BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Эзэнгүй нохой, муур устгахад жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг

"Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ болон Y-Insight судалгааны байгууллага хамтран Монгол улс дахь тэжээвэр амьтдын нөхцөл байдлын суурь судалгааг анх удаа хийсэн. Манай улс эзэнгүй нохой, муурыг албан ёсоор бүртгэж, тооллого хийдэггүй ч улсын хэмжээнд 320 мянга орчим эзэнгүй нохой, муур байдаг гэсэн албан бус тоо байдаг.


Эзэнгүй нохой жилдээ 2-3 удаа үржилд орж, нэг удаадаа 3-8 гөлөг гаргадаг. Олон улсын мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар эр, эм хоёрхон нохой зургаан жилийн дараа 67 мянга болж үрждэг аж. Тиймээс эзэнгүй нохой, муурын тоог зөв менежментээр тодорхой түвшинд барьж байх шаардлагатай.

Нийслэлийн ИТХ-ын 2016 оны 6/11 дүгээр тогтоолоор 1 нохой, муур устгах зардлыг 12,000 төгрөг байхаар тогтоож, жилд 100.0 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөжээ. Улмаар жилд дунджаар 80-90 мянган эзэнгүй нохой, муур устгадаг гэж Нийслэлийн захирагчийн ажлын албанаас (НЗАА) мэдээлсэн.

НЗАА-аас  2021 оны 1-р сарын 18-ны өдөр 1.2 тэрбумын үнийн дүнтэй эзэнгүй нохой, муур устгал хийх тендер шалгаруулалтын мэдээлэл гаргажээ.

Эзэнгүй нохой, муурын устгалын ажлыг мэргэжлийн гурван компани сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллаж байна. Тодруулбал, “Базалт нэгдэл” ХХК, “Их булаг Атук” ХХК, “Өлтэй” ХХК-ууд нийслэлийн дүүргүүдийг хувааж аван устгалын үйл ажиллагаагаа явуулдаг.

Эзэнгүй нохой, муурыг уурга, тор хэрэглэн барьж авч эсвэл зайнаас буудаж устгадаг. Устгасан амьтныхаа сэг зэмийг зууханд шатааж эсвэл булдаг. Сэг зэмийг устгахад жилд нийслэлийн төсвийн 130 сая төгрөг зарцуулж байна.

Устгалын байгууллагуудын хэлж буйгаар нохой устгуулах захиалга их ирдэг тул 15 хоногийн дотор сарын квот болох 3000 нохойг устгаж дуусдаг аж.

2021 оны эхний хоёр сарын байдлаар 250 сая төгрөгийн зардлаар нийслэлийн эзэнгүй нохой, муурыг устгах болон хяналтын ажил хийгдэх ажил төлөвлөгдсөн байна. Үүний 90 сая төгрөгийг хяналтын ажилд төсөвлөсөн байна.

Эзэнгүй нохойг ихэвчлэн газар дээр нь буудаж устгадаг бол эзэнгүй муур тэр болгон баригдаад байдаггүй учраас тоо толгой нь сүүлийн жилүүдэд өсөж байгаа аж.

ЭЗЭНГҮЙ АМЬТАД НЭМЭГДЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?

Эзэнгүй нохой, муурын тоо өсөж байгаа нь тэжээж буй иргэдийн хариуцлагагүй байдал, түүнийг хянах хууль эрхзүйн орчин байхгүй, байгаа журам нь хангалттай түвшинд үйлчлэхгүй байгаагаас үүдэлтэй.

Мөн гэр хорооллын айлууд нохой, муурынхаа үржлийг хянадаггүй, замбараагүй үржүүлж байгаатай холбоотой гэж холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд үздэг.

Эзэнгүй нохой, муурын тоо хэмжээг өсөхөөс сэргийлж гэр хорооллын гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлэх, үржил хаах мэс засал хийх зэрэг ажлыг нийслэлийн төвийн 6 дүүргийн гэр хорооллын айл өрхөд жил бүр зохион байгуулдаг ч бүрэн хамарч чаддаггүй байна.

Гэр хороололд оршин суугчид нь үржил хаах мэс засал, заслагын талаар ойлголтгүй, мэдэж байсан ч эдийн засгийн боломж нь хомс юм.

Түүвэр судалгаанд оролцсон иргэд эзэнгүй нохой, муур ихсэх болсон шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ. Иргэдийн

  • 42% нь “Хүмүүс хашааны нохойнхоо үржлийг хаалгах арга хэмжээ авахгүй, гөлөглүүлсэн хойноо тэр олон гөлгийг гаргаж хаядгаас”,
  • 33% нь “Замбараагүй үржлээс”,
  • 21% нь “Зөв бодлого чиглэл байхгүй” зэрэг шалтгаануудаас олширч байгаа гэж дүгнэжээ.

Эзэнгүй нохой, муур буудаж устгаж буй аргыг судалгаанд оролцсон иргэдийн 73% нь дэмжихгүй байна. Учир нь эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах арга замыг судалгаанд оролцогчдын 68% нь “Нохой, муурт үржил хаах мэс ажиллавар хийх” замаар бууруулах хэрэгтэй гэж үзжээ.

Амьтны үржлийг хаах мэс засал хийх нь эзэнгүй нохой, муурын тоо толгой өсөхөөс сэргийлж буй  энэрэнгүй арга юм. Тэжээвэр амьтандаа заслага хийлгэх нь мөн эзний үүрэг, хариуцлага билээ.




Эзэнгүй нохой, муур устгахад жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг
Бусад мэдээ ▼

1
05-23
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Эзэн хааны цомыг долоо дахь удаа өргөлөө

2
05-23
Түргэний машин мөргөсөн осол гарлаа

3
05-23
Х.Баттулга явж, Ц.Элбэгдорж ирэх үү?

4
05-23
Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

5
05-23
Их дэлгүүрийн зүүн талын замыг шинэчилжээ

6
05-23
Агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлджээ

7
05-23
Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлууд Израил, Швейцар, Австрид шинээр илэрлээ

8
05-23
Баянчандмань сумын төвийг дайран өнгөрөх авто замын зорчих хэсгийг наадмын өмнө нээх чиглэл өгөв

9
05-23
Финландад шатахууны хулгай газар авчээ

10
05-23
Биеийн тамирын хичээлд масктай гүйсний улмаас ухаан алдсан хоёр хүүхдийн нэг нь нас баржээ

11
05-23
Дуу цахилгаантай аадар бороо орно

12
05-23
Их дэлгүүрийн зүүн талын замыг шинэчилжээ

13
05-23
Эрхэм гишүүдийн холбогдсон Хөгжлийн банкны “багц” хэрэгт яллах дүгнэлт үйлдэж байна

14
05-23
Допингийн хариуцлагыг дасгалжуулагч, эмч, дэвжээнд давхар хүлээлгэнэ

15
05-22
Уралын их сургуулиас явуулах төслийн сургалт эхэллээ

16
05-21
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Засгийн газраас зарим төрлийн хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлж, цахилгаан дугуй унахад үнэмлэх шаарддаг боллоо

17
05-21
"Манайд ирээрэй" нэвтрүүлэг /Episode-6/

18
05-21
Дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулагдах байршлууд дээр очиж ажиллалаа

19
05-20
Зайсангийн газрыг "замбараагүй эдэлсэн" гэх Ц.Ганхүү нарт хариуцлага тооцох уу?

20
05-20
Эмгэнэл

21
05-20
Х.Баттулгын асуудлыг УДШ хэлэлцэхээс татгалзлаа

22
05-20
Баримт өөрчилж тендерт ялсан "Содмонгол групп"-ийн хуурамч бичиг

23
05-20
“Apple”-ийн AR/VR хосолсон чихэвчийн явцтай удирдлагууд нь танилцав

24
05-20
Монгол Улс БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэв

25
05-20
АНУ-ын Сенатын танхим Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг баталжээ

26
05-20
Жо Байден Швед, Финланд улсын NATO-д элсэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв

27
05-20
“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

28
05-20
Euractiv: Оросын эсрэг хориг арга хэмжээ авах Европын холбооны хязгаарыг зарлав

29
05-20
Хаан банкны харилцагчдын анхааралд

30
05-20
Талх үнэд орох цагаар...

31
05-20
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна

32
05-20
Биеийн тамирын хичээлд масктай орсон хоёр хүүхэд ухаан алдаж, нэгнийх нь тархинд цус харважээ

33
05-20
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

34
05-20
“Давхар дээл”-тэй сайдын тоог нэмбэл олигархиуд улам даварна

35
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

36
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

37
05-20
Зургаан настай бяцхан "Ихэр охид" анх удаагаа бие даан дэлгүүр хэслээ

38
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

39
05-20
С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

40
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

41
05-20
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-нд болно

42
05-20
Шри Ланка улс дампуурлаа зарлалаа

43
05-20
Английн төв банк: Эдийн засаг уналтад орж, инфляц 10 хувь давах эрсдэлтэй байна

44
05-20
Монголбанк барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, үнэлгээг тогтоох зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй

45
05-20
Видео тоглоом хүүхдийн мэдлэгийг тэлдэг

46
05-20
Асуудлыг тодруулъя: Нэг этгээдийн ашиг сонирхол нийт оршин суугчдын эрх ашгаас илүү юу?

47
05-20
Төрийн мөнгөөр угжуулсан бөхчүүдээс салж, төсвөө хэмнэе, Ерөнхий сайд аа

48
05-20
Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга төрлөө

49
05-20
Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье

50
05-20
Гишүүдийн хэлснээс онцлох хоёр өгүүлбэр...

51
05-19
Анхны Монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

52
05-19
НЭМГ-ын дарга Бямбадорж үндэслэлгүйгээр Дамбын Хишгээгийн төрсөн дүүг НШЭНТ-ийн даргаар томилсон уу

53
05-19
Тусгаар тогтнолын ордны арын талбайд 51 настай иргэн гадны нөлөөгүй нас барсан байсан

54
05-19
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож ЭХЭЛНЭ

55
05-19
НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр болжээ

56
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

57
05-19
"Нийтийн тээврийн зардал өссөн нь хяналт сул, автобусны маршрут оновчгүйгээс шалтгаалсан болохоос смарт карттай огт холбоогүй"

58
05-19
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

59
05-19
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв

60
05-19
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар АН-ын гишүүдийн жагсаалыг үймүүлэхээр 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлсөн гэв

61
05-19
Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх онд болно

62
05-19
Сорхугтани бэхи номын золхиолч Б.Сарантуяа

63
05-19
Ховд аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Т.Дэмид болон “Эрдэнийн шим” ХХК-ийн ХООРОНД хийсэн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

64
05-19
Төв шуудангийн урд талын гэрэл дохиог өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийн хугацааг багасгана

65
05-19
“IPhone 14”-ийг олон нийтэд танилцуулах ТОВОО зарлажээ

66
05-19
Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон Ч.УНДРАЛ гэж хэн бэ

67
05-19
“KING TOWER“ хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэллээ

68
05-19
НӨАТ-ын сугалааг ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР болжээ

69
05-19
Швед, Финланд НАТО-д элсэх нь Европт тогтворгүй байдал үүсгэнэ...

70
05-19
Дөрвөн настай хүү зүү залгиж хагалгаанд оржээ

71
05-19
Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд

72
05-19
Шатахууны магнат Ц.Анандбазарын хууль бус төлбөртэй зогсоол

73
05-19
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад ГАРГАЖЭЭ

74
05-19
Халхголд аадар бороо орж, хээрийн түймэр бүрэн унтарчээ

75
05-19
ЗАСГИЙН ГАЗАР: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

76
05-19
АН-ын даргын суудал зулын гол болохуйц үнэтэй гэж үү

77
05-19
Украины дайн ба дэлхий дахин

78
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

79
05-19
Ерөнхий шүүгч Д.Ганзориг жолоочоо зодсон гэх асуудлыг шалгаж байгаа гэв

80
05-18
Иргэд төрийн ордонтой танилцахдаа чөлөөт хувцастай орж болдог болох нь ээ

81
05-18
Улиастайн замд осол гарч, жолоочийн амь хохирчээ

82
05-18
“SocialPay”-д найзуудаа урья

83
05-18
Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

84
05-18
МХЕГ: Осолдсон краныг буулгана

85
05-18
Сургуулийн дэргэдээс тэсэрч дэлбэрэх аюултай "Магнай трейд" ХХК-ийн ШТС-ыг ХОЛДУУЛМААР байна‼️

86
05-18
Төмөр замын аюултай бүсийн тухай ойлголт

87
05-18
Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ

88
05-18
ЭМДЕГ-ын удирдлагууд "Байгалиа хайрлая" мод тарих өдөрлөгт нэгдлээ

89
05-18
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов

90
05-18
Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн сангийн стандарт батлагдлаа

91
05-18
Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар МОНГОЛЫН ТАГНУУЛЫН НЭР барьж, тайлбар өгчээ

92
05-18
Улсын арслан Ц.Содномдорж, Прокурор асан Д.Баярмагнай нар читон хулгайлсан нь үнэн бол 1-3 жилийн хорих ял оноох ХУУЛИЙН ЗААЛТТАЙ

93
05-18
Оросууд Монгол руу зорчих нэг талын тасалбар их захиалж байгаагийн учир юу вэ

94
05-18
"Арманы амьдрал" ток шоу #дугаар 01 Сэдэв: "Эрэгтэй хүн хүүхэд өсгөх хэцүү юу?

95
05-18
Эрчүүд бид чинь ийм л ерөнхийд нь хайрладаг хүмүүс шүү дээ

96
05-18
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

97
05-18
LUMINO хамтлагийн дуучин Бажи хууль бусаар мөрийтэй тоглосон уу

98
05-18
Д.Сумъяабазар: Ухаалаг картыг хэрэглээнээс хална

99
05-18
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

100
05-18
Яармагт "Титан барилгын материал гэр ахуйн худалдааны нэгдсэн төв" шинээр нээгдлээ