тарчихсан бол үр дүнгүй байгаад байна шүү дээ...