Тодруулбал, нийт 882 орчим тэрбумын чанаргүй зээлийг шүүхэд мэдүүлсэн бөгөөд “Хөгжлийн банкнаас олгож буй зээл аль болох улсад хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хүснэгтээс харахад 882 орчим тэрбумын чанаргүй зээлийг шүүхэд өгсөн. Өнгөрсөн хугацаанд маш их мөнгөний их үүсвэрийг гадаадын хөрөнгөөс гаргасан. Үүнийг улсын хөгжилд зарцуулахад зээл олгож хөрөнгө оруулах ёстой. Гэтэл зориуд бусаар зээл авч бодитоор ажил хэрэгжүүлэх байсан аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан. Тиймээс зориуд бусаар зээл авсан чанаргүй зээлд хатуу бодлого баримтална. Гэхдээ бүх чанаргүй зээлийг шүүхэд өгнө гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь зориуд бусаар авсан чанаргүй зээлд хатуу бодлого баримтална” гэж мэдэгдлээ.
Тус банкны зарласан чанаргүй 26 зээлдэгчийн нэрийг хүргэе. Тус банкнаас өмнө нь тэднийг зээлээ цаг тухайд нь төлөхийг сануулж, хэвлэлийн бага хурал хийж байсан билээ. Чанаргүй зээлүүдийг эндээс харна уу
- “Монгол драй милк” ХХК
- “Монгема” ХХК
- “Эрэл” ХХК
- "Инжир" ХХК
- "Чингис хаан"‘
- Чингис хаан банк
- “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Нью яармаг хаусинг прожект” ХХК
- ТОСК-“Хөдөлгөөнт цогцолбор” төсөл
- “Монгол эм импекс концерн” ХХК, “Бишрэлт групп” ХХК
- “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК
- “Сонгоулд” ХХК “Өрмөн Уул групп” ХХК
- “Зэст-Өндөр” ХХК
- “Кью Эс Си” ХХК
- “Енсада истерн” ХХК
- “Болор шүр” ХХК
- “Эрд хул” ХХК
- “Монлаа” ХХК
- “Ган Хүдэр Орд” ХХК
- “Дэд бүтэц инженеринг” ХХК
- Бэрэн групп ХХК
- Мондулаан трейд ХХК
- Пирамид Орд ХХК
- МБҮ трейд ХХК
- Сэлэнгийн герефорд ХХК
- Бармон ХХК