BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

10 их наядын хөтөлбөртэй дүйсэн зөрчил илэрснийг мэдсэн үү, Ерөнхий сайд аа

Засгийн газраас “Эрүүл мэндээ дэмжиж, эдийн засгаа аврах 10 их наядын цогц хөтөлбөр”-ийг зарлаж 120 мянган ажлын байрыг 


хадгалж үлдэж чадлаа гэх зэрэг пиар ч хангалттай цацсан. 10 их наяд төгрөг гэдэг манай улсын жилийн төсвийн 60 гаруй хувь. Хэдийгээр 2024 он хүртэл зарим төсөл хөтөлбөр нь хэрэгжинэ гэж байсан ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 200 дахь хоногт төлөвлөсөн 56 арга хэмжээний хэрэгжилт 67 хувьтай гэж мэдээлж байв. Жишээ нь, ипотекийн зээлд зориулсан 2 их наяд төгрөгийн зээлийн гүйцэтгэл 28 хувьтай, Хөдөө аж ахуйг дэмжих 500 сая төгрөгийн зээлийн гүйцэтгэл 63 хувьтай, ажлын байр дэмжих 2 их наяд төгрөгийн зээлийн гүйцэтгэл 87 хувьтай, Монголбанкны репо санхүүжилтийн зээлийн гүйцэтгэл 31 хувьтай гэсэн дүн мэдээ гарч байлаа.

Энэхүү 10 их наяд төгрөгийг хэрхэн хуваарилж байсныг эргээд саная.

-ЖДҮ болон үйлчилгээ эрхлэгчдэд 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатай 2 их наяд төгрөгийн зээл

-Залуучуудыг ажил мэргэжилд бэлтгэх төсөлд 500 тэрбум төгрөг

-Улаанбаатарт барих Залуус I,II, III хорооллын дэд бүтэц, ипотекийн зээл зэрэгт 3 их наядын зээл,

-Стратегийн ач холбогдолтой том төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 2 их наяд төгрөг,

-Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл,

-Монголбанкны репо санхүүжилтэд 2 их наядын зээл гэж олгож эхэлсэн

Худалдаачид болоод үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээлийн гүйцэтгэлээс харвал дийлэнх нь орон нутагт очсон гэсэн мэдээ өнгөрсөн жил гарсан. 2024 он гэхэд зээлийн хугацаа дуусна гэдгийг хаа хаанаа мэдэж байх ёстой. Ипотекийн зээлийн хувьд 2021 онд 900 гаруй сая төгрөгийн зээл олгосон байдаг. 2022 онд хил, гаалийн асуудалтай холбоотойгоор барилгын материалын үнэ өссөн нь орон сууцны үнэд ч нөлөөлсөн. Гэсэн ч эрэлтийг нэмэгдүүлж, үнийг хөөрөгдөнө гээд энэ жилээс ипотекийн зээлийн санхүүжилтийг хумьсан. 10 их наяд хөтөлбөрийн хувьд өнгөрсөн жил нэлээн дуулиан дагуулж, иргэд хэрэгжилтийн мэдээллийг шаардаж байсан ч энэ жил мартаж орхилоо. Мэдээж энэ хэмжээний мөнгө эдийн засагт байгаа гэдэгт ч эргэлзэж байна.

Л.Оюун-Эрдэнийн танхим юун 10 их наядын цогт хөтөлбөр манатай, төсөөлснөөс бага экспорт, төлбөрийн тэнцлийн алдагдал, инфляц гэх зэргээр дараалсан цохилтуудад өртөж, дуугарах ч тэнхэлгүй болов.

2021 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой байж, Чингис болон Гэрэгэ бондын 1 тэрбум ам.долларын төлбөрийг бага түвшний хүүтэй дахин санхүүжилт хийж, 2021 онд 6 жилийн хугацаатай 3.5 хувийн хүүтэй 500 сая ам.доллар, 10 жилийн хугацаатай 4.45 хувийн хүүтэй 500 сая ам.доллар өрийн зохицуулалтаар шийдэж чадсан ч ирэх жил Евробонд, Самурай бондын өр хүлээж байна.Засгийн газар Самурай бондын 713 тэрбум төгрөгийн өр яригдахтай зэрэгцээд дефольтын тухай ярьж байхад юун 10 их наядын хөтөлбөр…

Өнгөрсөн жил өөдрөг байсан Засгийн газар өнөөдөр баргар байна. Төлөвлөснөөсөө хэд дахин бага мөнгө олж, хэд дахин их зарцуулалт хийх шаардлагатай болоод байна.

Гэтэл аудитын 2021 оны ажлын дүнгээс харвал 10 их наяд төгрөгийн зөрчил илэрч байгааг хэрхэн тайлбарлах бол…

Төрийн аудитын байгууллага өнгөрсөн долоо хоногт 2021 оны үйл ажиллагааны тайлангаа Төсвийн байнгын хороонд танилцуулсан. Аудитын дарга Д.Занданбат “Тайлант хугацааны аудитын дүнгээр 10 их наяд төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлсэн. Үүнээс 4.2 их наяд төгрөгийн алдааг аудитын явцад залруулан цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөн туслах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллалаа. Аудитын дүнгээр нийт 59.7 тэрбум төгрөгийн төлбөрийн акт, 2.2 их наяд төгрөгийн албан шаардлагыг шалгагдагч этгээдэд хүргүүлсэн” гэсэн мэдээлэл өгсөн юм.

2021 онд эхлүүлсэн 10 их наядын хөтөлбөр нь эргээд 10 их наядын зөрчил болчихсон юм уу гэж асуумаар санагдана.

МАН, Засгийн газар бүхий л түвшинд авлигаас ангижирч, төсвийн хэмнэлтийн зарчим баримталж ажиллаж байна хэмээн танилцуулаад байгаагүй бил үү Ерөнхий сайд аа.

Эх сурважл: Toim.mn

10 их наядын хөтөлбөртэй дүйсэн зөрчил илэрснийг мэдсэн үү, Ерөнхий сайд аа
Бусад мэдээ ▼

1
06-30
”Энхсаран” сувилалын асуудлыг ил болгосон иргэн ялалт байгуулав

2
06-30
Өмнөговь аймагт 850 хүний суудалтай шинэ Хөгжимт жүжгийн тeатрын нээлтийн үйл ажиллагаа боллоо

3
06-30
Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

4
06-30
У.Хүрэлсүх: Иргэн бүр эх оронч худалдан авагч байя

5
06-30
ЦЕГ: Мориноос 13 хүүхэд унаж бэртсэнээс найм нь амиа алдсан

6
06-30
Сургууль цэцэрлэг амарснаас хойш дөрвөн хүүхэд эд зүйлст дарагдаж амиа алджээ

7
06-30
Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболдыг сонголоо

8
06-30
Хөнөөлт шавжтай тэмцэхээр ойд хорт хий цацаж байна

9
06-30
Монголын баг Ази тивд 100 буудалт даамаар аваргаллаа

10
06-30
Үндэсний баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулна

11
06-30
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Дархан-Улаанбаатар чиглэлийн автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай танилцлаа

12
06-30
МАРШРУТ: Гэсэр сүмээс Хүнсний 1 дүгээр дэлгүүр хүртэлх замыг өнөө шөнө 00:00 цагаас долдугаар сарын 4-ний 05:00 цаг хүртэл хааж, хучилт хийнэ

13
06-30
“Бүрдэл Майнинг” ХХК-ийн ус ашиглах зөвшөөрөл, гэрээг цуцлав

14
06-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аадар борооны үеэр гурван иргэн цахилгааны гүйдэлд цохиулжээ

15
06-30
FDA: Хүзүүний хөвөгч хэрэглэсний улмаас нэг нярай хүүхэд эндэж, нэг хүүхэд ноцтой гэмтжээ

16
06-30
Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов

17
06-30
Япон, БНСУ, АНУ аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

18
06-30
Г.Занданшатар: Үнийн өсөлт гадаад хүчин зүйлээс ихээхэн хамаарч байгаа ч анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй

19
06-30
Хятад дотоодын жуулчдаа ингэж дэмжинэ

20
06-30
Сангийн сайд Б.Жавхлан ах нарынхаа түүхийг давтаж, нэмж өр тавих нь...

21
06-30
Г.Ганзориг: Зээлд оруулж эрсдэл хүлээж байхаар үнэт цаас аваад байршуулвал амар

22
06-30
Н.Наранбаатар: Эрийн гурван наадам байгаа цагт бид Монголоороо үлдэнэ

23
06-30
Хятадын эдийн засаг 114.4 их наяд юаньд хүрчээ

24
06-30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас ахар болно

25
06-30
Өчигдөр 164 жолооч согтуу жолоо барьж, 123 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

26
06-30
Э.Макрон: Украины дайнд ОХУ-ыг ялуулж болохгүй

27
06-30
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асуудлыг хэлэлцлээ

28
06-30
NASA “Capstone” сансрын төхөөрөмжийг сар луу хөөргөжээ

29
06-30
УИХ-ын сонгуулийг 10-р сард явуулах хувилбар яригдаж байна

30
06-30
Бодлогын хүү өссөнөөр эдийн засгийг сааруулах эрсдэлтэй

31
06-26
Замын засварт шинэ технологи нэвтрүүллээ

32
06-27
Загастайн давааны 67 км авто замыг ашиглалтад орууллаа

33
06-29
Хүүхдийг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна

34
06-29
Шатахууны үнэ өссөнөөр “Uber”-ийн жолооч нар “Tesla”-ийг илүүтэй сонирхож байна

35
06-29
Ураан, цацраг, бэлчээр ба учиртай “илүү” толгой (I)

36
06-29
Европ, Азид нүүрсний үнэ дээд хэмжээнд хүрэв

37
06-29
Ц.Элбэгдорж АН-ын дарга болчихвол Х.Баттулгатай ойлголцож чадна гэжээ

38
06-29
Сармагчны цэцэг өвчний нууц үе нь 5-21 ХОНОГ

39
06-29
Засгийн газар: Ойн хөнөөлт шавжийг устгахад 2 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ

40
06-29
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй хөрөнгийг худалдах нээлттэй дуудлагын худалдааны зар

41
06-29
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

42
06-29
СЯНЬБИГИЙН ҮЕИЙН БУНХАНТ БУЛШ ОЛДЛОО

43
06-29
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дэлхийн суурин төлөөлөгч А.Михневтэй уулзлаа

44
06-29
Улсын төв эмнэлгүүдийн хамтарсан баг Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна

45
06-29
Эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны хамт /тариф/-ын гурван талт хэлэлцээр байгууллаа

46
06-29
Долоон аймагт 66 удаа орон байрны хулгай хийсэн этгээдийг баривчиллаа

47
06-29
Голын эрэг үү, хогийн цэг үү!

48
06-29
М.РЫСБЕК: Үндэсний цөөнхийн хэлийг уусгах бодлого явуулж болохгүй

49
06-29
Жэжүгээс саатуулагдсан монгол иргэнийг АЛБАДАН ГАРГАНА

50
06-29
ҮЙЛ ЯВДАЛ СЯНЬБИГИЙН ҮЕИЙН БУНХАНТ БУЛШ

51
06-29
Б.Бат-Эрдэнэ: Монголын 23 иргэнийг БНСУ-д харласан мэт худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

52
06-29
Хүүхдийг элсэн дээр тоглуулахын ач тус

53
06-29
МСҮТ-д суралцагчдын тэтгэлгийг данс руу нь шилжүүлж эхэллээ

54
06-29
Ерөнхий сайд аа, танай намын залуус, төрийн албаныхантай хамт дээрэм хийж байна

55
06-29
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компаниуд он гарсаар 12 тендер авчээ

56
06-29
Засгийн газар ТӨААТҮГ-ыг татан буулгав

57
06-29
Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан "Эрэл" ХХК-д мэдэгдэл хүргүүллээ

58
06-29
ЭЕШ:Энэ жил 208 сурагч 800 оноо авчээ

59
06-29
Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын албатай хамтарсан буруутайд тооцож 10 жилийн ял оноов

60
06-29
Солонгост 16 мянга гаруй Монгол иргэн “харлажээ”

61
06-29
Чэжүгийн аялалд яваад алга болсон жуулчдаас тав нь баригджээ

62
06-29
ХӨСҮТ: Сармагчны цэцгийн нууц үеийн хугацаа 5-21 хоног байдаг

63
06-29
Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана

64
06-29
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулан Голомт банк “Ногоон баталгаа” гаргалаа

65
06-29
Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна

66
06-29
Эмийн аюулгүй байдлыг Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Учралыг томилов

67
06-29
Чернобыль шиг ураны уршиг хүрээгээ тэлж Хатанбулаг суманд ажиглагдаж эхэлсэн

68
06-29
Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь Дарханы зам руу томилох уу?

69
06-29
"БРИКС-ийн орнуудын дижитал эдийн засгийн түншлэлийн харилцааны систем"-ийг баталжээ

70
06-29
Бичил уурхайчдын “түгжээ”-г хэзээ мултлах вэ?

71
06-29
Иргэд 17 жил үерийн ус туулна

72
06-28
Найман аймагт 66 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг хийсэн 23 настай этгээдийг баривчилжээ

73
06-28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

74
06-28
МЭДЭГДЭЛ

75
06-28
Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг цахимаар хүлээн авна

76
06-28
Төмөр замын тээврээр 10.6 сая тонн ачаа тээв

77
06-28
Австралийн хүн ам хоёр дахин өсжээ

78
06-28
Г.Занданшатар: Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон наадмаа зөрчилгүй зохион байгуулах боломж бүрдлээ

79
06-28
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ

80
06-28
Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

81
06-28
Даяар олонд алдартай дашинчилэн нутгийг минь зориорой

82
06-28
Үндсэн хуулийн цэцээс сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох шийдвэр гаргалаа

83
06-28
Оросын пуужин худалдааны төв дээр унажээ

84
06-28
PteroDesign: Цэвэр цэмцгэр, тав тух, минималист орчинг хүсдэг хэн бүхэнд зориулж байна

85
06-28
Neguun.mn сайтыг "Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг зөрчсөн гэж үзжээ

86
06-28
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Тажикстан улсад айлчилна

87
06-28
Нүүрс экспорт өмнөх оны мөн үеэс 300 хувиар өсжээ

88
06-28
Технологи | Элдэв хор нөлөөгүй байгальд ээлтэй гал унтраагч

89
06-28
Махны хариуцлагыг Мэндсайхантай ярих ёстой

90
06-28
Говь-Алтай аймгийн Засаг дарга ЭЕШ-д 800 оноо авсан дөрвөн сурагчдаа сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ

91
06-28
Ойрын өдрүүдэд хэт их халах тул наршилтаас сэргийлэх, хүүхдийг машинд үлдээхгүй байхыг анхаарууллаа

92
06-28
Шри Ланка түлшний нөөцөө шавхжээ

93
06-28
Хүний амь насыг хохироосоор буй барилгын салбарт 576 стандарт үйлчилдэг

94
06-28
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

95
06-28
“Их-7”-гийн удирдагчид дахин нэг “Бүс ба Зам” хэрэгжүүлнэ

96
06-28
Ходоод шархалсан үед илрэх шинж тэмдгүүд

97
06-28
"Бадрах-Энержи" ХХК туршилт нэрийн дор хууль бус олборлолт хийснээс хойш ураны хор уршиг эхэлсэн

98
06-28
Азид нүүрсний үнэ дээд түвшинд хүрлээ

99
06-28
"Замын-Үүдийг сайжруул" гээд явуулсан Б.Отгонсүх чинь замыг нь алдуулаад дууслаа даа, Ерөнхий сайд аа!

100
06-28
АНУ, БНХАУ-ын удирдагчид ойрын долоо хоногт хэлэлцээ хийх төлөвтэй байна