BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ сарын 8-ны орой 19:00 цагийн үед манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. 


Энэ нь Антонио Гутеррешийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал.  Харин манай улсын хувьд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авсан тав дахь удаагийн үйл явдал болов.  Хамгийн анх 1977 онд НҮБ-ын дөрөв дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм манай улсад айлчилсан түүхтэй. Түүний дараа Хавьер Перес Де Куэльяр 1987 онд, Кофи Анан 2002 онд айлчилсан бол хамгийн сүүлд 2009 онд Бан Ги Мүүн Монгол Улсад айлчлаад байв. Харин 13 жилийн дараа  НҮБ-ын ес дэх Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ийнхүү айлчилж, өчигдөр өглөө түүний айлчлал албан ёсоор эхэллээ.  Түүний айлчлалын хүрээнд өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
09:00 цагт: ХҮНДЭТ ЗОЧНЫ ДЭВТЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Төрийн хүндэт харуулын туганд мэхийн ёсолж, цэргүүдтэй мэндчилэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. 
 
09:30 цагт: ЭНХТАЙВНЫ БИЛЭГ ТЭМДЭГ БОЛСОН МОНГОЛ УЛС ХЭМЭЭН ОНЦЛОВ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш дэлхий дахинд энхтайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөөх хүч чармайлт, түүний дотор цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлсэн байна. 
 
10:00 цагт: ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ХУУЛИА БАТАЛСАН АНХНЫ УЛС БОЛОВ
 
сонин mn
УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Г.Занданшатар “ Энэ удаагийн парламент  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байхаа зарлаж, дэвшүүлсэн зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай чармайн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас өнгөрсөн онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутагтаа уг хуулийг баталсан анхны улс болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Парламентаас батлан гаргах хууль тогтоомжид иргэдийн оролцоог хангах, парламентын ардчиллыг бэхжүүлэх зорилгоор холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж байгааг дуулгав. 
 
11:30 цагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдэгдэл хийв. 
 
сонин mn
Антонио Гутерреш: МОНГОЛ УЛС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭР ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ
 
 -Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан. Эх дэлхийг цөмийн зэвсгээс ангид болгохын тулд бусад улс ч Монгол Улсыг үлгэрлэн дуурайна гэж би найдаж байна. Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд олон жилийн ган гачиг нь нөлөөлж, нийт газар нутгийнх нь 77 орчим хувь цөлжилтөд нэрвэгджээ. Монгол Улсын Засгийн газар эдгээр сорилтыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхийн төлөө чармайн ажиллаж, энэ хүрээнд "Нэг тэрбум мод" санаачилгыг хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулахад Монгол Улсын жишээг бид сайшааж байна. Монгол Улс өөрийгөө төдийгүй бусад улсыг хангахуйц сэргээгдэх эрчим хүчний их нөөцтэй тул сэргээгдэх эрчим хүчний салбарт тэргүүлэгч болох боломжтой. Мөн Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний хангамжийн сүлжээнд зэсийн нөөцөөрөө томоохон тоглогч болох боломжтой. Далайд гарцгүй хэдий ч Монгол Улс яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг чухалчилсан бүтээлч гадаад бодлого нь улс орнуудын хооронд гүүр болж, тогтвортой хөгжлийг урагшлуулахад дэмжлэг болж байна.
 
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ, ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ ЧИГЛЭЛД ХАМТАРНА
 
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлал нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирсний 20 жил, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласны 30 жилийн түүхэн ойтой давхцаж байгаа нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй манай улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байна. Манай улс хүний эрхийг дээдэлсэн, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалтаас ангид, тэгш эрхтэй байх ёстой гэж үздэг ардчилсан улс билээ. 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан нь олон улсын энхтайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам бүр нэмэгдэж байгааг энд онцлон дурдмаар байна. Монгол Улс зүүн хойд Азийн бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах явдал нэн чухал гэж үздэг. Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай энэ оны тавдугаар сард байгуулсан 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд таван үндсэн чиглэлээр нягт хамтран ажиллана. Ялангуяа, боловсролыг шинэчлэх, цахим үндэстэн болох, сэргээгдэх эрчим хүчийг гол эрчим хүчний хангамж болгох зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. 
 
12:00 цагт: МОНГОЛ УЛС 2026 ОНД НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ 17 ДУГААР БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
 
сонин mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтууд болох уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хүрээлэн буй орчны доройтол зэрэгт онцгой анхаарч, улс орон бүр чармайн зүтгэж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг сааруулах, ой, усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамж, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг байгаль, дэлхийтэйгээ харьцах зөв хандлага, соёлыг ард иргэд, түүний дотор хүүхэд, залууст сурталчлан түгээх ач холбогдолтой юм. Үндэсни й хөдөлгөөнд ард иргэд, тэр дундаа залуучууд маш идэвхтэй оролцож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Нэг мод тарихад түүнийг даган ургах бут, сөөг, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмрээ оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, харин сая, тэрбум мод тарихад бүс нутгийг эрүүлжүүлэх ач тустайг эрдэмтэд судлан тогтоосон. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, бидэнтэй нэгдэж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ. 
 
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

"Энхтайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна"
Бусад мэдээ ▼

1
09-28
LIVE: “Ковидын үед гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг 35 хоног тусгаарласан нь хууль бус болох талаар мэдээлэл хийв

2
09-28
МУГЖ Э.Бүрнээбаярын "Best of Burneebayar" уран бүтээлийн тоглолт ганцхан удаа тоглогдоно

3
09-28
МТ шатахуун түгээх станцад нийлүүлэлтийн доголдол үүсч АИ-92 бинзенийг худалдахгүй байна

4
09-28
УОК-д холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ

5
09-28
Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй гэгдэх Д.Сарангэрэлийн орыг Д.Амарбаясгалангийн дэмжлэгтэй гэгдэх Б.Баярсайхан авахаар яригдаж байна

6
09-28
Жем драфт шар айрагны баярыг зорих 6 шалтгаан

7
09-28
110 оюутан өнөөдөр Багануур ХК-нд танилцах дадлага хийж байна

8
09-28
Ихэрхүү Монгол хүн

9
09-28
Төмс, хүнсний ногооны хураалт 53-68 хувьтай байна

10
09-28
“УЛСАЙД”-ыг ТҮТГЭЛЗҮҮЛСЭН шиг, ард түмнээ “ӨЛӨН”-гөөр нь доромжилсон Б.Жавхланг ОГЦРУУЛЪЯ

11
09-28
“Дижитал Эрдэнэт 2022” арга хэмжээн дээр уулзацгаая

12
09-28
БЗД-ийн татварын байцаагч Д хуурамч НӨАТ шивж бусдыг залилдаг байжээ

13
09-28
Японд нурангин дор байгаа хүмүүсийг хайж олох зорилгоор робот жоом зохион бүтээжээ

14
09-28
Солонгос руу визгүй аялахаар бол 10 саяын барьцаа байршуулна

15
09-28
Засгийн газар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна

16
09-28
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

17
09-28
АН-ынхан эвлэрэхээр “Шангри-Ла”-д болзжээ

18
09-28
Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг Пакистаны төлөөлөгч эсэргүүцжээ

19
09-28
Сайдыг солих секундын ажил болжээ, “поп”-ууд нь анхаарна уу?!

20
09-28
Хүүхдээ ялгаварладаг төр буюу 320 тэрбумын хэмнэлт

21
09-28
Казахстан улсын иргэн монголын зургаан иргэнд албаар ДОХ халдаажээ

22
09-28
Луйвар дагасан эдийн засгийн доройтол

23
09-27
Эрдэнэбүрэнгийн УЦС-ийг эсэргүүцэж, Ши Жинпиньд захидал бичсэн багийн дарга ямар ч хариуцлага хүлээгээгүй л байна

24
09-27
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд оролцлоо

25
09-27
Румын охин Лүө Иманы Хятадын уламжлалт анагаах ухаан луугийн барилдлага

26
09-27
Жонни Депп Камила Васкесаар халхавч хийн, өмгөөлөгчтэйгөө БОЛЗОЖ байжээ

27
09-27
Солирын чиглэлийг өөрчлөх NASA-гийн туршилт амжилттай болжээ

28
09-27
Хайрын тангараг үйлсийн андгай

29
09-27
ТЦА: Урсгал сөрж зогссон ОХУ-ын дугаартай машины жолоочид хариуцлага тооцно

30
09-27
Хятад улс дахь долоо хоногийн онцлох мэдээ

31
09-27
800 оюутан нэг дор цугласан “RISE” хөтөлбөрийн нээлт боллоо

32
09-27
ХНХЯ-нд шалгалт оруулж нийгмийн давхарга, аж амьдралыг ангилж буй байдалд хяналт тавина

33
09-27
АН-ынхны бас нэг нууц уулзалт Амарбаясгалант хийдэд болжээ

34
09-27
Ерөнхий сайд ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг ОГЦРУУЛЛАА

35
09-27
Кубад ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрчээ

36
09-27
Жилд 80 мянган нохой, муур устгахад 1.8 тэрбум төгрөг зарцуулж байна

37
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

38
09-27
Малайзынхны хувьд авлига ердийн үзэгдэл болсон уу?

39
09-27
Хөгжлийн банкийг гацааж байгаа Х.Баттулга ба түүний хамаарал бүхий этгээдүүд

40
09-27
НДЕГ:Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн тоо зургаан хувиар нэмэгджээ

41
09-27
Ард түмнийгээ “Улны айл” хэмээн нэрлэсэн Д.Сарангэрэл огцрох нөхцөлөө бүрдүүлжээ

42
09-27
Технологи | Нойргүйдлээс сэргийлж унтуулдаг малгай

43
09-27
Хэт барууныхан Италийг удирдана

44
09-27
Японы Ерөнхий сайд агсны оршуулгын ёслол өнөөдөр болно

45
09-27
АТГ Х.Баттулгад бус С.Эрдэнэд хэрэг үүсгэн шалгаж байгаа нь тодорхой боллоо

46
09-27
Ж.Соронзонг чөлөөлсөн үндэслэл үнэн л юм бол Д.Сарангэрэлийг нэн даруй огцруулах ёстой!

47
09-27
Холбоо уулын энгэр дэх хоёр үеийн хичээл зүтгэл

48
09-27
Гурилан бүтээгдэхүүний үнэ “нэмэгдэх нь”, “нэмэгдлээ”...

49
09-27
Хөгжлийн банкнаас хөлжсөн Х.Баттулгын хамсаатнуудад хууль шударгаар үйлчилж чадах уу?

50
09-27
АЗХ-ы залуучууд С.Эрдэнэ, Х.Баттулга нарын аль алиных нь эсрэг тэмцэж байгаа аж

51
09-27
В.Зеленскийг дэлхийн хамгийн нөлөө бүхий еврей хүнээр нэрлэжээ

52
09-27
Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байна

53
09-27
Доллар ховордож, ханш нь хаданд гарсанд Засгийн газар буруутай юу?!

54
09-26
АТГ эрүүгийн 2 хэргийн 7 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

55
09-26
MD авто сургуулийн төгсөгчид цаг үргэлж сэтгэл хангалуун байдаг

56
09-26
Сэрэмжлүүлэг: Нийтийн тээврийн автобус приус автомашиныг мөргөсөн осол гарлаа

57
09-26
Юньнань Кайшия торгон нэхмэлийн парк хөгжил сайтай байна

58
09-26
Эрүүл уурхайчин - Алтан намар өдөрлөг боллоо

59
09-26
Эрхүү мужид цэрэг татлагын комиссын даргыг буудсан хэрэг гарчээ

60
09-26
Геологи уул уурхайн кадастрын бүртгэлийн хэлтсийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

61
09-26
Ebarimt аппликэйшний СУГАЛАА цэс шинэчлэгдэж, гар утсаараа шууд тохирлыг үзэх боломжтой болжээ

62
09-26
Цементийн үнийг Засгийн газар нь хүртэл буулгаж чадсангүй

63
09-26
ТЦА: Хүүхдүүд цахилгаан дугуй унаж яваад осолдох тохиолдол их гарч байна

64
09-26
Жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ зогсоохыг уриалжээ

65
09-26
Гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч нь 18 нас хүрсэн, амьтнаа хоол, орон байраар хангах орлогын эх үүсвэртэй байх шаардлагатай

66
09-26
МоАХ-г барьцаалан Хөгжлийн банкнаас зээл авсан Жэнкод төр төмөр нүүрээ харуулах ЦАГ БОЛСОН

67
09-26
Женко Баттулга ба түүний хамаарал бүхий нөхдийн сүлжээний өр

68
09-26
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ерөнхийлөгч асан Х.Баттулга

69
09-26
Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

70
09-26
Технологи | Гэр ахуйн шинэлэг технологиуд

71
09-26
С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

72
09-26
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан

73
09-26
В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

74
09-26
“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

75
09-26
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

76
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

77
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

78
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

79
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

80
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

81
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

82
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

83
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

84
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

85
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

86
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

87
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

88
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

89
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

90
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

91
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

92
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

93
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

94
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

95
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

96
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

97
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

98
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

99
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

100
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна