Тус компанийнхан баримтыг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулжээ.
2022 оны 04 дүгээр сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Зуны дизель түлш” авах 38.8 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Уг ЭҮТӨҮГ/202201171/01/01 дугаартай нээлттэй зарласан тендерт НИК, Шунхлайпетролиум, Сод монгол групп оролцож улмаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын "Сод Монгол групп" шалгарсан юм. Харин НИК, Шунхлайпетролиумын хувьд ТБОНӨБАҮХАТ хуулийн 27.4 дэх заалтаар буюу шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй учир хасагджээ.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ээс зарласан түлшний тендерт “Содмонгол групп” хуурамч баримт бичиг бүрдүүлж өгсөн хэмээн нефть импортлогч компаниуд Сангийн яаманд гомдол хүргүүлээд байгаа юм.

Учир нь ОХУ-аас нийлүүлэх дизель түлшний хүхрийн агууламж үйлдвэрийн албан ёсны сайт дээр өндөр байсан ч “Эрдэнэт үйлдвэр”-т өгч тендерт шалгарсан материалд хүхрийн агууламжийг бууруулж бичсэн нь анхаарал татаж Photoshop программаар зассан байх магадлалтай гэж хардахад хүргэсэн бөгөөд үнэхээр Photoshop программаар засаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, өндөр дүнтэй тендерт ялжээ.
Тус компанийнхан долдугаар бичиг баримтыг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нотариатаар батлуулсан байжээ.


BOLOD.MN