Номоо бичээд дууссан хүн одоо л тайвширч гадуур дотуур гарахтайгаа болж байна даа. Номын нээлтэнд оролцлоо. Кино үзлээ. Өнөөдөр Хакер Монголын уран сайхны киног үзлээ. Ямар байна гэж үү? 1:40 минутын турш бүх биеээ чангалж дуусгав. Эхлэлээсээ авхуулаад дуусах хүртэлээ Солонгос нэг ангит адал явдалт кино шиг зэвүүн, үгүй бол Холливуудын кибер ертөнцийн талаарх кино шиг их сонирхолтой болжээ. Кино бол хамтын бүтээл байдаг. Зохиол, зураг авалт, өнгө, зохицол гээд олон зүйл нэгдэж чадсан нь харагдлаа. Кино баг хамт олонд нь халуун баяр хүргэе. Монголын кино хурдацтайгаар хөгжиж байна даа.