Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны хүсэлтээр, ОХУ-ын ерөнхийлөгчийн төслөөр Монголын хөдөө орон нутгийн орос хэлний багш нарт зориулсан арга зүй, технологийн 40 цагийн онлайн сургалт амжилттай эхэллээ. Тус төслийг оросын анхны ерөнхийлөгч Б.Н.Ельциний нэрэмжит Уралын холбоотын их сургуулийн тэргүүн дэд захирал С.В.Кортов тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж албан ёсоор нээсэн бөгөөд сургалтанд оролцохоор нийт 500 шахам багш бүртгүүлжээ. Сургалтыг Уралын их сургуулийн профессор багш нар удирдан явуулж байна. Тус сургалтын зорилго нь хөдөө, орон нутгийн багш нарын мэргэжил дээшлүүлж, багшлахуйн ур чадварыг нь арга зүй, технологийн шинэлэг элементээр баяжуулахад оршино.