Хаан банкны интернэт банк, аппликэйшн, мобайл банк болон картын систем ажиллахгүй, ашиглах боломжгүй байна гэсэн мэдээллийн дагуу тодрууллаа. Тус банкнаас өгсөн мэдээллээр сүлжээнд гэмтэл гарсан бөгөөд инженер техникийн багийнхан гэмтлийг шуурхай засварлахаар ажиллаж байгаа юм байна.
Хаан банкнаас дараах мэдэгдлийг хүргүүллээ.
