Одоогоор нийт 70,992 хүн уг өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 59,737 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байгаа бол 11,255 хүн эмнэлэгт байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 31.2 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 68.7 хувь нь хүндэвтэр, хүнд, маш хүнд гэсэн оноштой байгаа юм.
- Хөнгөн – 3,517,
- Хүндэвтэр – 6,708,
- Хүнд – 937,
- Маш хүнд – 93 хүн эмнэлэгт байна.
Дээрх иргэдийн нь 2,445 хүүхэд бол 1,425 нь жирэмсэн эмэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.