Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Баян–Өлгий аймгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Баян-Өлгийн ихэнх нутаг болон Ховдын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас дунджаас бага орох төлөвтэй байна. Сарын эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1-4 градусаар дулаан, нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст 1-4 градус, гуравдугаар арав хоногийн сүүлчээр 1-2 градус хүйтэн байх төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Дорнодын өмнөд, Сүхбаатарын зүүн хагаст ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхээр болон хоёрдугаар арав хоногийн турш, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1-2 градус дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар 1-3 градус хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхины хурд 12–14 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөв ажиглагдлаа.
Эх сурвалж: ЦУОШГ