мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288,000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдвэрлэхээр болжээ. Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.
Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байгаа юм байна.
УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад үүрэг чиглэл өгсөн ба үүн дээр МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц болжээ. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг маргаашнаас эхлүүлэх захирамж гаргалаа.
