BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Эрдэнэтчүүд минь Эрдэнэтийнхээ хүүгийн төлөө гараа сунгая

Амьдрал заримдаа итгэл санагддаг. Итгэл гэдэг нь сэтгэлийн их галыг асааж, хүч тамирдсан хэн нэгнийг босгож, эсвэл сэтгэлдээ жаахан сүүдэртэй яваа нэгэндээ нар бэлэглэхийг л хэлдэг байх. Оны өмнөхөн Дархан хотынхон нэгдэж нэгэн хүүг аюулт өвчнөөс салгаж, амьдрал, аз жаргал баяр баяслыг бэлэглэсэн баярт мэдээ цахимаар олны талархлыг хүлээгээд байсан. Нутаг орон, элэг нэгт ахан дүүс ийм сайхан зүйлд сэтгэл нэгдэнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй билээ. 


Тэгвэл энэ л сэтгэлийн дэм, сэтгэлийн сүүн жимээр Эрдэнэт хотыхон нэгдэж нэгэн хүүд халуун дулаан аз жаргал, эрүүл мэндийг авчрахаар аяны дөрөөндөө сүү өргөөд байна. Эрдэнэтчүүд залуусын хот, хөгжлийн хот. Эрдэнэтчүүд итгэлийн хот. Тиймээс энэ алдрайхан хүүгийн эмчилгээний зардлыг босгож, эрүүл энх болгож чадна гэдэг хэн бүхэн итгэлтэй байна. Эх хүн бүхэн үрээ өвдөхийн зовлонг мэднэ. Эцэг хүн бүхэн үрээ энэлэхийн хэцүүг мэднэ. Тиймээс л бид эрүүл байхын төлөө, энх амгалан байхын төлөө сэтгэл нэг байдаг билээ. Дүгэрсүрэн хүү одоо нэг настай. Зүрхний дөрвөлсөн гажиг гэсэн оноштой. Монголдоо эмчлэгдэх боломжгүй. Тиймээс Энэтхэг улсад эмчлүүлэхээр болоод байгаа билээ. Эмчилгээний зардалд нийт 80 сая төгрөг хэрэгтэй байгаа. Иймээс л энэ айл Эрдэнэтийхэндээ хандаж, халуун алгаа тосож байгаа юм.  Нутгийн зон олон., Эрдэнэт хотын удирдлага, төрийн түшээд ч  Дүгэрсүрэн хүүг эрүүл энх сайн хүн болохын төлөө чадах бүхий л талаараа дэмжлэг үзүүлж, аж ахуйн нэгж, албан байгууллагуудаа урриалаад эхлээд байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Батлут өөрийн цахим хуудастаа “Энэ хүү бол Эрдэнэтийн хүү. Энэ хүү бол Монголын ирээдүй. Тиймээс би чадах бүхий л боломж бололцоогоороо Дүгэрсүрэн хүүд туслаж, дэмжлэг үзүүлнэ хэмээн мэдээд байгаа.

No description available.

Мөн Орхон аймгийн Засаг даргын орлогч Түвшинжаргал ээж А.Оюун-Эрдэнийг нь хүлээн авч уулзаж, сая төгрөгийн тусламж үзүүлэн аянд нэгдлээ. Олны хүч оломгүй далай гэдэг. Эрдэнэт хотын гэх тодотголтой бүхэн өнөөдөр Дүгэрсүрэн хүүд сэтгэлийн хандиваа өргөсөөр л байна. Хэдийгээр олныг цар тахлын шуурга дайрч, нийгмийн өнгө хэцүү, хатуу байгаа ч монгол хүн бүхэн сэвлэгээс нь сүүний үнэр аррилаагүй нялх хүүхдийг аюулт өвчнөөс аврах сэтгэл хэн бүхэнд байгаа. Эрдэнэт хот нутаг орныхоо үйл явдал, мэдээ мэдээллийг олондоо түгээж, соён гэгээрүүлэх, танин мэдэхүйн чанартай сайн нэвтрүүлэгээрээ бусдынхаа талархлыг хүлээсэн найман телевизтэй юм байна.Тиймээс ч телевизүүдийн холбоо нь нэгдэж, телевизүүдийн удирдлага нь дэмжиж сар шинийн дарраахан Дүгэрсүрэн хүүд зориулсан хандивын лайв тоглолтыг шууд цацахаар болоод байгаа билээ. Бидний эхлүүлсэн энэхүү аяныг дэмжиж буй сэтгэл бүхэнд баярлалаа. Хайр хайраа цалгиан буцаж ирдэг. Буян хишиг сэтгэлийн сүү үрргэлж л цалгинхан байдаг билээ. Тиймээс Дүгэрсүррэн хүү нутаг орныхоо олон сайхан хүний сэтгэлийн дэм, албан байгууллага аж ахуйн нэгжийг өгөөмөр хишигийн ач тусаар удахгүй эрүүл болно гэж найдаж байна. Яг одоо бол Дүгэрсүрэн хүүгийн ээж А.Оюун-Эрдэнэ амны маск зарж хүүгийнхээ эмчилгээний мөнгийг хуримтлуулах гэж зүтгэж байна. Тэрбээр  “ Намайг А.Оюу-Эрдэнэ гэдэг, 40 настай. Би нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Бага хүү Дүгэрсүрэн маань зүрхний төрөлхийн эмгэгтэй төрсөн. Ингээд БОЭТ, Эх нялхас, Сонгодо эмнэлэг гээд яваагүй газар байхгүй ээ. Хүүхдээ эрүүл болгох гэж бүх боломж, эмнэлгийн хаалгыг татсан. Эцэст нь Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу сонсоод Энэтхэг улс руу өвчний оношоо явуулахад 70-80 сая төгрөгөөр хагалгаа хийнэ, хүүхдийг маань эрүүл болгож чадна гэсэн хариу ирсэн. Ингээд мөнгө олоход бүх ухаан, бодлоо “зарж” эхэлсэн.  Хүн, хүнээс мөнгө гуйх маш хэцүү.  Өвчин хэлж биш хийсч ирдэг гэдгийг өөрийн биеэр эдэлж сууна. Мөнгө олох гээд хандивын тоглолт хийх гэж ч үзлээ. Ковид ч саад боллоо. Хүнээс үргэлж мөнгө  гуйгаад байхаар бас хэцүү юм. Над шиг ийм зовлонтой мянга, мянган хүн байна. Тулаад ирсэн зовлонг туулаад гарахаас өөр зам алга. Хамгийн гол нь Монгол шиг 3,5 сая хүн амтай улсад эдгэшгүй, эмчилж боломгүй ийм өвчин их байгаад харамсаж байна. Зөвхөн зүрхний эмгэгтэй  олон хүүхэд гадагшаа эмчлүүлэх гээд мөнгө хайж байна. Гадны 200-300 төслийн байгууллагад эмчлүүлэхээр хүсэлтээ өгсөн хүүхдүүд байна. Өөрт ирсэн зовлонгоо бусад руу чихэхгүй ч тусламжийг хаанаас яаж авахаа мэдэхээ байж арга мухардаж байна. “ гэж  ярьж сууна.  Дөнгөж ой гарч буй энэ нялх хүүд  туслах сэтгэлтэй байгууллага аж ахуйн нэгж бүхнээс ганцхан зүйл гуйя. Хамтдаа нэг өдрийнхөө цалинг л энэ хүүд зориулъя. Таны сэтгэл шингэсэн ажлын бүтээмжтэй, итгэл, хайр болсон их хөдөлмөрийн нэг өдрийн цалингийн орлого нэгэн сайхан хүүг эрүүл болгож чадна. Нэгэн сайхан айлыг элэг бүтэн амьдруулж чадна.  Эрдэнэтийнхэн минь энэ хүүд аавын хайраар, эхийн сэтгэлээр дэм болж хандив өргөөрэй. 

 

Хандивын данс: Хаан банк: 5127228711 / Оюу-Эрдэнэ/ Oyu-Erdene Oyu-erdene

Хас банк: 5002426258 /Оюу-Эрдэнэ/

Утас: 99070568, 86225444

Эрдэнэтчүүд минь Эрдэнэтийнхээ хүүгийн төлөө гараа сунгая
Бусад мэдээ ▼

1
05-20
Зайсангийн газрыг "замбараагүй эдэлсэн" гэх Ц.Ганхүү нарт хариуцлага тооцох уу?

2
05-20
Эмгэнэл

3
05-20
Х.Баттулгын асуудлыг УДШ хэлэлцэхээс татгалзлаа

4
05-20
Баримт өөрчилж тендерт ялсан "Содмонгол групп"-ийн хуурамч бичиг

5
05-20
“Apple”-ийн AR/VR хосолсон чихэвчийн явцтай удирдлагууд нь танилцав

6
05-20
Монгол Улс БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэв

7
05-20
АНУ-ын Сенатын танхим Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг баталжээ

8
05-20
Жо Байден Швед, Финланд улсын NATO-д элсэх саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв

9
05-20
“Өрхийн эмч-Таны зүрхэнд” өдөрлөгийн арга хэмжээ боллоо

10
05-20
Euractiv: Оросын эсрэг хориг арга хэмжээ авах Европын холбооны хязгаарыг зарлав

11
05-20
Хаан банкны харилцагчдын анхааралд

12
05-20
Талх үнэд орох цагаар...

13
05-20
Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар БНСУ-д анхны айлчлалаа хийх гэж байна

14
05-20
Биеийн тамирын хичээлд масктай орсон хоёр хүүхэд ухаан алдаж, нэгнийх нь тархинд цус харважээ

15
05-20
“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

16
05-20
“Давхар дээл”-тэй сайдын тоог нэмбэл олигархиуд улам даварна

17
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг өгөв

18
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

19
05-20
Зургаан настай бяцхан "Ихэр охид" анх удаагаа бие даан дэлгүүр хэслээ

20
05-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Унгарын шинэ Ерөнхийлөгчид баярын захидал хүргүүлэв

21
05-20
С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

22
05-20
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

23
05-20
Хөдөө аж ахуйн ээлжит тооллого тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-нд болно

24
05-20
Шри Ланка улс дампуурлаа зарлалаа

25
05-20
Английн төв банк: Эдийн засаг уналтад орж, инфляц 10 хувь давах эрсдэлтэй байна

26
05-20
Монголбанк барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх, үнэлгээг тогтоох зэрэг банкны дотоод шийдвэр гаргалтад оролцдоггүй

27
05-20
Видео тоглоом хүүхдийн мэдлэгийг тэлдэг

28
05-20
Асуудлыг тодруулъя: Нэг этгээдийн ашиг сонирхол нийт оршин суугчдын эрх ашгаас илүү юу?

29
05-20
Төрийн мөнгөөр угжуулсан бөхчүүдээс салж, төсвөө хэмнэе, Ерөнхий сайд аа

30
05-20
Чөлөөт бөхийн төрөлд дифлимпын анхны аварга төрлөө

31
05-20
Сахарын хэрэглээгээ саванд нь түгжье

32
05-20
Гишүүдийн хэлснээс онцлох хоёр өгүүлбэр...

33
05-19
Анхны Монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

34
05-19
НЭМГ-ын дарга Бямбадорж үндэслэлгүйгээр Дамбын Хишгээгийн төрсөн дүүг НШЭНТ-ийн даргаар томилсон уу

35
05-19
Тусгаар тогтнолын ордны арын талбайд 51 настай иргэн гадны нөлөөгүй нас барсан байсан

36
05-19
БНСУ ирэх сараас богино хугацааны аяллын виз олгож ЭХЭЛНЭ

37
05-19
НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэхээр болжээ

38
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

39
05-19
"Нийтийн тээврийн зардал өссөн нь хяналт сул, автобусны маршрут оновчгүйгээс шалтгаалсан болохоос смарт карттай огт холбоогүй"

40
05-19
Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа

41
05-19
Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээв

42
05-19
С.Эрдэнэ, Э.Бат-Үүл нар АН-ын гишүүдийн жагсаалыг үймүүлэхээр 50,000 төгрөгөөр хүмүүс хөлсөлсөн гэв

43
05-19
Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол ирэх онд болно

44
05-19
Сорхугтани бэхи номын золхиолч Б.Сарантуяа

45
05-19
Ховд аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Т.Дэмид болон “Эрдэнийн шим” ХХК-ийн ХООРОНД хийсэн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

46
05-19
Төв шуудангийн урд талын гэрэл дохиог өөрчилж, явган зорчигчийн хүлээлгийн хугацааг багасгана

47
05-19
“IPhone 14”-ийг олон нийтэд танилцуулах ТОВОО зарлажээ

48
05-19
Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон Ч.УНДРАЛ гэж хэн бэ

49
05-19
“KING TOWER“ хотхоны хашааг буулгаж, гарц гаргаж эхэллээ

50
05-19
НӨАТ-ын сугалааг ҮРГЭЛЖЛҮҮЛЭХЭЭР болжээ

51
05-19
Швед, Финланд НАТО-д элсэх нь Европт тогтворгүй байдал үүсгэнэ...

52
05-19
Дөрвөн настай хүү зүү залгиж хагалгаанд оржээ

53
05-19
Цэргийн албаны дэглэлт буюу офицер, алба хаагчдын ярьсан бодит кейсүүд

54
05-19
Шатахууны магнат Ц.Анандбазарын хууль бус төлбөртэй зогсоол

55
05-19
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг батлан даалтад ГАРГАЖЭЭ

56
05-19
Халхголд аадар бороо орж, хээрийн түймэр бүрэн унтарчээ

57
05-19
ЗАСГИЙН ГАЗАР: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

58
05-19
АН-ын даргын суудал зулын гол болохуйц үнэтэй гэж үү

59
05-19
Украины дайн ба дэлхий дахин

60
05-19
Владимир Зеленский: ОХУ цэргийн ажиллагаагаа амжилттай явуулах чадамжгүй байна

61
05-19
Ерөнхий шүүгч Д.Ганзориг жолоочоо зодсон гэх асуудлыг шалгаж байгаа гэв

62
05-18
Иргэд төрийн ордонтой танилцахдаа чөлөөт хувцастай орж болдог болох нь ээ

63
05-18
Улиастайн замд осол гарч, жолоочийн амь хохирчээ

64
05-18
“SocialPay”-д найзуудаа урья

65
05-18
Их дэлгүүрийн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хязгаарлана

66
05-18
МХЕГ: Осолдсон краныг буулгана

67
05-18
Сургуулийн дэргэдээс тэсэрч дэлбэрэх аюултай "Магнай трейд" ХХК-ийн ШТС-ыг ХОЛДУУЛМААР байна‼️

68
05-18
Төмөр замын аюултай бүсийн тухай ойлголт

69
05-18
Үндэсний үйлдвэрлэгчид монгол ургамлын тосыг экспортод гаргаж эхэлжээ

70
05-18
ЭМДЕГ-ын удирдлагууд "Байгалиа хайрлая" мод тарих өдөрлөгт нэгдлээ

71
05-18
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулснаар тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалт болов

72
05-18
Автотээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний мэдээллийн сангийн стандарт батлагдлаа

73
05-18
Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар МОНГОЛЫН ТАГНУУЛЫН НЭР барьж, тайлбар өгчээ

74
05-18
Улсын арслан Ц.Содномдорж, Прокурор асан Д.Баярмагнай нар читон хулгайлсан нь үнэн бол 1-3 жилийн хорих ял оноох ХУУЛИЙН ЗААЛТТАЙ

75
05-18
Оросууд Монгол руу зорчих нэг талын тасалбар их захиалж байгаагийн учир юу вэ

76
05-18
"Арманы амьдрал" ток шоу #дугаар 01 Сэдэв: "Эрэгтэй хүн хүүхэд өсгөх хэцүү юу?

77
05-18
Эрчүүд бид чинь ийм л ерөнхийд нь хайрладаг хүмүүс шүү дээ

78
05-18
Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас ТЭДИ төвийн зүүн хойд уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

79
05-18
LUMINO хамтлагийн дуучин Бажи хууль бусаар мөрийтэй тоглосон уу

80
05-18
Д.Сумъяабазар: Ухаалаг картыг хэрэглээнээс хална

81
05-18
Засгийн газар: Циркийн байрыг зориулалтын дагуу ашиглахыг үүрэг болгов

82
05-18
Яармагт "Титан барилгын материал гэр ахуйн худалдааны нэгдсэн төв" шинээр нээгдлээ

83
05-18
Манай улсын хэмжээнд 90 гаруй байгууллага хүүхдийн өрөөтэй болжээ

84
05-18
Засгийн газраас элсэн чихэр, ёотон, ургамлын тос, цагаан будааг гаалийн татвараас чөлөөллөө

85
05-18
Цар тахлын хязгаарлалтууд цуцлагдсанаар орон сууцны барилга угсралтын ажил эрчимжив

86
05-18
А.Ариунзаяа: Хүүхдээ ажилдаа дагуулаад яв

87
05-18
ЭМДЕГ-ын EMD.GOV.MN сайтаас шимтгэл төлөлтийн дутуу саруудаа ХЯЛБАРХАН ШАЛГАХ боломжтой

88
05-18
Орос, Украины найрамдлын хэлэлцээ түр зогсжээ

89
05-18
Д.Сумъяабазар: Хил дээр ирсэн нийтийн тээврийн 70, хүүхдийн 75 автобусыг сарын хугацаанд татан авч, үйлчилгээнд явуулна

90
05-18
Гаднынханд нүүргүй МОНГОЛ

91
05-18
Орой болгон миний “эм“ болно шүү гээд бэлгийн дур хүслээ ЁС БУСААР ХАНГАДАГ байсан

92
05-18
С.Ганбаатар: Би улс орныг хөл дээр нь босгоод өгье, надад гуравхан сар ерөнхий сайд эсвэл ерөнхийлөгчийнхөө местийг өгчих

93
05-18
АТГ: Үндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Ононгоос 644.9 сая төгрөг гаргуулна

94
05-18
Тээврийн хэрэгсэл авахдаа гол анхаарах зүйл бол арлын дугаар

95
05-18
Осолдсон краныг буулгалаа

96
05-18
Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна

97
05-18
Төрийн албаны нэр бүхий 18 иргэн мөрийтэй тоглож байгаад үйлдэл дээрээ баригджээ

98
05-18
Замын-Үүд, Эрээний боомтоор иргэдийн хувийн авто машиныг тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ

99
05-18
Дарханы замаар зорчсон нь

100
05-18
“Д.Сосорбарамыг дахин жагсаал хийвэл ташуурдана” гэсэн учир Х.Бээжинд цагдаагаас САНУУЛГА ӨГЧЭЭ