1580-1630 онд ид шидийн хүчтэй гэх шалтгаанаар 50 мянга орчим хүн Европт цаазлуулсан бөгөөд 80 шахам хувь нь эмэгтэйчүүд байсан гэнэ. Шотланд, Швейцар, Норвегид "Тэд шулам биш, эмэгтэй хүн байсан" нэртэй тунхаг бичиг гаргаж, Европын 100 гаруй түүхчид гарын үсэг зурцгаажээ.

Үүнээс санаа авч Каталонид 400 жилийн өмнө цаазлуулсан 1000 шахам хүнд парламент нь өршөөл үзүүлсэн байна. Шидийн хүчний эсрэг хуулийг Каталонийн Лейда хотод 1424 онд баталсан бөгөөд Каталонид 18 дугаар зуун хүртэл "шидийн хүчтэй шуламс"-нуудыг "агнасаар" байжээ.
Каталонид хүүхэд гэнэт эндэх, байгалийн гамшиг тохиолдох, ургац муудах үед "шуламнуудаа" буруутгадаг байсан аж. Европын бусад улс орнуудаас ялгаатай нь Каталонид "шуламнуудыг" шатаахгүйгээр дүүжилдэг байсан нь түлээгээ дэмий зүйлд зарцуулахгүй гэж үздэг байсантай холбоотой гэж Барселоны их сургуулийн түүхийн профессор Пау Кастел тайлбарлажээ.
Каталонийн зарим тосгонууд шуламнуулыг агнах анчид хөлсөлж авдаг байв. Сайент тосгонд "ажилладаг" байсан "анчин" Жон Касабрухасын явуулсан мөрдлөгийн үр дүнд 33 эмэгтэйг цаазалсан байна. Хожим нь ихэнх эмэгтэйчүүд гэм буруугүй байсныг тогтоож, Касабрухасыг шатаан цээрлүүлжээ.
Эх сурвалж: ВВС