 |
|
 |
|
Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий |
|
|
 |
|
 |
Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий
2022-08-11“Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” сэдвийн хүрээнд цуврал нийтлэл хүргэж байгаа билээ.  Бид энэ удаагийн дугаартаа Монголчуудын эртний өв соёл болох хөөмийн урлагийн тухай хөндөж байна. Ялангуяа Монголд цөөхөн байдаг эмэгтэй хөөмийчидтэй ярилцаж, энэхүү урлаг нь зөвхөн эрэгтэйчүүдийнх биш хүсвэл эмэгтэй хүн ч энэ урлагаар хичээллэж, хөг аялгуу эгшиглүүлэх боломжтой. Харин эмэгтэй хөөмийчдийг бусдад таниулж, дэмжихэд төрөөс ямар зохицуулалт хийж, бодлого боловсруулах ёстой вэ гэдгийг хөндөхөөр зорилоо.
“Хөөмий Хүннүчүүдээс эхтэй”
Хөөмий бол Монгол туургатны соёлын их өв, биет бус соёлын төрөл юм.Энэхүү урлагийг тухайн хүний ам болон хамрын амьсгалаар авсан хийг өгүүлэх эрхтний оролцоотойгоор цээжний хөндийн амьсгалаар хөөрөгдөн цохилт, доргио үүсгэн цуурайтуулж, ая, хөг, эгшиг үүсгэн хөгжимдөх гэж тайлбарлаж болох. Монгол Улсын хэмжээнд хөөмийн ухаанаар мэргэшиж, судалгаа хийсэн хүн нь МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн багш, доктор, дэд профессор Л.Хэрлэн ажээ. Тэрбээр “Хөөмийг орчин үежүүлж, тайзан дээр анх гарснаар нь ярихад 1950-аад оны үеэс Ховд аймгийн Чандмань сумаас үүсэлтэй гэх нь бий. Зарим эх сурвалжид энэ урлагийг Монгол, Өвөрмонгол зэрэг олон ястан, үндэстнээс үүсэлтэй гэдэг. Гэхдээ үүнийг би Монгол туургатны өв их соёл гэж үздэг. Судлаад үзэхэд хөөмий нь нүүдэлчин малчдын өв юм. Ялангуяа малтай харилцах ухаанаас үүссэн гэж хэлж болно. Буга, бух хүртэл хөөмийлдөг. Бухын доороос унжсан хэсэгхэн арьсыг хөөмий гэдэг юм билээ. Үүнээс гадна мал ахуйтай харилцах энэхүү зан үйл нь цэвэр нүүдэлчдэд л байдгаараа онцлог. Олон эх сурвалжаас судлахад Герман, Англи, Франц гээд суурин ард түмний дунд өвөрмөц авиа гаргах нь хөөмий гэдэг нэрээр бус өөр нэршлээр тайлбарласан баримтуудтай таарч, уншиж байлаа. Харин миний судалгаагаар хөөмий нь Хүннүчүүдээс эхтэй. Учир нь Хүннүчүүдийн дунд цуурын дуу гэж байж. Тэр нь хүннүгийн цэргүүд цагаан хэрэмний ойролцоо очоод сонин авиа гаргаж харилцаж байсан тухай Хятадын хоёр жанжин хоорондоо сонин болгон ярьж, захиа бичилцэж байсан баримт олдсон. Мөн Монголчууд бод малтай харилцахдаа тэдэнтэй адилхан дуу авиа гаргаж, урин дууддаг байсан гэх баримт бичиг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг” гэсэн юм. Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн ажээ. Хөөмийн урлаг гэхээр бид эрэгтэй хүнээр төсөөлөх нь бий. Гэвч энэхүү урлагаар эмэгтэй хүн ч амжилт гаргах боломжтой.
Хөөмийн ангид нэг эмэгтэй оюутан суралцаж байна
Монголын анхны эмэгтэй хөөмийч нь дуучин Г.Алимаа юм. Түүний хувьд одоогийн Үндэсний урлагийн их театрт ажиллаж байхдаа буюу 1997-1998 оны үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багштай багш, шавийн барилдлагатай болж, хөөмий сурч эхэлсэн байна. Тиймээс энэхүү уран бүтээлчийг Монголын анхны мэргэжлийн эмэгтэй хөөмийч гэж үзэхэд болох аж. Мөн түүний дараагаар өдгөө Германд амьдардаг П.Өсөхжаргал болон одоогийн МУИС-ийн Урлаг судлалын хөтөлбөрийн багш, доктор, дэд профессор Л.Хэрлэн нар Б.Одсүрэн багшийн шавь болж хөөмий сурснаар Монголын эмэгтэй хөөмийчдийн буухиа тэр үеэс өнөөг хүртэл тасраагүй байна. СУИС-д 2004 оноос хөөмийн ангийг албан ёсоор байгуулсан билээ. Хөөмийг Монголчуудаас гадна Өвөрмонгол, Тувагаас эмэгтэй оюутан ирж сурдаг ажээ. Энэ тухай СУИС-ийн сургалтын албанаас тодруулахад “Манай хөөмийн ангид гадны оюутнууд ирж суралцах сонирхолтой байдаг. Ялангуяа Өвөрмонголоос их олон хүүхэд ирдэг. Одоогийн байдлаар бакалавр, магистартайгаа нийлээд 20 гаруй хөөмийч төгсөөд байна. Үүнээс 10 гаруй нь охид” гэсэн юм. Харин Монгол оюутнуудтайгаа нийлээд тус сургуулийг одоогийн байдлаар 22 эмэгтэй хөөмийч төгсжээ. Энэ онд хөөмийн ангид Хөвсгөл аймгаас нэг эмэгтэй оюутан суралцаж байгаа юм байна. Тэрбээр энэ есдүгээр сард хоёрдугаар дамжаанд орох аж.
“Эмэгтэй хөөмийч эрэгтэйгээсээ харгиа хөөмийгөөр илүү дуугардаг”
Монголын хөөмийн урлагийн хөгжил, сургах арга барил, эмэгтэй хөөмийчдийн тухай сэдэв хөндөхөд Урлагийн гавьяат зүтгэлтэн, МУИС-ын Ардын урлаг судлалын тэнхимийн багш, СУИС-ын хөөмийн багш Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багшийн тухай бичихгүй байж боломгүй. Учир нь ардын урлаг, тэр дундаа хөөмийн чиглэлээр сурч төгссөн бүхий л мэргэжилтний ихэнх нь энэ эрхэм хүний шавь байдаг ажээ. Б.Одсүрэн “Эмэгтэй хүүхэд хөөмий сурахад эрэгтэй хүүхдээс ялгарах зүйл бараг байдаггүй. Эмэгтэй хөөмийч бүр эрэгтэйгээсээ харгиа хөөмийгөөр илүү дуугардаг. Гэхдээ хүн бүхэнд аав ээжээс заяасан өгөгдөл гэж бий. Миний хувьд хүүхэд шалгахдаа тухайн өгөгдлийг нь түрүүлж хардаг. Түүнээс хүн бүхнийг чадна гээд орилуулаад байж болохгүй. Энэ жил манай хөөмийн ангийг нэг Өвөрмонгол охин төгссөн. Миний шавь нараас олон эмэгтэй хөөмийч мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна. Анхны шавь нарын нэг П.Өсөхжаргал маань Германд 20 гаруй жил хөөмийлчихлөө. Багшийн хувьд бусад шавь нараа ч олон улсад гараасай, Монгол эмэгтэйн хоолойны царыг дэлхийд гайхуулаасай гэж хүсдэг. Даанч тэднийг минь дэмжсэн төрийн бодлого, хөтөлбөр гэж алга. Соёлын яамны зүгээс хөөмийн урлагийг тусгайлан анхаарч авч үзээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Эмэгтэй хөөмийчдөд чиглэсэн зөв менежмент алга
Үнэхээр Монголын соёлын биет бус өвийг, тээж яваа эмэгтэй хөөмийчдөө дэмжиж, олон улсад сурталчилж чадвал Монголын язгуур урлагийг дэлхийд таниулах содон өнгө төрх болж болох юм. Энэ тухай доктор, дэд профессор Л.Хэрлэн “Хөөмийн урлагийг биологи болон урлаг талаас нь тайлбарлаж болно. Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй хүн ялгаагүй л хоёулаа уушгитай. Авиа гарч байгаа болохоор төвөнх байгаа. Тиймээс эмэгтэй хүн хөөмийлөх бүрэн боломжтой. Хөөмий гэдэг нь багалзуурын дотор болон гадна талд шахалт авиа үүсгэж байгаа булчингийн тэлэлтийг хэлдэг. Манай Ч.Баяржаргал барилддаг байсан, тэнхээтэй тул их чанга дуугарч хөөмийлдөг онцлогтой. А.Ундармаа ятгачин учир өнгө их сайн, мэдрэмжтэй санагддаг юм. Урлаг талаасаа хөөмийчин дуучидтай яг адил. Хэн сайн өнгө гаргаж, хэн чин сэтгэлээсээ мэдэрч, цэвэр хөөмийлж байна гэдэг их чухал. Харин энэ уран бүтээлчдийг чиглэсэн зөв менежмент алга. Магадгүй бодлогын хэмжээнд эмэгтэй хөөмийчдийг дэмжээд, олон улсад гарах гүүр болж өгвөл дэлхийн зах зээлд маш эрэлттэй, содон модель болно” гэсэн юм. Соёлын яамнаас язгуур урлаг тэр дундаа хөөмийчдөд чиглэсэн тусгай бодлого бий эсэхийг тодруулахад албаны эх сурвалж “Язгуур урлагийн тухай Соёлын яамны бодлогыг Соёлын өвийн үндэсний төв хариуцаж, ажилладаг. Энэ төвд яг хөөмийн урлаг руу чиглэсэн мэргэжилтнүүд бий. Хөөмий бол Соёлын биет бус өвийн Ардын язгуур урлагийн нэгэн бүлэг гол төрөл юм. Тиймээс энэ урлагаа дэмжих, дэлгэрүүлэх тал дээр Соёлын яам цогц бодлоготой ажиллаж байна. Манай судлаачид хөөмийг исгэрээ, шахаа, хархираа зэрэг 3-6 төрөлд ангилан үздэг юм билээ. Төрөл бүрд нь бид судалгаа хийж байна” гэсэн юм.
Хөөмийг мэргэжлийн түвшинд сурч, энэ урлагийг дэлгэрүүлж, олон улсад сурталчилж яваа эмэгтэй хөөмийчдийн сэтгэгдлийг хүргэе.
Хөөмийч, Урлаг судлаач Ч.Баяржаргал: ХӨӨМИЙГ ГАДНЫ ҮЗЭГЧИД ГАЙХАЖ ХҮЛЭЭЖ АВДАГ

-Монголд цөөхөн эмэгтэй хөөмийч бий. Ихэнх нь гадаадад уран бүтээл хийдэг. Би 2007 оны эхээр СУИС-д Урлагийн гавьяат зүтгэлтэн Б. Одсүрэн багшид шавь орсон. Тэр үеэс өнөөдрийг хүртэл зөвхөн хөөмийлөөд зогсохгүй судалгааны ажил хийж байна. Хөөмийлөхөд хүйс ямар ч хамаагүй. Бэлтгэлээ сайн хийхэд эрэгтэй хүмүүстэй яг адилхан дуугарна. Харин саяхнаас миний араас хэд, хэдэн эмэгтэй хөөмийч СУИС-ийг төгссөн гэж сонссон. Зөвхөн Монголчуудаас гадна Өвөрмонгол, Тува, Хятадаас олон оюутан ирж хөөмий сурч байгаа. Миний хувьд Монголын соёлын өв болсон энэ баялгийг үргэлж түгээн дэлгэрүүлж, хүмүүст ойлгуулж, хүүхдүүдэд зааж, өвлүүлэхсэн гэсэн бодол тээж явдаг. Тиймээс Завхан аймгийн хүүхэд багачуудыг сургалтад хамруулж тоглолт, хийж байлаа. Өөрөө хөгжим техникээ үүрээд замын унаанд дайгдаад олон ч газраар явж хөөмийгөө сурталчилсан. Хөөмийг гадны үзэгчид их гайхаж хүлээж авдаг. Зарим нь бүр тоглолт дууссаны дараа амандаа хөгжим хийчихсэн юм уу гээд шалгаж байсан удаатай. Тиймээс энэ их өв болсон урлагаа улам дэлгэрүүлмээр байна. Ялангуяа дунд сургуульд бие даасан ардын урлагийн боловсрол олгох цогц хөтөлбөртэй болчихвол хүүхэд багачууд илүү их сонирхох байх. Үүнийг төр анхааралдаа аваасай.
Ятгачин, урлаг судлаач, хөөмийч А.Ундармаа: ЯЗГУУР УРЛАГИЙН ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

-Би 2004 онд МУИС-ийн урлаг судлаачийн ангид орохдоо хөөмийн урлагийг давхар судалж, сурч эхэлсэн. Анх өөрийгөө хөөмий сурна гэдэгтээ итгэлгүй байсан. Харин урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн багш суурийг минь их зөв тавьж, зааж сургасан гэж боддог. Багш намайг МУИС дээр бэлдэхээс гадна СУИС дээр хөөмийн анги нээгдэхэд тэнд давхар бэлдэж эхэлсэн. Эрэгтэй эмэгтэй хөөмийчдийн ялгарах гол онцлог нь хоолойны бүдүүн, шингэн өнгө. Түүнээс адилхан л хөөмийлж чадна. Би 2005 онд олон улсын хөөмийн уралдаанд оролцож, гоцлол төрлөөр алтан медаль авсан. Үүнээс гадна 2006 онд одоогийн Үндэсний урлагийн их театраас надад ажиллаач гэсэн санал тавьж байлаа. Би театртаа ажиллаж байгаад Солонгос руу сургуульд явахын тулд чөлөө авсан юм. Бид язгуур урлагаа сурталчилж, эмэгтэй хөөмийчдөө таниулахын тулд эхлээд ардын урлагаа ойлгодог үзэгчдийг бодлогын хэмжээнд бэлтгэх ёстой гэж бодож байна. Жишээлбэл, Солонгост бага ангиас дунд анги руу дэвшиж суралцахын тулд үндэсний урлагаасаа нэгийг сонгож судалж, суралцаад шалгалт өгдөг юм билээ. Мөн ардын урлагийн дугуйлан их байдаг. Энэ бол тухайн улсын бодлого шүү дээ. Үүнтэй адил язгуур урлагийн цогц бодлого хэрэгтэй байна.
Ховд аймгийн Хөгжимт драмын театрын хөөмийч Д.Золзаяа: БИДЭНД ЧИГЛЭСЭН ТӨРИЙН БОДЛОГО, ДЭМЖЛЭГ БАЙХГҮЙД ХАРАМСДАГ

-Миний хувьд багаасаа урлагт дуртай, дуулж бүжиглэдэг, хөгжим тоглодог хүүхэд байсан. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, 2016 онд СУИС-ийн Үндэсний язгуур урлагийн ангийг төгссөн. Намайг хөөмийн ангид орсноос хоёр жилийн дараа Өвөрмонголоос оюутнууд элсэж орсон. Түүнээс өмнө дөрвөн дамжаа дундаа ганц эмэгтэй оюутан байсан. Харин Өвөрмонголоос бакалавраар Анужин, Хишгээ, Нарантуяа, магистарт Толь, Цацраг зэрэг зургаан эмэгтэй миний дараа төгссөн байдаг. Бидний хувьд анх сууриа авахад их ачаалалтай байдаг. Олон цагаар тууштай давтаж, үр бүтээлтэй бэлдэж байж хөөмийтэй ойртоно. Харин биеийн анатомийн хувьд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн төвөнхний хэмжээнээс эхлээд ялгаатай зүйлүүд мэдээж байдаг. Гэхдээ өөрөө хичээж, амьсгалаа зөв аваад сурчихвал эмэгтэй хүн хөөмийлөх бүрэн боломжтой. 2017 оноос хойш Ховдын театртаа хөөмийлж байна. Надаас гадна Өмнөговийн театрт хувиараа хөөмий сураад нэг эмэгтэй ажиллаж байгаа сураг байдаг. Бусад орон нутгийн театрт одоогоор эмэгтэй хөөмийч байхгүй. Эмэгтэй хүн хөөмийлөхөд үзэгчид тааламжтай хүлээж авдаг. Содон сонирхолтой байна , эмэгтэй хүн хөөмийлж байна гэхээр итгэмээргүй юм гэдэг. Гэхдээ энэ бүхэн тухайн тоглолтын дараа яригдаад л дуусдаг. Түүнээс бидэнд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэг байхгүйд харамсдаг.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин |
| Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Уулын ажлын биелэлтэд уурхайчдын буруу байхгүй, удирдлага, зохион байгуулалтын асуудал нөлөөлж байна 18:55 2025, 2026 оны 1 дүгээр сарын уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тоон үзүүлэлтүүдээс харахад уурхайчид өөрсдийн
|
2025, 2026 оны 1 дүгээр сарын уулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тоон үзүүлэлтүүдээс харахад уурхайчид өөрсдийн »»
|
|
Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх, гамшгаас хамгаалах бүхий л үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ 18:32 Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг
|
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуяг, Азийн Гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал Аслам Первайзыг »»
|
|
ХЭҮК Сар шинийн баяраар хурдан морины уралдаан зохион байгуулсан сумын засаг дарга нарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлэв 15:50 Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сар шинийн баярын өдрүүдэд зарим аймагт хурдан морины уралдаан
|
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос сар шинийн баярын өдрүүдэд зарим аймагт хурдан морины уралдаан »»
|
|
Ихэнх нутгаар гуравдугаар сарын 3 хүртэл хүйтний эрч чанга, салхи шуургатай байна 14:55 Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна.
|
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-нд ихэнх нутгаар багавтар үүлтэй байна. »»
|
|
Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна 14:54 Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд
|
Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас орж ирсэн сайд »»
|
|
Налайх дүүрэгт мал эмнэлгийн хяналт, ариутгалын байгууламж ашиглалтад ороход бэлэн болжээ 14:53 Нийслэл рүү нэвтрэх мал, амьтнаар дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Мал эмнэлгийн
|
Нийслэл рүү нэвтрэх мал, амьтнаар дамжин халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Мал эмнэлгийн »»
|
|
Гар утсандаа ирсэн линк дээр дарж нэвтрэн банкны мэдээллээ оруулснаар 22.500.000 төгрөгөө алджээ 11:39 Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг
|
Сүүлийн үед иргэдийн гар утсанд “Та азтан болоо”, “Танд илгээмж ирлээ”, “Хямдралтай худалдан авалт хийгээрэй” зэрэг »»
|
|
Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр 11:29 Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр.
|
Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26. Таны аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлээ тооцож, гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүлэх өдөр. »»
|
|
“Энержи Ресурс” ХХК-ийн түүхий нүүрсний гэрээ дууссанаар агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөлт цуцлагдав 11:25 Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний
|
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 139 дүгээр тогтоол, 2020 оны 202 дугаар нэмэлтээр сайжруулсан шахмал түлшний »»
|
|
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна 11:15 Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам,
|
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт энэ сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, »»
|
|
"Цагаан алт" хөдөлгөөн, "Атар-4" аяны хүрээнд 2026 онд олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо 11:06 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөн, Засгийн газрын “Атар-4” тариалангийн тогтвортой »»
|
|
Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов 10:42 ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён
|
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн гүйцэтгэх захирал, ноён »»
|
|
Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
|
Куба улс АНУ-ын Венесуэльд хийсэн түрэмгийллийг дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлэл гэж үзэж байна 15:07 Куба Улсын Элчин сайд Эмилио Певида Пупо АНУ-ын 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгчийг
|
Куба Улсын Элчин сайд Эмилио Певида Пупо АНУ-ын 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн ерөнхийлөгчийг »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|