BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг

Монгол түмний үндэсний гайхамшигт өв соёлын нэг бол уртын дуу юм. Тиймээс уртын дуу эгшиглэсэн газар хүний бие сэтгэлийн жавар үргэдэг гэж  бэлэгшээдэг. 


Уртын дууны газраас алсарч огторгуйн уудамд шингэх мэт аялгуу айзам эгшигт хүмүүний сэтгэлийг хөглөх увидас оршдог гэлтэй. Энэ гайхалтай өв соёлыг өвлөн яваа “Цагаан лавай” чуулгын уртын дуучин С.Төрболдыг “Өөр зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Миний цэцэн хурга”  хүүхдийн дуулалт жүжгийн дүлий чонын дүрд тоглож бяцхан багачуудтай уулзаж байгаа юм.
 
-“Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт жүжгээр хүүхэд багачуудтай уулзаж байна. Уртын дуучин хүнд шинэ мэдрэмж хөглөсөн цаг хугацаа болов уу?
 
-“Миний цэцэн хурга” хүүхдийн дуулалт жүжиг манай  чуулгын хүүхдийн  анхны уран бүтээл. Өмнө нь “Цагаан лавай” чуулгын найруулагч Д.Ганболд гурван удаа хүүхдийн жүжиг тавьж байсан туршлагатай. “Миний цэцэн хурга” жүжгийг 2020 оны гуравдугаар сард тавьсан хэдий ч цар тахлын улмаас хүүхдүүддээ хүргэж чадаагүй. Тиймээс энэ сараас эхэлж  бяцхан багачуудтайгаа уулзаж байна.
 
Миний анхны хүүхдийн уран бүтээл бөгөөд дүлий чонын дүрд тоглосон. Хүүхэд бол гэгээн, цагаахан ертөнц. Тиймээс тайзан дээр хүүхэд шиг л жүжиглэж, багачууддаа хүргэхийг зорьдог.
 
Жүжгийн дунд хэсэгт  туулай лусын хааны зарлиг хэмээн худлаа зүйл уншиж хоёр чоно айгаад зугтдаг. Энэ үед тайзнаас буугаад, хүүхдүүдийн хажуугаар гүйдэг. Тэр үед хүүхдүүд чоныг барьж авах гэж  араас хөөнө. Танхимаас гараад хаалга хаахаар түлхээд барьж авах гэдэг. Хүүхдүүд  хүн байна гэж бодохгүй  жинхэнээсээ хурга, чоно байна гэж хардаг.
 
- Та “Цагаан Лавай” чуулгад хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
 
-“Цагаан лавай” чуулга 2018 оноос үйл ажиллагаа  явуулж эхэлсэн. Миний хувьд байгуулагдсанаас хойш нэг жилийн дараа энэ том айлын гишүүн болох хувь тохиосон. Үндэсний урлагаа дэлхийд сурталчилах, гадаадын олон орны үзэгч, жуулчдад зориулж, ардын урлагийн тоглолтыг үзүүлэхэд оролцож байгаадаа баярладаг. Манай “Цагаан лавай чуулга”- д олон чадварлаг уран бүтээлч, шижигнэсэн залуус, атгасан гар шиг ажилладаг. Манай чуулгын найруулагч Д.Ганболд Үндэсний урлагийн их театраас эхлээд урлагт олон жил бие, сэтгэлээ зориулсан мундаг уран бүтээлч бий.
 
-Таны амьдрал хэзээнээс уртын дуутай холбогдсон бэ?
 
-Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул. Их газрын чулуу, нэрт уртын дуучин Н.Норовбанзад гуайн нэрэмжит задгай театр байрладаг, дуу хуурын өлгий сайхан нутагт төрсөн. Өвөө маань морин хуур тоглодог, уртын дуу дуулдаг авьяастай хүн байсан гэж ярьдаг. Тиймээс өвөөгийн  минь авьяас өвлөгдсөн болов уу гэж боддог. Багаасаа дуулах дуртай хүүхэд байсан учраас дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс хүсэл мөрөөдлөө дагаж 2009 онд СУИС-д орсон. Багадаа гавьяат дуучин С.Жавхлан, Т.Баясгалангийн дууг сонсож, дуулж, хувцсыг нь дуурайлгаж хийлгэж тэмцээнд оролцдог байсан.
 
Намайг СУИС-д ороход  уртын, дуурь, эстрадын дуулаачийн төрөлд сонгож суралцах боломжтой байсан үе. Тиймээс  уртын дуулаачаар шалгалт өгч, анх уртын дуутай танилцаж байсан.
 
Мэргэжлийн багш маань гавьяат багш Ц.Дэлгэр. Монголын урлагийн салбарын томоохон төлөөллүүдийн нэг Ц.Дэлгэр, Ц.Чулуунцэцэг, Н.Нэргүй гэсэн багш нараар хичээл заалгаж, мэргэжлийн ур ухаанаас нь суралцсандаа баярладаг. Багш нар маань бидэнд хүүхэд шигээ хандаж, зөвлөж, сургадаг учраас энэ бүхнийг амьдралдаа  хэрэгжүүлэхийн төлөө хичээж явна. 2014 СУИС-ийн Хөгжмийн урлагийн их сургуулийг уртын дуулаач буюу хослол дуучин мэргэжлээр төгссөн.
 
-Анх ямар уртын дууг дуулж тайзнаа гарч байв?
 
-СУИС-д орох шалгалтдаа бэлдэж Ц.Чулуунцэцэг багшаасаа “Наян шарга”, “Гандан уулын цэцэг” хэмээх уртын дууг сурч байсан. Уртын дууны хөг аялгуу нь сайхан мэдрэмжийг өгдөг. Сэдэв агуулгын хувьд монгол ахуйгаас үүссэн учраас аав ээж, нутаг ус, байгаль дэлхийгээ магтсан, аргадсан өнгө аясыг шингээсэн байдаг. Сургуульдаа орсны дараа  Ц.Дэлгэр багшаасаа “Хулст нуур” гэсэн дууг сурсан.
 
сонин mn
-Сургуулиа төгсөөд ажлын гараагаа хаанаас эхэлж байв. Энэ цаг хугацаа уран бүтээлч хүний мартагдашгүй замналын нэг болов уу?
 
-Төгсөлтийн баярын үед Ц.Дэлгэр, Ц.Чулуунцэцэг багш маань “Миний хүү нутагтаа очиж ажиллаарай” гэж захисан. Дундговь аймагт Төв халхын дуулалт жүжгийн театр бий. Тухайн үед театрын  дарга н.Доржсүрэн холбогдоод нутагтаа ажиллах санал тавьсан. Тэгээд ажлынхаа гарааг төрсөн нутгийнхаа театраас эхэлсэн. Мэргэжлийн урлагийн байгууллага хүнийг  задалж хөгжүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Өөрийгөө зөвхөн уртын дуучин гэж боддог байсан бол  мэргэжлийн театрт очоод жүжигт туслах дүрд тоглож үзсэн. Хөдөө орон нутгаар тоглолтоор явна. Тэр бүхэн надад мэргэжлийн олон ур чадварыг суулгасан.
 
-Дуучин хүний хамгийн аз жаргалтай үе тайзан дээр ая дуугаа эгшиглүүлэх мөч байх?
 
-Уртын дуу эгшиглэхэд хүмүүс жаргалтайгаар сонсож, тайвширлыг мэдэрдэг. Тэгэхээр уртын дуу монгол хүний цусанд нь булгилж байдаг  гайхамшигт өв соёл юм. Үзэгчдийн алга ташилт, хүлээн авч буй нь сайхан мэдрэмж, баяр баясал, илүү ихийг хийж бүтээх хүсэл өгдөг. Мөн уул ус, мод, байгалийн сайхныг хараад  уртын дуу дуулахад хоолой сайхан гарахаас гадна сайхан мэдрэмж төрүүлдэг. Мөн нутаг нутгаас шалтгаалж  зүүн, баруун, боржигон, баян бараат, хардал гэсэн сайхан аялгуу байдаг. Миний хувьд төв халх дууг голчилж дуулдаг.
 
Уртын дуу дуулахад амьсгааны техник чухал. Дууг зөвхөн хоолойгоор дуулахгүй. Ухаанаараа дуулдаг юм шүү гэж багш нар маань захьдаг байсан. Мөн дууны утгыг ойлгож, мэдэрч  дуулах хэрэгтэй. Дуулах бүртээ шинэ мэдрэмж, туршлагыг хуримтлуулж, насан туршдаа суралцдаг гэж боддог.
 
-Уртын дуучин хэмээх мэргэжлийг эзэмшсэнээрээ өөрөөрөө ямар үед хамгийн их бахархаж байсан бэ?
 
-Сургуулиа төгсөөд хонхны баяраа хийсний дараа урлагийн сургуулийн оюутнууд  тайлан тоглолтоо хийдэг. Тэр үед сурч мэдсэн зүйлээ ээждээ үзүүлсэн тэр мөч их сайхан санагдаж байсан. Уртын дуу Монголын дууны урлагийн сонгодог ноён оргил. Энэ өвийг тээж, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг хугацаанд өв соёлоо мартагдуулахгүйн төлөө бусдад түгээж буй гэгээн үйлийн нэг  хэсэг нь болж дуугаа эгшиглүүлж яваадаа баярладаг. Энэ бол уртын дуучин хэмээн овоглож яваагийн минь үнэ цэн, аз жаргал нь болов уу. Эзэмшсэн мэргэжлээрээ түмэн олондоо танигдаж, хайр ивээлийг нь хүртэнэ гэдэг уран бүтээлч хүний нэг эрхэм зорилго байдаг. Тиймээс  үүний төлөө тууштай, мэргэжилдээ үнэнч байж, ая дуугаа өргөж явна.
 
 
 
 
П.Амгаланбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

С.Төрболд: Уртын дууны аялгуу онцгой мэдрэмж төрүүлдэг
Бусад мэдээ ▼

1
06-25
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Барилгын ХАБ хангалтгүйн улмаас хоёр хоногийн дотор 3 хүн амь насаа алдлаа

2
06-25
Амарсанаагийн гудамжны авто зогсоолын шинэчлэнэ

3
06-25
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна

4
06-25
Долоо хоногт гурван хүүхэд зам тээврийн ослоор амиа алдлаа

5
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

6
06-24
Монголын бурханы шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба номун хан З.Санждоржтой ярилцлаа.

7
06-24
З.Санждорж: Д.Чойжамц бид хоёр, хоёулаа “Хамба номун хан” гарцаагүй мөн шүү дээ !!!

8
06-24
Я.Баяраа: “Гэгээн Муза”-гийн тайзан дээрээс багшийнхаа ариун алдрыг дуудсандаа баяртай байна

9
06-24
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ИНЖЕНЕР Мөнхдэлгэрийн ДАВААНЯМ-ыг танилцуулж байна

10
06-24
Чежүгийн аялал, жуулчлалын салбарынхан Монголд зочилж байна

11
06-24
​Долоон гаригийн давхцал өнөөдөр тохиолоо

12
06-24
ЭМЯ: 15-39 насны залуучууд дунд бэлгийн замын халдвар өндөр хувьтай байна

13
06-24
ЭМЯ: Ковидын 23 тохиолдол бүртгэгдэв

14
06-24
ДЭМБ сармагчны цэцэг өвчний тархалтыг үнэлнэ

15
06-24
Олон улсын бодибилдингийн тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулна

16
06-24
"Apple" ирэх онд 15 инчийн дэлгэцтэй "Macbook air"-ийг танилцуулахаар төлөвлөж байна

17
06-24
Нүүрснээс 503.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрчээ

18
06-24
Нүүрс тээврийн жолооч нар согтуурсан үедээ нэгнийхээ аминд хүрчээ

19
06-24
Гашуунсухайт-Ганцмод боомтод автомат удирдлагатай тээвэр нэвтрүүлэх бэлтгэлийг хангаж, энэ сарын 27-28-нд туршилтын тээвэрлэлт эхлэхээр боллоо

20
06-24
Я.Эрдэнэбилэг: Н.Түвшинбаярыг уучлал гуйгаад ирэх байх гэж их хүлээсэн

21
06-24
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ

22
06-24
Украин, Молдова ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статустай боллоо

23
06-24
Осол гарсан барилгад өргөх, зөөх механизмд техникийн магадалгаа хийлгэх мэдэгдэх хуудсыг энэ сарын 7-нд өгсөн байсан

24
06-24
В.Зеленский: “Бид энэ мөчийг 120 хоног хүлээсэн, бас 30 жилийн турш хүлээсэн”

25
06-24
Монгол Улсыг үхрийн цээж өвчнөөс ангид болсныг зарлаж гэрчилгээ олгов

26
06-24
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа

27
06-24
Чингис Хаан ОУНОБ-аар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

28
06-24
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд нартай уулзан Бичигт, Ульхан боомтын дэд бүтцийн талаар ярилцав

29
06-24
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

30
06-24
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

31
06-24
Б.Дуулим: Дуу хөгжимгүйгээр би өөрийгөө төсөөлж чадахгүй

32
06-24
Хагас сарын дотор хоёр унаач хүүхэд сунгаа, үсэргээний үеэр амиа алджээ

33
06-24
Канад НҮБ-ын хүнсний хөтөлбөрт 193 сая ам.доллар олгоно

34
06-24
Шилэн пасадын ажил гүйцэтгэж байсан 2 ажилчин нас баржээ

35
06-23
Нийслэлийн албан тушаалтнуудын автомашиныг хурааж эхэлжээ

36
06-23
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа

37
06-23
Ойрхи Дорнодод Цельсийн 50 хэм давж халж байна

38
06-23
Харааны бэрхшээлтэй иргэнийг халамжийн мөнгөнөөс хассанаас үүдэж, амиа егүүтгэсэн хэрэг гарчээ

39
06-23
“Кран осолдсон компанид МХЕГ-аас шаардлага хүргүүлж байсан”

40
06-23
Брэд Питт: Би кино салбараас удахгүй “зодог тайлна”

41
06-23
Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлж, авлига авсан гэв үү

42
06-23
ОХУ дэлхийд ганцаардаж байна

43
06-23
Өндөгний нийлүүлэлтийг хязгаарлажээ

44
06-23
ШӨХТГ-аас импортын хүнсний бүтээгдэхүүний үнэд хяналт тавин ажиллаж байна

45
06-23
Афганистанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 1500 давжээ

46
06-23
Афганистанд газар хөдлөлт, үерийн улмаас 1500 гаруй хүн амиа алдав

47
06-23
ДАРХАН-УУЛ: Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо

48
06-23
ЭЕШ | Шалгалт дууссанаас 5 минутын дараа ДҮНГЭЭ ХАРЖ болно

49
06-23
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрүүгийн хэрэг хэрхсэн бэ

50
06-23
ДАРХАН-УУЛ: Сяньбигийн хаад язгууртны бунхант булш олдлоо

51
06-23
Ерөнхийлөгч мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

52
06-23
Оросын гадаад валютын өрийг рублиэр төлөх тухай зарлигт гарын үсэг зуржээ

53
06-23
Афганистаны газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэхийг уриалав

54
06-23
Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

55
06-23
Ши Жиньпин: Хориг арга хэмжээнүүд дэлхийн эдийн засгийг улс төрийн зэвсэг болгож байна

56
06-23
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд 16:00 цаг хүртэл ажиллана

57
06-23
Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

58
06-23
Элон маскын трансжендер охин эцгээсээ ТАТГАЗЛАХ ХҮСЭЛТЭЭ өгчээ

59
06-23
ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал эхэллээ

60
06-23
"Хүүхдүүдийг хооронд нь зодолдуулж байна" гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна

61
06-23
Г.МӨНХЦОЛМОН: Амиа алдсан албан хаагчийг цэргийн дүрмийн дагуу оршууллаа

62
06-23
Украйн дахь нөхцөл байдал ба олон улсын эрх зүй

63
06-23
ЗАВХАН: Г.Алтаншагай: Орон нутгийн замд хурд хэмжсэнээр зам тээврийн осол буурна

64
06-23
Сошиалын сүүдрийг олж харсан эмзэглэл

65
06-23
Донорын тухай хуулийн онцлох таван өөрчлөлт

66
06-23
Хятад улс дэлхий орчмын сансрын орон зайг судлах хиймэл дагуул хөөргөжээ

67
06-22
Хүннү хорооллын баруун талд барилгын кран унаж, хоёр хүн амиа алдлаа

68
06-22
“Хөтөл“-ийн Л.Наранбаатар ажилдаа ирэхгүй 7 ХОНОЖЭЭ

69
06-22
Ц.ГАНБОЛД: Амиа алдсан байлдагчийн ходоод 14 см задарсан байсан

70
06-22
Төргүй улсыг "бүтээсэн" Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстой

71
06-22
“НОМИН ХОЛДИНГ” ХХК-ИЙН МЭРГЭЖИЛТЭН А.ХАНДСҮРЭН: Осол гарсан барилгыг манай гүйцэтгэгч компани барьж байсан нь үнэн

72
06-22
Барилгын салбарын үнийн өсөлтөд магадлал хийж 270 тэрбум төгрөгийн зөрүүг УИХ-д танилцуулахаар боллоо

73
06-22
БНСУ дотооддоо бүтээсэн "Нури" сансрын пуужинг хөөргөжээ

74
06-22
Залуучуудын сонгуульд саналаа өгдөггүй бодит шалтгаан

75
06-22
Герман улсын амласан зэвсэг Украинд иржээ

76
06-22
Хүчтэй салхины улмаас 32 тонны даацтай кран унажээ

77
06-22
ЗГ: Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж байна

78
06-22
Цагааннуурт автомашин осолдож нэг хүн амь насаа алджээ

79
06-22
Сүүлийн хоногт халдварын 61 тохиолдол бүртгэгдэв

80
06-22
Бусдын тээврийн хэрэгслээс ₮1.2 тэрбумын үнэт эдлэл хулгайлсан есөн этгээдийг баривчлжээ

81
06-22
Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Ням гарагт болно

82
06-22
Ази тивийн АШТ-ээс Б.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ

83
06-22
Л.Оюун-Эрдэнэ орж ирээд...

84
06-22
Маргасаар байтал наадам болох нь ээ

85
06-22
УИХ-ын Н.Учрал “НАЯН ЗУРГАА ДӨРВӨН ЗУУ” ТББ-аараа тойргийнхоо ахмадуудад бариа засал хийж, төлбөрийг нь төрөөс авдаг

86
06-22
Хавдрын эмнэлгийн дотоод “амьдрал”-ыг сурвалжлахуй

87
06-22
"Өгэдэй, Гүюг, Чингис хаадын тамга хоорондын зайг ижил хэмжээнд бариагүй нь бэлгэдэл бодсон хэрэг"

88
06-22
200 мянга гаруй иргэн тоон гарын үсэг авчээ

89
06-22
Илон Маскийн трансжэндэр хүүхэд эцгээсээ холбоогоо тасалж, нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

90
06-22
Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа

91
06-22
Монгол Улс, БНХАУ-ын гадаад худалдаа 2021 онд 10.1 тэрбум ам.доллар хүрчээ

92
06-22
Маргасаар байтал наадам болох нь ээ

93
06-22
Элсэлтийн Ерөнхий Шалгалтын үеэр үзэг, ноорог цаас зэрэг бусад эд зүйлсийг авчрахгүй байхыг зөвлөлөө

94
06-22
Монгол Улс “ажиглалтын жагсаалт”-д дахин багтжээ

95
06-21
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх: Манай хамт олон нэг ч нүд хуурсан ажил хийгээгүй

96
06-21
Машин бүрийг халдваргүйтгэлд хамруулж үндэслэлгүй төлбөр авч байжээ

97
06-21
Технологи | Улаанбаатарын жолооч нарт жинхэнэ хэрэгтэй эд бна даа

98
06-21
Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

99
06-21
БНХАУ “Tesla”-ийн цахилгаан автомашинуудыг Бээжингийн Бэйдайхэ дүүргээр нэвтрүүлэхийг хориглоно

100
06-21
Мөнх-Эрдэнэ: Монголчууд амаараа иддэг лабораторитой ...