Байденаас сэтгүүлчид Оросын зэвсэгт хүчин довтолсон тохиолдолд Путины эсрэг хориг арга хэмжээ авах эсэхийг асуухад тэрээр "Тийм ээ" гэж хариулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч "Хэрвээ Орос Украин руу халдвал эдийн засгийн томоохон хориг арга хэмжээ авах зэрэг ноцтой үр дагавар гарах болно гэдгийг би Ерөнхийлөгч Путинд аль эрт ойлгуулсан" гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь CNN телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ-аас Оросын удирдлагуудад хориг арга хэмжээ авбал хоёр орныг хагаралдуулж болзошгүй гэж мэдэгджээ.
АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны дарга Роберт Менендес тэргүүтэй Ардчилсан намын бүлэг "Украины тусгаар тогтнолыг хамгаалах" нэртэй Оросын эсрэг хориг арга хэмжээ авах тухай хуулийн төслөө Америкийн хууль тогтоох дээд танхимд өргөн барьсан байна.
Хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн болон Батлан хамгаалах яамны тэргүүнүүд, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон цэргийн удирдлагын бусад төлөөлөгчдийн эсрэг хориг арга хэмжээ авах тухай тусгажээ.
Барууны улс орнууд ОХУ-ыг Украины нутаг дэвсгэр рүү довтолж болзошгүй гэж мэдэгдсэн бол Песков үндэслэлгүй мэдээлэл гэж хариулаад байгаа билээ.
Эх сурвалж: ТАСС