BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах уу?

Цэц өнөөдөр их суудлаар хуралдана. Түүгээр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтын талаарх маргааныг хянан хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар 2022 оны арваннэгдүгээр сарын 22-нд  Цэцэд гомдол гаргасан. Тэд “...Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн. Энэ талаар гишүүд Цэцэд хандсан өдрөө олон нийтэд мэдээлэл өгөхдөө “...Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь 1992 оноос хойших алдаа дутагдлыг засах сайн хууль болсон.


Гэхдээ хууль дээдлэх зарчмыг алдагдуулсан заалт орсон. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан.  Тэр дагуу ШЕЗ, ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-аас нээлттэй сонсгол хийж томилох нь зөв. Гэвч хуулиар, ШЕЗ болон ШСХ-ны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулахын зэрэгцээ ахлагчийг нь УИХ-аас томилж байгаа юм. Энэ нь шүүхийг улс төрөөс ангид байлгах зарчимтай нийцэхгүй. Олонхын намаас сонгогдсон дарга сонгон шалгаруулах ажлын багийг байгуулж байна. УИХ хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй болохоос шүүх эрх мэдлийн томилгоо хийх нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. УИХ-аас томилогдсон хүмүүс хараат бусаар ажиллах эсэхийг эргэцүүлж үзэх шаардлагатай.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн тухай хуульд Засгийн газрын санал болгосноор шүүхийн бүх төсөв, хөрөнгийг УИХ баталж байна.  Ингэснээр, шүүхийн томилгоо, төсөв хөрөнгийн асуудал нь УИХ, Засгийн газраас хамааралтай болж байгаа тогтолцоог засах шаардлагатай. Түүнчлэн Засгийн газрын гишүүд “давхар дээл”-тэй байх ёстой гэдгийг Монгол Улсын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал харуулж байна. Тиймээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх тогтолцоог хангах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийх шаардлага байна” гэж байв.
Тэгвэл өнөөдөр Цэц их суудлаараа гишүүдийн гомдол бодитой эсэхийг нэг мөр тогтоох гэж байна. Дээрх агуулгуудыг багтаасан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны хуралдаанаар баталсан. Харин 2020 оны тавдугаар сарын 25-ны  морин цагт буюу 11.40 цагаас улс даяар дагаж мөрдөж эхэлсэн. Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж байгаа нь “давхар дээл”-ийн талаарх гомдол юм. Уг өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 39.1-т “...Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын 2020 оны сонгуулиас хойших Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэйгээр ажиллаж байгаа юм.  Энэ өөрчлөлтийн давуу тал нь УИХ-ын гишүүд Засгийн газрын ажилд хутгалдаад байдаг нь бага болсон гэдэг. Нөгөө талаас “дан дээл”-тэй сайд нарын ачаа даах чадвар тааруухан гэгдэж, улс төр нэр хүнд нь сайнгүй явсаар өнөөдрийг хүрч байгаа юм. Ядаж байхад энэ өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарав. Хойд хөршийн оролцоотой дайн дажин ч дэгдлээ. Урд хөрш ч зүгээр байсангүй. Энэ бүгдийг дагасан хямрал нүүрлэв. Тэр хэрээр Засгийн газарт ирж буй ачаалал нэмэгдсэн гэсэн үг. Гэвч “... “Дан дээл”-тэй сайд нар сайнгүй байна” гэсэн яриа гарах бүрт хаа нэгтээгээс “давхар дээл”-тэй сайд нарыг нэхдэг. Товчхондоо, “давхар дээл”  нь иймэрхүү хүсэл сонирхлууд тойруулсан “алим” болоод байсан юм. 
Харин одоо энэ “давхар дээл”ийн асуудал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн суудлыг ганхуулж мэдэхээр боллоо. Мэдээж хэрэг, Цэц хэрхэн шийдэхээс хамаарна. Цэцийн шийдвэр “давхар дээл”-ийг бүх сайд нарт зөвшөөрөхгүй байх нь Л.Оюун-Эрдэнэд ашигтай. Тоотой суудалд толгой гашилгаж суух гишүүд цөөрнө. 2020 оноос хойш ийм байдалтай явж ирсэн. 
Цэц хэрвээ “...Үндсэн хуулийн зөрчил мөн байна” гэчихвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд байдал эвгүйтнэ. Гишүүн болгон, ялангуяа хоёр сонгогдсон гишүүд засагт орж тамга барих сонирхолтой. Тэдэнд боломж нээгдэнэ гэсэн үг. Гишүүд ч боломжийн хажуугаар алхаад өнгөрөх хүмүүс биш. Наад зах нь “...Хэнийг нь сонгож, хэнийг нь хаях вэ” гэдгээс л улс төрийн дажин үүсгэж, энэ нь явсаар Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газрын “аминд хүрэх” алхам руу гишүүдийг түлхэх магадлалтай. Товчхондоо, тэр шахаанд орно.
Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “ачаа дааж, гал барьж чаддаггүй” сайд нараа сольчих цаг хугацаа, улс төрийн эрх мэдэл байсан. Хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо хожимдсон. 
Цэцийн хувьд байнга улс төрийн хардлагад байдаг газар. Тэгэхээс ч аргагүй. Томилсон даргадаа “жудаг” үзүүлдэг бичигдээгүй ёс бий. Тиймээс ч тэгж харддаг. Энэ Цэцийн есөн гишүүний дийлэнх нь нөлөө бүхий улстөрчийн шошготой. “Эзэд нь Ц.Элбэгдорж, М.Энхболд, Х.Баттулга...” гээд л цувна. Бас Цэцэд хандсан хүмүүс нь АН-ын гишүүнчлэлтэй УИХ-ын гишүүд байдаг.  Тэгэхээр Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах “ах нарын бэлэг” болж ирэхийг үгүйсгэхгүй юм.
 
Б.Гарьд
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Цэцийн шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ганхуулах уу?
Бусад мэдээ ▼

1
09-26
Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ерөнхийлөгч асан Х.Баттулга

2
09-26
Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Э.Содномпилжээ түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлэв

3
09-26
Технологи | Гэр ахуйн шинэлэг технологиуд

4
09-26
С.Эрдэнэд ял оноовол АН-ын будлиан шийдэгдэх хувилбар үүсчээ

5
09-26
Зөвлөлтийн 1939 оны Финланд дахь түрэмгийлэл Украины 2022 оны дайнтай хачин адилхан

6
09-26
В.Путинд хандаж “Дайнаа зогсоо” хэмээн уриалсан Ц.Элбэгдоржийг Украины хэвлэл онцолжээ

7
09-26
“Mongolian mining week-2022”: Уул уурхайн салбарын хөгжил зуун жилийн “эморол” дээрээ байна

8
09-26
Тамаваши Б.Мөнх-Оргил сүмо бөхийн дээд зиндаанд хоёр дахь удаа түрүүллээ

9
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

10
09-26
Монголчууд Украины дайны тухай & Оросын дайчилгаа

11
09-26
Э.Содномпилжээ Пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

12
09-26
Италийн бүх нийтийн сонгуульд барууны төвч үзэлт эвсэл ялах төлөвтэй байна

13
09-26
Цахим дэлгүүрүүдэд албан ёсны эрх өгдөг больё

14
09-26
Ж.Сүхбаатар: Бид түгжрэлийг бууруулахын тулд юун түрүүнд нийтийн тээвэр, явган хүн зорчих, унадаг дугуйгаар аялахад ээлтэй хот байлгахад анхаарч байна

15
09-26
Автомашингүй өдөр хүүхдүүдэд эрх чөлөө, амар тайлан, аюулгүй байдлыг мэдрүүлж байна

16
09-26
Төрийн гурван өндөрлөгийн маршрут

17
09-26
Ройтерс Европын эрчим хүчний системийг шинэчлэхэд ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг олж мэджээ

18
09-26
Согтуудаа 30 метрийн өндөр хясаан дээр автомашинтайгаа гарч, хаданд тэгнэж тогтжээ

19
09-26
ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

20
09-26
Дархан чиглэлийн 45 километр замын хөдөлгөөнийг шинээр нээжээ

21
09-26
"Төр хувийн хэвшилтэйй өрсөлдөж бизнес хийхгүй" гэсэн биз дээ, Амарбаясгалан даргаа

22
09-26
Хүүхдэд Озон эмчилгээ хийсэн “Сисди мед” тусгай зөвшөөрөлгүй байжээ

23
09-26
RCEP-ийг хэрэгжүүлснээр АСЕАН-ы орнуудын гүнзгий хамтын ажиллагаа гүнзгийрчээ

24
09-26
Шүүгчийн үзэгний үзүүр дэх Монголын газар нутаг буюу Захиргааны шүүхийн бас нэгэн кейс

25
09-23
“Уул уурхайн 7 хоног” арга хэмжээний 4 дөх өдрийн онцлох үйл явдлууд

26
09-23
“The Hu” хамтлаг ирэх аравдугаар сард Европ дахь аялан тоглолтоо эхлүүлнэ

27
09-23
Залуу дуучин EMMA-гийн анхны уран бүтээл “FEEL FREE”

28
09-23
Ч.Хүрэлбаатар сайд аа, попроход учир бий шүү

29
09-23
Буриадад согтууруулах ундаа худалдаалахыг хоригложээ

30
09-23
“GenZ loyalty” урамшуулалт хөтөлбөр эхэллээ

31
09-23
Хааны удмын гэр бүлийнхэн бусдыг ГАДУУРХДАГ тухай хааны үеэл ярив

32
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

33
09-23
Улаанбаатар руу нэвтрэх цэгүүдэд “Эрэлч нохой” ажиллаж байна

34
09-23
Коронавируст халдварын 30 тохиолдол шинжилгээгээр батлагджээ

35
09-23
ДЭМБ-ын тэргүүн цар тахал дуусах болоогүй байгааг анхааруулжээ

36
09-23
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав

37
09-23
“Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого“ сэдэвт семинар боллоо

38
09-23
Якутын цэргийн бүртгэлийн газар цэргийн албанд дайчлагчид ямар цалин авах талаар мэдээллээ

39
09-23
Нас барсан иргэдийн нэрээр 100 саяын хахууль авсан 14 албан тушаалтан хэн бэ?

40
09-23
Хөгжлийн банкны зээлээ зориулалтын бусаар зарцуулсан Д.Болормаа нь тэрбум төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай

41
09-23
Ахмад уурхайчид спортын аваргаа тодрууллаа

42
09-23
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19-р сургууль руу явах шороон замыг засварлаж, тохижилтын ажлыг хийнэ

43
09-23
Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилнө

44
09-23
ДЭМБ 2040 он гэхэд Монголд жилд хорт хавдрын 11647 тохиолдол илэрнэ гэжээ

45
09-23
Жирэмсний ургийн гажиг тодорхойлох шинжилгээний төлбөрийн дийлэнх хувийг ЭМД-ын сангаас хариуцдаг

46
09-23
Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Нэгдүгээр эмнэлгийн таван давхрын цонхоор 28 настай иргэн унаж, амиа алдсан

47
09-23
Х.Нямбаатар: Өчигдөр, өнөөдрийн дүнгээс харахад ОХУ-аас Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн

48
09-23
Хятад улс хэт халуунтай нүүр тулж байна: 1.4 тэрбум хүн ам уур амьсгалын өөрчлөлтийг хэрхэн даван туулж байна вэ?

49
09-23
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы эргэн тойронд

50
09-23
Төрийн томчууд тендерээр хөлждөг

51
09-23
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Германы канцлертэй ярилцав

52
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

53
09-23
Г.Занданшатар: Засгийн газрын гадаад өр 28.7 их наяд болсон

54
09-23
Л.Оюун-Эрдэнэ “...Тавантолгой”-гоо мартсан уу?!

55
09-22
Монголын анхны ХАДАНД АВИРАЛТЫН НААДАМ 2022 оны 09 дүгээр сарын 23,24,25-ний өдрүүдэд Горхи-Тэрэлж байгалийн цогцолбор газарт болох гэж байна

56
09-22
"Эрсдэлгүй ирээдүйн баталгаа" уриатай Төрийн банкны ажилчид харилцагчдынхаа мөнгө рүү халдсаар байх уу

57
09-22
Цэргийн дайчилгаанаас зугтсан иргэдэд 15 жилийн хорих ял ногдуулна гэв

58
09-22
Б.Хишигжаргал: УНТЭ бүдүүн гэдэсний хос баллонтой дуранг нэвтрүүлснээр нарийн гэдэсний хавдрыг илрүүлэх боломжтой боллоо

59
09-22
Британичууд Эрдэнэт үйлдвэрт бүтээгдэхүүнээ танилцууллаа

60
09-22
УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж сүрдүүлсэн хэргээр дахин шалгагдаж эхэлжээ

61
09-22
Сэрэмжлүүлэг: “Upper House residence”-д орон сууц худалдан авбал Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээ ГАРАХГҮЙ !!!

62
09-22
Чимээгүй алуурчин: Даралт ихсэх нь зөвхөн ахимаг насны "дарамт" биш

63
09-22
Хавдрын мэс засал, хими, хөнгөвчлөх эмчилгээний хүлээгдэл бэрхшээлийг арилгах чиглэлд цогц арга хэмжээ авлаа

64
09-22
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан Д.Болормаа, Д.Энхбаяр нарыг саатуулжээ

65
09-22
С.Шойгу хэсэгчилсэн дайчилгааны зорилго ба албанд татагдах гурван нөхцөлийг нэрлэв

66
09-22
Хан-Уул дүүрэгт баригдаж буй барилга нурж, хоёр ажилтан дарагджээ

67
09-22
Ч.Мөнхбаярыг 10 жилийн хорих ялаар шийтгэлээ

68
09-22
26 настай, эрэгтэйг бүлэглэн зодож, шатаасан этгээдүүдийг баривчилжээ

69
09-22
Монгол Улсын иргэдэд БНСУ-ын виз олгохдоо уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ

70
09-22
Д.Баясгалан: Доллар олох нь бизнесмэнүүд, Засгийн газрын ажил, Монголбанк хамаагүй дээ

71
09-22
Самарт явсан 14 иргэний нэг нь сураггүй алга болжээ

72
09-22
“Аэро Монголиа“ компанийн Улаанбаатар-Хөх хот чиглэлийн нислэгийн тийз 3 САЯ төгрөгт хүрсэн үү?

73
09-22
Сансар судлалын холбооны дээд шагналыг "Тяньвэнь-1" хөлгийн багт олгожээ

74
09-22
ОХУ-ын цэргийн дайчилгаатай холбоотойгоор Буриадаар дамжин Монгол руу гарах урт цуваа үүсчээ

75
09-22
Г.Ёндон: Монгол Улс зэсийн салбарт гол тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа

76
09-22
Буриадад Монгол руу явах тасалбарын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлжээ

77
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

78
09-22
Фил Жексон: Сагсан бөмбөг бол эрч хүч

79
09-22
Туул голын дагуух газар олголтыг бүгдийг шалгах үүргийг Усны газар болон Туул голын сав газрын захиргаанд өгчээ

80
09-22
Нэр нь “ХҮНДЭДСЭН” Улаанбаатар

81
09-22
ЦЕГ: Бүлэглэн хүн шатаасан этгээдийн гурав нь өсвөр насныхан байжээ

82
09-22
Иргэний үнэмлэхийг нотариатаар батлуулах шаардлагагүй боллоо

83
09-22
Орос цэргийн албан хаагчдаа дайчилгаанд бэлдэж эхэллээ

84
09-22
Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав

85
09-21
Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар олгож байгаа

86
09-21
Архангай аймгийн засаг даргын эсрэг иргэний зориг гарган тэмцэж байна

87
09-21
В.Путин хэсэгчилсэн дайчилгаа зарлав

88
09-21
Абэгийн төрийн оршуулгыг эсэргүүцсэн эр өөрийгөө шатаажээ

89
09-21
“Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн дөрөв хоног үргэлжилнэ

90
09-21
Социалист сэтгэлгээг халъя (I хэсэг )

91
09-21
АНУ-д шатахууны үнэ буурчээ

92
09-21
Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч дууслаа

93
09-21
Францын Ерөнхийлөгч НҮБ-ын АЗ-ийг шинэчлэхийг уриалжээ

94
09-21
Цахилгааны тарифын шөнийн хөнгөлөлт үргэлжилнэ

95
09-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо

96
09-21
У.Хүрэлсүх: Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хамтын ажиллагааг өргөжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг

97
09-21
31 нэр төрлийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй байна

98
09-21
ХААН Банк, “АйСиТи” групп хамтран ЖДБ эрхлэгчдэд зориулсан цахим экосистемийг бүрдүүлнэ

99
09-21
РЦНК-гийн газрын "тэмцэл"-ийн ард нам дамнасан улстөрчид байгаа юу

100
09-21
Дэлхийн хамгийн том усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орох дөхөж байна