Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар Смарт карт ХХК-аас өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ.
"Нийслэлийн Засаг даргын өчигдрийн мэдээлэл ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна"
Улаанбаатар смарт карт ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Манай компани нийтийн тээврийн салбарт технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлснээр үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг дараагийн шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтолцоог ил тод, шилэн болгох нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт өссөн дүнгээр 212 тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон.
Нийслэлийн Засаг дарга өчигдөр манай компанийн талаар “нийслэлийн нийтийн тээврийн зардлын санхүүжилт өссөнтэй холбож, дата мэдээлэл нь БНСУ-аас хийгддэг бөгөөд аудит хийгдэж боломжгүй” гэх ташаа мэдээллийг нийтэд өгсөн.
НИТХ-ын баталсан журмын дагуу нийслэлийн тээврийн газраас автобус компаниудын ажилласан гүйцэтгэлийг нь тооцоолж зардлын санхүүжилтийг нь гаргадаг.
Мөн НИТХ-ээс гаргасан журмын дагуу ажлын гүйцэтгэлийг нь тооцохдоо машин цаг болон рейс хийж байгаа шалгуурыг нь хоёуланг нь хангасан тохиолдолд зардлын санхүүжилтийг нь олгох ёстой гэж заасан байдаг ч одоогийн нөхцөл байдалд Нийтийн тээврийн газар энэ шалгуурыг мөрдүүлэхгүй байгаа буюу зөвхөн үйлчилгээнд гарсан, зам дээр явсан цагийг нь үндэслэж олгож байгаа учраас энэ зардлын санхүүжилт нь өсөж байгаа юм.

"Зардал өссөн шалтгаан нь автобусны маршрут нь оновчгүй, хүртээмжгүйгээс болж байгаа"
Мөн
Өнгөрсөн хугацаанд автобус хаагуур, зорчигч хаашаа их зорчиж байгаа тухай дата мэдээлэл манайд цугларсан. Уг нь үүнийг ашиглан оновчтой, хүртээмжтэй маршрутыг бүрдүүлэхэд бүрэн боломжтой. Үүнийг нийтийн тээврийн төлөвлөлтдөө ашиглах асуудлыг олон гаргаж тавьсан.
Мөн хотын дарга манай компанид аудитын шалгалт хийх нь хаалттай байдаг гэсэн мэдэгдэл хийсэн. Тэдгээр шалгалтуудаар манай компанид ямар нэг байдлаар ноцтой зөрчил илрээгүй.
Сүүлд, 2021 оны арваннэгдүгээр сард Хотын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай компанид мэдээллийн аюулгүй байдал, төлбөр тооцоо, систем гээд бүрэн хэмжээний шалгалт хийсэн байдаг.
Мөн манай дата центрийг Монголд байдаггүй гэсэнд тайлбар гөхөд, Тиймээс бүх дата мэдээлэл нь Улаанбаатар Смарт карт ХХК-ийн байранд байршдаг серверт хадгалагддаг гэдгийг хэлье. Тиймээс дээрх мэдээлэл нь ташаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.
"Нийтийн тээвэр нэг цэгээс нөгөө цэгт хүрэхэд маш олон чиглэл давхцаж байна"
Улаанбаатар Смарт карт ХХК-ийн Санхүү удирдлагын хэлтсийн дарга Н.Уянга “Өмнө нь нийтийн тээвэр автобус компаниуд шугамын орлого болон нөхөн олговор хоёроор л санхүүждэг байсан. Энэ нь үйл ажиллагаа явуулахад хүндрэл болж байсан учраас тухайн компаниудыг дэмжиж, алдагдлыг нь төр өөрөө хүлээх байдлаар тогтоол гаргаад, түүнийхээ дагуу явж байгаа.
Түүнээс биш энэ алдагдалд Улаанбаатар Смарт карт ХХК-ийн оролцоо огтхон ч байхгүй. Манайх тэр зардлын санхүүжилтээс нэг ч төгрөг авдаггүй бөгөөд НИТХ-ээс тогтоол батлахад манай компаниас ямар нэг оролцоо байгаагүй. Гэтэл өөрсдийнхөө алдааг өөр бусад этгээдээс хайж, байж боломжгүй мэдэгдлийг Хотын дарга хийж байгаад харамсаж байна.
Уг нь тэр алдагдлаа бууруулах боломж нь бий. Энэ талаар бид өмнө нь ч хэлж байсан.
Бүтэн долоон жилийн турш хуримтлагдсан дата мэдээллийг бодлого төлөвлөлтдөө хэрэгжүүлэх сонирхолгүй байгаа юу. Тэгсэн мөртлөө алдагдлын асуудлаа төлбөр тооцооны систем нэвтрүүлж байгаа компани руу чихээд байгаа нь ямар үндэслэл, хэний эрх ашиг вэ гэдгийг асуумаар байна.
Ганцхан жишээ хэлэхэд, юм. Гэтэл нэг чиглэлд доод тал нь найман автобус явдаг гээд бодоход хэчнээн автобус нэгдүгээр эгнээгээр зорчино гэсэн үг вэ? Энэ асуудал нийтийн тээврийн салбарын алдагдлыг үүсгэхээс илүү давхар авто замын ачаалалд маш их нөлөө үзүүлж байгаа. Гэтэл энэ мэт бодлого төлөвлөлтийнхөө ажлыг нийслэл хийлгүйгээр огт өөр зүйл ярьж байгаад харамсаж байна.
Нөгөөтээгүүр нийслэл бол манай компанийн 24 хувийг эзэмшигч. Ингэхээр нийслэлээс манай компанийн ТУЗ-ийн болон хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, оролцоогоо хангаж ажиллах ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч хуралд оролцоогүй" хэмээсэн юм.
"Нийтийн тээврийн орлого бодит байдал дээр анхны төсөвт төлөвлөгөөний 50 хувьд ч хүрээгүй"
Үргэлжлүүлэн “Анх манайх 13 сая долларын хөрөнгө оруулалтыг БНСУ-ын компаниас оруулсан. Үүнийгээ бид 4.8 жилийн дотор төлөөд энэ төсөл Монголд нутагшина гэсэн гэрээг анх хийсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн 24 хувийн өмч оролцоо нь өсөх байдлаар гэрээ хийгдсэн. Гэтэл долоон жил болоход бид 3 сая долларыг л төлөөд байгаа.
Үлдсэн 10 сая доллар нь нөхөгдөөгүй шалтгаан нь, энэ төслийг анх хэрэгжүүлэхтэй холбоотой нийтийн тээврийн газраас нийт зорчдог хүний тоо зэргийг авч үзэн орлогыг тооцоолсон судалгаа гарч байв. Уг судалгаагаар нийтийн тээврийн зорчилт хангалттай гэж үзээд 4.8 жилийн дотор хөрөнгө оруулалтаа хангалттай нөхнө гэж тооцсон ч бодит байдал дээр орлого нь анхны өгсөн төсөвт төлөвлөгөөний 50 хувьд ч хүрээгүй" гэж сэтгүүлчийн асуултад хариуллаа.