BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ

Олимпын гүүрний бүтээн байгуулалтыг зургаадугаар сарын 30-н гэхэд бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг Хотын дарга удаа дараа үүрэг болгосон. Энэ хүрээнд тус гүүрний авто замын хөдөлгөөнийг өнөөдөр бүрэн нээлээ.


Харин явган хүний замын ажлын хувьд хил хаалттайгаас болж металл хийцийн тээвэрлэлт саатаж, товлосон хугацаандаа ашиглалтад орох боломжгүй болжээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам, барилга байгууламжийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Энхмандах “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл 2016 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1.4 км орчим гүүр, 2.5 км авто зам, инженерийн байгууламжийн ажлуудыг иж бүрэн цогцоор нь барьж байгуулаад байна. Өнөөдрийн байдлаар төслийн ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна.

Урьд жилүүдэд үндсэн гүүрний нэвтрэх хөдөлгөөн, инженерийн шугам сүлжээний ажлуудыг хийсэн. 2022 оны хувьд гуравдугаар сарын 15-ны өдрөөс төслийн ажлыг эхлүүлж, зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн дуусгахаар төлөвлөсөн ч явган гүүр хугацаандаа хараахан багтахааргүй болоод байна. 2020, 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бүтээн байгуулалт маш ихээр саатсан. 2022 оны тухайд хил гаалийн саатал маш хүндээр тулгамдаж байна. Явган хүний гүүрний металл хийц эдлэлийг БНХАУ-д захиалга өгч үйлдвэрлүүлсэн. Хийц эдлэлийг Хөх хотоос Эрээн, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 1,100 км туулж авчрахаар төлөвлөсөн боловч Эрээний хил хаагдсаны улмаас тээвэрлэлтийн маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрсэн.

Шинжаан Уйгарын нутгаар дамжуулаад Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор нэвтрүүлэн авчирч байна. Тээвэрлэлт анх төлөвлөснөөс 3,600-4,000 км-ээр тойрч байна. Нөгөөтээгүүр хил дээр дараалал ихтэй байгаа тул нэг машин хилээр нэвтрэх гэж 20-30 хоног зарцуулж байгаа. Үүнээс үүдэлтэй явган хүний гарцыг барьж байгуулах ажил төлөвлөсөн хугацаандаа дуусахааргүй болсон” гэв.

Харин “Эйч Си Би Вай монголиа” консракшны ерөнхий инженер Д.Отгонтөгс “Явган замын хойд урд хэсгийн суурийн ажил өнөөдрөөр дуусаж байна. Металл хийцийн тээвэрлэлт саатсантай холбоотойгоор хугацаа алдахад хүрсэн. Металл хийц ирчихвэл явган хүний гарцыг хийхэд бэрхшээлгүй. Холбогдох албаныхан металл хийцийн тээвэрлэлтэд туслах байх гэж найдаж байна” гэлээ.

Эдгээрийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “БНХАУ-аас бараа, материал татан авахад хүндрэл тулгарч байна. КОВИД-19 цар тахлын нөлөөллөөс гадна ОХУ, Украины цэрэг дайны байдлаас үүдэлтэйгээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажилд багагүй сүүдэр тусгаж, хүнд тусаж байна.

Ялангуяа бензин шатахууны үнийн өсөлт бэрхшээл үүсгэж байгаа. Гэвч бид аль болох шалтаг тоочихгүйгээр татан авалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Явган хүний гарцыг зургаадугаар сарын 30-ны дотор дуусгах үүрэг өгсөн боловч гаднын хүчин зүйлээс шалтгаалан хойшилжээ. Болж өгвөл наадмын өмнө, долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах хугацаатай үүрэг даалгавар өглөө. Томоохон бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшилдог сул тал сүүлийн үед үүсээд байгаа. Тиймээс цаашид аливаа бүтээн байгуулалтыг цаг хугацаанд нь багтаадаг болгоход анхаарах юм. Ялангуяа хотын зүгээс хувийн хэвшил, иргэдтэйгээ ойлголцоод, хурдавчлан дуусгахад санаачилгатай ажиллах болно” хэмээн өгүүллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Олимпын гүүрний авто замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ
Бусад мэдээ ▼

1
08-15
Лаа, чүдэнзээ бэлдэх шинжлэх ухаанч үндэслэл

2
08-15
Дарханы замын тендерийг хариуцаж байсан сайд Б.Энх-амгалан, ЗТЯ дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

3
08-15
“AMAZON” компани “IROBOT”-ийг $1.65 тэрбумаар худалдан авлаа

4
08-15
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

5
08-15
Усан парк, спорт цогцолборын газарт орон сууц баригдаж байна

6
08-15
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдлаа

7
08-15
Хэнтий аймгийн Аварга тосон ЖҮРЖ амралт сувилалын газар та бүхнийг урьж байна

8
08-15
Ч.Хүрэлбаатар: Фотошопоор зураг эвлүүлж КАЗИНОЧИН болгочих гээд яджээ

9
08-15
Мянган нутгийн “уран гар”

10
08-15
ОХУ БНАСАУ-тай харилцаагаа өргөжүүлнэ гэдгийг мэдэгджээ

11
08-15
Сайжруулсан шахмал түлш борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ

12
08-15
Тээвэрчид үнийн өсөлттэй холбоотойгоор чингэлэг тээврийг зогсоохыг Л.Халтар сайдаас шаардав

13
08-15
Дарханы замыг дашийн шог болгосон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг шалгаж эхэллээ

14
08-15
Байр авах мөнгөө та нарт тушаах баян хүн байхгүй ээ сайд аа!

15
08-15
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Хятадын гадаад хэргийн сайд айлчлал хийж, эмч эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдсэн ДОЛОО ХОНОГ

16
08-15
С.Мөнхчулуун: Үндэслэлгүйгээр зээлийн шимтгэл авсан банкуудаас иргэд мөнгөө буцаан авах боломжтой

17
08-15
НАБТГ, Тавантолгой Түлш ХХК-аас хамтран зарласан сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулагч нарыг сонгон шалгаруулах нээлттэй ажлын байрны зар

18
08-15
Монголчуудыг "цаазалж", эдийн засгийг “алж” буй мах бэлтгэлийн хэрэг юу болов

19
08-15
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

20
08-15
АНУ-ын Конгрессын Сенатын танхимын төлөөлөгчид Тайваньд айлчилж байна

21
08-15
Нэгдүгээр эмнэлэг 30 ажилтанд 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөр олгохоор болжээ

22
08-15
“Запорожье” станцыг Украины хяналтад шилжүүлэхийг 42 орон уриалжээ

23
08-15
Улаанбаатарт 66, орон нутагт 70 тохиолдол бүртгэгджээ

24
08-15
Алга болсон хүүгийн цогцос Хорих 461-р анги орчмын тогтоол уснаас олджээ

25
08-15
Ойрх Дорнодод болсон гэмт үйлдлийн хариуцлагыг заавал тооцох ёстой

26
08-15
ҮХНӨ-ийг Н.Энхбаярын гарт атгуулахын цаад учир юу вэ?

27
08-15
СӨҮЛ | Подвалыг орон сууцны зориулалтаар ашиглахыг ХОРИГЛОНО

28
08-15
Арилжааны банкны удирдлагууд ченжүүдтэй хуйвалдаж зохиомлоор долларын хомсдол үүсгэж байна гэв

29
08-15
Банкуудаас зээлийн шимтгэлээ авъя

30
08-15
Цэцэрлэгийн 73 мянга гаруй хүүхэд бүртгүүлээд байна

31
08-15
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлээс орон нутаг руу шилжиж буй төрийн албан хаагчдийг дэмжих зардлыг төсөвт тусгана

32
08-15
Ван И Тайваньтай холбоотой 3 эрсдлийг тодорхойлжээ

33
08-15
Украин: II фронт нээх элдэв шалтаг

34
08-15
"Нүүдэлчин" фестивальд "тухалсан" 21 аймгийн хүндэтгэлийн өргөө

35
08-15
Украин: II фронт нээх элдэв шалтаг

36
08-15
Stalwart Esports” багийнхан “PUBG Mobile World Invitational 2022” тэмцээний 3 дугаар байрын эзэн болов

37
08-15
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

38
08-15
Тавин саяын акуурк...

39
08-15
Гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд 20536 өрх хамрагджээ

40
08-15
Өчигдөр 147 хүн эрүүлжүүлэгджээ

41
08-15
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын ЦЭГҮҮД

42
08-15
Ким Кардашъяан ганц бие болж, Канье Уэст шинэ романс эхлүүлэв

43
08-15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

44
08-15
Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

45
08-15
Сайдаас илүү эрх мэдэлтэй их, дээд сургуулиуд

46
08-15
Говь-Алтай аймагт ганц бие залуусын танилцах уулзалт болно

47
08-15
Дундаж болон доогуур орлоготой иргэдэд ипотекийн зээл олгоно

48
08-15
Б.Баасанцогт “ам нээж” шүүгч нар бужигнаж байна

49
08-15
Л.Оюун-Эрдэнэ: Гэр хорооллын стандартыг сайжруулах дэд хөтөлбөрийг Сингапур Улстай хамтран хэрэгжүүлнэ

50
08-15
Арменийн нийслэлд салютын агуулах дэлбэрснээс хоёр хүний амь үрэгдэж, 60 хүн шархаджээ

51
08-15
Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах уу?

52
08-12
Хөшигийн хөндийд байгуулах шинэ хотын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

53
08-12
Солонгосчууд ясны хөдөлмөрч хүмүүс шүү юу ч тохиолдсон ажилдаа явж л байна

54
08-12
Насанд хүрээгүй хүүхдүүдийг зусланд байрлуулан согтууруулах ундаа борлуулсан этгээдийг торгожээ

55
08-12
Насанд хүрээгүй хүүхдүүд нийлээд ХАР ТАМХИ, САДАР САМУУН, МӨРИЙТЭЙ ТОГЛООМОНД донтож байна

56
08-12
Англи хэлний вакум сургалтад суусан 10 настай хүү ЗОДУУЛЖ, бие нь хөхөрсөн байдалтай гэртээ иржээ

57
08-12
“Орон тооны бус” зөвлөх чинь “Боомтын бодлого”-ыг чинь үймүүлээд байна, Ерөнхий сайд аа!

58
08-12
Антарктидын мөсөн бүрхүүлийн хайлах явцын талаар анхааруулжээ

59
08-12
Зээлийн шимтгэлийг зориулалтын дагуу ашигладаггүй нь батлагдсан 9 банкийг 20 сая төгрөгөөр торгон

60
08-12
Архидан согтуурсан үедээ найз залуугынхаа амийг хөнөөжээ

61
08-12
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ“-д ажиллаа

62
08-12
Хорт хавдар үүсгэгч гэгдэх “Fairy”-ийн тухай таны мэдэхгүй 8 баримт

63
08-12
KFC хоол хийдэг үү, хор тараадаг уу

64
08-12
ЭМДЕГ:Тархины саажилт,уналт таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг 0-19 насны хүүхдэд хөнгөлнө

65
08-12
Ардчилсан Ахмадын Холбооноос С.Эрдэнийн хуурамч хуралд оролцохгүй байхыг ахмадууддаа уриаллаа

66
08-12
ОПЕК энэ оны нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

67
08-12
Жо Байден, Дональд Трамп нар 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж магадгүй

68
08-12
2016-2021 онд 4143 хүнийг БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучилжээ

69
08-12
Номын сангууд төгсөгчдийнхөө судалгааг түрээслэх нь оюуны өмчийн зөрчил мөн үү?

70
08-12
Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны замд “Форши Панамера” автомашин шатжээ

71
08-12
Тарвага агнахыг хориглосон хугацаа дуусаагүй байгааг анхаарна уу

72
08-12
Яармагийн замын хөдөлгөөний нээлээ

73
08-12
Сөүл хотод хагас подвалуудыг орон сууцны зориулалтаар ашиглахыг ХОРИГЛОНО

74
08-12
Их сургуулиудын төлбөр нэг сая төгрөгөөр нэмэгджээ

75
08-12
Үндэсний спортын VII их наадамд таван төрөл нэмэгджээ

76
08-12
Ирэх сард 71 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

77
08-12
Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна

78
08-12
Сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн нөөц бүрдүүлжээ

79
08-12
ШӨХТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын дийлэнх нь худалдаа үйлчилгээний салбартай холбоотой байна

80
08-12
Л.Оюун-Эрдэнэ "гал"-аар далимдуулаад "...Багаа бүрдүүлнэ" гээд дайрчих вий?!

81
08-12
Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ

82
08-12
Түлэгдэлтийн эмнэлгийн туузыг хайчлаад 30 хоносон ч “нээгдээгүй” байна

83
08-12
ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна

84
08-12
НҮБ-ын тэргүүний айлчлалаас Монгол Улс юутай үлдэв

85
08-12
Түлэгдэлтийн эмнэлгийн туузыг хайчлаад 30 хоносон ч “нээгдээгүй” байна

86
08-12
Холбооны мөрдөх товчоо нэгжлэг хийсний дараа Трампын нэр хүнд өсөв

87
08-12
Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ

88
08-11
“Таван богд фүүдс” ХХК-ийн “KFC смарт” салбар шинжилгээнд хамруулах дээжийг устгажээ

89
08-11
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналтаар илрүүлсэн зөрчлүүд

90
08-11
ЭХ ОРНООСОО УРВАСАН “ЭХ ОРОНЧ”

91
08-11
Наадмын төсөвт байсан допингийн шинжилгээний зардал хаачив?!

92
08-11
“iPhone 14“ өмнөх загваруудаасаа хамгийн үнэтэй нь байна

93
08-11
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлүүллээ

94
08-11
ЗГ: 2022 онд багтан Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг "E-Mongolia" системээр олгож эхэлнэ

95
08-11
Экологийн цагдаагийн албаныхан "Шинь Шинь" ХХК-иас авлига авчихсан юм биш үү, ЦЕГ-ын дарга Ж.Болд оо

96
08-11
ЭМДЕГ: Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 749 төрлийн эмийг 30-70 хувиар ХӨНГӨЛНӨ

97
08-11
БНХАУ-д 30 гаруй хүн шинэ төрлийн “Langya” вирусийн халдвар авсан нь батлагджээ

98
08-11
ЕХ-ноос ОХУ-д тавьсан нүүрсний хориг хэрэгжиж эхлэв

99
08-11
Сайжруулсан шахмал түлшний 70 мянган тонн, мидлингийн 100 мянган тонн нөөц бүрдүүлжээ

100
08-11
БНХАУ: Гадаад улс орон Тайваньд нөлөөлөхийг үл тэвчинэ