Тодруулбал, "Би Икс Юу Ти" хэмээх ачилтын компани дотроо 4 настай хүүхэдтэй байсан, асаалттай автомашиныг ачиж журамласан юм. Тус компанийн ажилтан буюу тухайн ачигч автомашины жолооч тээврийн хэрэгслийн доторхыг шалгах үүрэг хүлээдэггүй гэж мэлзсэн, харин ажилд ороод 14 хонож байгаа гэх туслах буюу техникч нь хүүхдийг анзаараагүй учир уучлалт хүссэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, улмаар Тээврийн цагдаагийн албанаас шалгалт явуулж дээрх компанийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг холбогдох албанд хүргүүлсэн.
Уг хүсэлтийн дагуу Нийслэлийн авто замын хөгжлийн газраас "Би Икс Юу Ти" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.