BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна

Нэгэн орой төв зам дагуу алхах зуур цахилгаан дугуй унаж,  доргио ая тултал нь чангалсан чихэвчтэй хөвгүүн хажуугаар дайрах нь холгүй хурдтай өнгөрлөө. 


Тэрбээр явган замаар багтаж ядан алхах зорчигчдыг шүргэх нь хүмүүсийг бухимдуулж байв. Урин дулаан цаг ирсэн учир хүүхэд, залуус мотоцикль, мопед, унадаг дугуй, цахилгаан дугуй унах нь элбэг болсон. Эдгээр нь түгжрэл ихтэй Улаанбаатар хотод зуны улиралд хамгийн тохиромжтой унаа мөн. Гэхдээ сүүлийн үед их ашиглах болсон импортоор орж ирдэг “Sur Ron” маркийн цахилгаан дугуй нь 80 км/цаг хүртэл хурдлах өндөр чадалтай хурд, хүчний хувьд тээврийн хэрэгсэл унаж байгаагаас ялгаагүй.
 
Гэвч жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн улсын дугааргүй тул замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй хүүхдүүд цахилгаан дугуйг жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байгааг бид энэ удаа хөндлөө.
 
ЦАХИЛГААН ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ
 
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар нийслэлд гэмт хэргийн шинжтэй 980 гомдол хүлээн авсан. Үүнээс 57 нь мотоцикль, мопед, цахилгаан дугуй, унадаг дугуй, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртсөн гомдол байна. Эдгээрийг задалбал, 24 нь мотоцикль, 20 нь дугуйтай, гурав нь “Sur Ron” маркийн цахилгаан дугуйтай явж байгаад осолд өртжээ. Энэ нь цахилгаан дугуй хилээр унадаг дугуйны нэг төрөл хэмээн орж ирж байгаагаас үүдэн хэн ч каргогоор захиалаад унах нөхцөл нь бүрдсэнтэй холбоотой. Тухайлбал, нийслэлийн хэмжээнд “Sur Ron” дугуйтай ЕБС-ийн 29 сурагч байгааг Тээврийн цагдаагийн албаны судалгаагаар тогтоожээ.
 
сонин mn
“Sur Ron” маркийн цахилгаан дугуй нь мотоцикльд тавих техникийн шаардлагыг хангахгүй байгаа тул замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй. Тиймээс зөвхөн зориулалтын тусгай талбайд унах боломжтой байдаг. Гэвч энэ төрлийн дугуйгаар зорчих зориулалтын зам манай улсад байхгүйгээс дугуйн болон явган хүний замаар зорчиж байна. Хууль тогтоомжид зааснаар мопедийн техник үзүүлэлтээс их үзүүлэлт бүхий “Sur Ron” цахилгаан дугуйг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 зүйлийн нэгдүгээр хэсэгт заасны дагуу 200 нэгжээр буюу 200 мянган  төгрөгөөр торгоно гэсэн байдаг.
Бодит байдал дээр энэ хууль, тогтоомж хэрэгжихгүй байна. Үүнээс үүдэн таван сарын хугацаанд цахилгаан дугуйтай холбоотой гурван зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн тоо. Бүртгэлгүйгээр өдөрт хэдэн осол гарч, хяналтгүй цахилгаан дугуйны хэрэглээнээс болж хэдэн хүн бэртэж, гэмтэж байгааг бид мэдэхгүй.
Хууль, тогтоомжийн хяналт сул байгаа нь олон хүүхдийг замын хөдөлгөөний ослоор амиа алдах эрсдэл рүү хөтөлж байгаа нь бидний анхаарлаа хандуулах асуудал мөн. Тэд хамгаалалтын хувцас хэрэглэлгүй авто замын хөдөлгөөнд зорчиж байгаа нь амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий болгож байна. 
 
ТЦА:“SUR RON”-ЫГ МОТОЦИКЛИЙН ТӨРӨЛД ОРУУЛАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭСЭН
 
Цахилгаан дугуйнд холбогдох байгууллагууд ямар зохицуулалт, арга хэмжээ авч ажиллаж байгааг ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч ахлах дэслэгч Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Мопедийн хүчин чадал дөрвөн кВт бол цахилгаан дугуй нь 1.6-аар илүү ба  хурд нь ч өндөр байдаг. Үүнээс “Sur Ron” дугуй нь мотоциклийн үзүүлэлттэй нь харагдаж байна. Мотоцикль учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар зөвхөн машины замаар явах ёстой. Тиймээс манай байгууллагаас худалдаалдаг газар руу нь “Sur Ron”-ыг тээврийн ангилал, мотоциклийн төрөлд оруулж өгөх хүсэлт явуулсан. Олон улсад худалдаалахдаа “Mini” мотоцикль гэж явдаг. Манай байгууллагад зохицуулалт байгаа хэдий ч албан ёсны тодорхойлолт байхгүй учраас зөвлөмж өгөөд явж байна. Авто тээврийн үндэсний төвөөс цахилгаан дугуйг  мотоцикль болохыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч шийдвэр гаргавал  бид хөдөлгөөнд оролцоод байгаа хүүхэд, шаардлага хангаагүй байдалд нь анхаарал тавьж, торгож  арга хэмжээ авах эрх нь үүсэж байгаа юм” гэлээ.
Сурагчдын цахилгаан дугуйны хэрэглээнд хяналт тавихын тулд ТЦА-наас Нийслэлийн боловсролын газар руу албан бичиг хүргүүлжээ. Үүнээс гадна “Sur Ron” унадаг дугуйны холбоо гэсэн хамгийн олон дагагчтай группын админтай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдүүдэд сургалт зохион байгуулахаар тохиролцжээ. Учир нь зун бол сурагчдын дугуй унаж цагийг өнгөрүүлдэг улирал нь юм.
Гэсэн хэдий ч сургалт, зөвлөгөөнд суугаад хүүхдүүд цахилгаан дугуй унахаа болихгүй нь ойлгомжтой. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс цахилгаан дугуйг мотоцикль болохыг нь албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг нэн тэргүүнд гаргах шаардлагатай. Ингэснээр тус цахилгаан дугуйтай хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохгүй байх нөхцөл бүрдэх юм. Учир нь цахилгаан дугуйны техникийн хүчин чадал нь мопедоос их буюу дөрвөн квт-аас их чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй бол мотоциклийн төрөлд хамаарах тул А ангиллын үнэмлэхтэй 18 насанд хүрсэн байх, улсын бүртгэлийн дугаартай байхыг шаардана.
 
сонин mn
Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.25-т “Мотоцикль гэж хөдөлгүүрийн ажлын багтаамж чадал, техникийн дээд хурд нь мопедийнхоос илүү, хоёр дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл” гэсэн байдаг. Үүнд өөрийн жин нь 400 кг (ачааны зориулалтай бол 550 кг)-аас хэтрэхгүй гурван дугуйт болон мотоциклийн төрлийн жолооны залууртай дөрвөн дугуйт механикжсан тээврийн хэрэгсэл мөн хамаарна. Хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн авто замын зорчих хэсгээр зорчино хэмээн заасан байдаг. Мотоциклийн жолооч А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг анхаарч замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй юм. Тиймээс “Sur Ron” цахилгаан дугуйг мотоцикль хэмээн хүлээн зөвшөөрснөөр бид бяцхан үрсээ аюулаас хамгаалж чадна. Үгүй бол одоогийн хяналтгүй, зохицуулалтгүй, хүртээмжгүй байдал нь цахилгаан дугуйнаас үүдэн амиа алдах эрсдэлийг бий болгоод байна. Дашрамд дурдахад цахилгаан дугуйны хүчин чадал нь мопедтой адил буюу бага бол унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах боломжтой. Зарим тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар явж болно хэмээн хуульд заасан байдаг. 
 
 
Б.Нямсүрэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Дугуй нэршилтэй мотоциклийн хяналтгүй хэрэглээнээс хүүхдүүд эрсдэж байна
Бусад мэдээ ▼

1
08-10
Германд хүүхэд сармагчны цэцгээр халдварласан анхны тохиолдол илэрчээ

2
08-10
Энхтайваны гүүрнээс Гандийн гудамж хүртэлх замыг хаана

3
08-10
Л.Энх-Амгалан: Жилд уул уурхайн 2000 лиценз олгосон тохиолдол бий

4
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

5
08-10
Хятадад “Langya” нэртэй шинэ вирус гарав

6
08-10
М.Уранцэцэгийн "UFC"-гийн эхний тулааны тов зарлагдлаа

7
08-10
Гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгджээ

8
08-10
Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол эцэслэн батлагдлаа

9
08-10
Шинэчлэн батлагдсан ХӨНГӨЛӨЛТТЭЙ ОЛГОХ 590 эмийн жагсаалт

10
08-10
Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

11
08-10
ОХУ-аас нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэллээ

12
08-10
Чэжү рүү ВИЗГҮЙ зорчих эрхийг ХЯЗГААРЛАХ талаар хэлэлцэв

13
08-10
Зеленський: Крым Украиных, бид хэзээ ч өгөхгүй

14
08-10
Увс аймгийн Сагил суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

15
08-10
ДЭМБ: Халдварт өвчинд сармагчны буруу байхгүй

16
08-10
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг цагдан хорилоо

17
08-10
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

18
08-10
Дундаж давхаргынхан туйлдаж, авсан цалин нь амьжиргаандаа хүрэлцэхээ байв

19
08-10
Манай улс өнгөрсөн сард 148 орноос бараа бүтээгдэхүүн импортолжээ

20
08-10
Тайванийн Зэвсэгт хүчин арлын өмнөд хэсэгт сургуулилалт хийж эхэлжээ

21
08-10
Голуудын усны түвшин үерийн түвшинг 10-30 см даван үерлэж байна

22
08-10
Хариуцлага алдсан зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ

23
08-10
"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"

24
08-10
“Ryanair” компанийн ажилчид ажил хаялаа

25
08-10
Б.Хаш-Эрдэнэ: Боомтуудаа нээж байгаа нь эдийн засгийг сэргээхэд ач холбогдолтой

26
08-10
Нийслэлд өдөртөө бага зэргийн бороотой

27
08-10
Тендер оройтуулсан төсвийн захирагч нарт хариуцлага тооцох уу

28
08-10
Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар явуулна

29
08-09
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ван Итэй уулзав

30
08-09
Ван И ярьж байна

31
08-09
Хятадад жолоочгүй такси албан ёсоор явж эхэллээ

32
08-09
Л.Энх-Амгалан: Сугалаагаар цэцэрлэгт хамрагддаг тогтолцоог албан ёсоор халлаа

33
08-09
Японд иргэдийг “омикрон”-ы вакцинд хамруулна

34
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар мод тарилаа

35
08-09
“Шарилжгүй Улаанбаатар” аян наймдугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилнэ

36
08-09
Удахгүй гарах IPhone 14-ийн талаарх баримтууд

37
08-09
Цэцэрлэгийн бүртгэл МАРГААШ ЭХЭЛНЭ

38
08-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

39
08-09
Антонио Гутерреш: Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой

40
08-09
УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ хувьдаа завшсан баримт дэлгэгдлээ

41
08-09
Шинэ эрин үе ба NFT салбар

42
08-09
Гадуур ажил хийж байсан ялтнууд оргожээ

43
08-09
2022-2023 оны хичээлийн жилийн ЕБС-иудын хамран сургах тойрог

44
08-09
Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг

45
08-09
Өвөрхангай аймагт гадуур ажил хийж байсан хүмүүжигчид оргожээ

46
08-09
CU Mongolia “дээрэм” хийжээ

47
08-09
ГЕГ: Самнасан ноолуурын 86 хувийг Итали улсад импортолжээ

48
08-09
Наурызын баярыг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ

49
08-09
“Baidu” БНХАУ-д автомат жолоодлоготой такси үйлчилгээний анхны зөвшөөрөл авлаа

50
08-09
Эрдэнэт үйлдвэр: Агаарын чанарын суурин станцыг Баян-Өндөр сумын Говил багт суурилуулжээ

51
08-09
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны айлчлал эхэллээ

52
08-09
Сөүлд байгаа монгол иргэдийн АНХААРАЛД

53
08-09
Сөүлд сүүлийн 80 жилд байгаагүй хүчтэй аадар бороо оржээ

54
08-09
БНСУ-ын төвийн бүсийн усархаг борооны улмаас долоон хүн амиа алдаж, зургаан хүн сураггүй алга болжээ

55
08-09
Антонио Гутерреш манай улсад анх удаагаа хүрэлцэн ирлээ

56
08-09
Таван хүүхэд тутамд нэг харагчтай байх стандарт тогтоолоо

57
08-09
БНХАУ-ын хоригууд эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй гэж Тайвань мэдэгдлээ

58
08-09
ОХУ-ын иргэдэд хилээ хаахыг В.Зеленский Барууны орнуудад уриалжээ

59
08-09
Төгрөгийг тавиад туучихлаа даа, Төвбанкны ерөнхийлөгч өө?!

60
08-08
"Хүүгийн минь гурван жилийн турш уусан эмийг Солонгост 2000 онд хэрэглэхээ больсон юм билээ"

61
08-08
ХНХЯ-ны харьяа БНСУ дахь төвийн даргыг шалгаж эхэлсэн гэв үү

62
08-08
Монголчуудын “үр могой” болсон “Женко” Х.Баттулгад хэзээ хариуцлага тооцох вэ?

63
08-08
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

64
08-08
ЦАЛИН : 9 эмнэлэг эмч, ажилчдынхаа цалинг 20-40 хүртэлх хувиар НЭМЭЭД БАЙНА

65
08-08
Өчигдөр 114 жолооч согтуугаар жолоо барьж, 124 хүн эрүүлжүүлэгджээ

66
08-08
Монголын ХАМГИЙН БАЯН САЙДТАЙ танилц

67
08-08
Хараа, Ерөө, Хэрлэн голын усны түвшин маргааш 5-15 см-ээр нэмэгдэнэ

68
08-08
БГД-ийн Газрын албаны удирдлагуудын хэргийг шүүхэд шилжүүлнэ

69
08-08
Нурах эрсдэл үүссэн түшиц ханыг засварлаж байна

70
08-08
Соёлын яамыг “эзэгнэсэн” ах дүүс буюу ах нь наадам найруулж, дүү нь тэрбумын өртөгтэй тендерүүдийг “түүдэг”

71
08-08
Хятад улс цэргийн сургууль хийхээр Бохайн булангийн зарим хэсгийг хаажээ

72
08-08
Андуурагдсан гүйлгээ завшвал ГЭМТ ХЭРЭГТ тооцогдоно

73
08-08
Японы Ерөнхий сайд агсан амиа алдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрч байна

74
08-08
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд нарын хамтарсан мэдэгдэл бүрэн эхээрээ

75
08-08
Уул уурхайгаас хамааралтай “Доголон” эдийн засаг

76
08-08
Андуурч хийсэн гүйлгээг завшвал гэмт хэрэгт тооцно

77
08-08
КОВИД-19 | Сүүлийн 24 цагт 179 шинэ тохиолдол бүртгэгдлээ

78
08-08
“Тэрбум мод” хөтөлбөрийг Хятадын тал дэмжинэ гэв

79
08-08
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эрчимжүүлэхээр тохиролцлоо

80
08-08
ГОЛОМТ БАНК: Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна

81
08-08
Guardian: Их Британийн зургаан сая өрх төлбөрөө төлөхөд хэцүү байна

82
08-08
Ван И: Хятад улс танай найдвартай, урт хугацааны түнш байх болно

83
08-08
Тайванийн эрх баригчид: Хятадын арми Тайвань руу довтлох сургуулилалт хийж байна

84
08-08
Дэлхийг түгшээсэн БНХАУ, Тайваний нөхцөл ДАЙНЫ ТҮВШИНД ШИЛЖИХГҮЙ гэв

85
08-08
Палестин, Израилын мөргөлдөөний бүсэд гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ

86
08-08
Хугацаат цэргийн алба хаагч живж нас барсан асуудлыг ШАЛГАЖ байна

87
08-08
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

88
08-08
Дипломат паспорт өвөртөлсөн даргын хүүхдүүд буюу Гадаад харилцааны яаманд хийгдсэн 15 ТОМИЛГОО

89
08-08
Оросын шүүх Америкийн сагсан бөмбөгийн одод есөн жилийн хорих ял оноолоо

90
08-08
Автомашины үнэ 30-40 хувиар нэмэгдэв

91
08-08
Өнөөдөр аавуудын баярын өдөр

92
08-08
Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

93
08-08
Ц.Ууганбаярыг "...Оргон зайлж болзошгүй" гээд хилийн хориг тавьжээ

94
08-08
Хурандаа Ч.Ариунаа Япон Улсад докторын зэрэг хамгаалсан онцгой байдлын анхны алба хаагч боллоо

95
08-08
Ван И гэж хэн бэ?

96
08-08
Даншиг наадмын үеэр Сонгинохайрхан дүүргийн ТЦҮ-ний 57 ажилтан, УБЗАА-ны хэлтсийнхэн орчны цэвэр байдлыг ханган ажиллажээ

97
08-08
Баян-Өлгий Д.Баурыжаны мэдлийнх болчихож

98
08-08
Ван И гэж хэн бэ?

99
08-08
Хятад, Европын төмөр замын ачаа тээвэрлэлт нэмэгджээ

100
08-08
АСЕАН-ы эцсийн баримт бичгийг батлахад хүндрэлтэй байгааг мэдэгдэв