 |
|
 |
|
Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ? |
|
|
 |
|
 |
Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ?
2022-09-21Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “...Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно” гэж Нийт шүүгчдийн анхдугаар чуулганы үеэр хэлэв. Монголд нүүрлэсэн авлига, хээл хахууль, албан тушаалын хэргийг таслан зогсоож, хариуцлага тооцдог болно гэж олон нийт алга ташиж байв. Гэтэл бодит амьдралд дээрх үг хэрэгжсэнгүй. Харин бүр хууль биш хүн засагладгийг тод харуулсан хүнээр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тодров. Сүүлийн 10-аад хоног сошиалд Орос III сургуультай холбоотой худал мэдээлэл тархаж, бусдын нэр төр, ажлыг яаж уландаа гишгэж болдгийг Л.Энх-Амгалан сайд үлгэрлэж үзүүлэв. “Шантаажчин сэтгүүлчид”-тэй нийлж Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх сайдын тушаал гаргав.  “Улаан бал” нэвтрүүлэгт орж, Орос Монгол хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээг үгүйсгэж ярилцлага өгөв. Үүний үр дүнд Орос III сургуулийн эцэг эх, багш, сурагчид сошиал дайралтад өртөж, амьтны хараал идэв. Л.Энх-Амгалан сайд ганц энэ сургуулийг самраад зогссонгүй. Монголын багш нарын дунд “хуурамч дипломтонгууд” байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлав.
Удалгүй БШУЯ-наас дээрх бичиг баримтууд хулгайд алдагдав гэж бахирав. Харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэст уг гэмт хэргийн талаар тэмдэглүүлээгүй нь гайхаш төрүүлэв. Зөвхөн сошиалд зарлаж баахан тийчигнэв. Хажуугаар нь олон хувийн сургуулийн үүдийг барьж, ХҮИС-ийг татан буулгаснаа мэдэгдэв. Үүний дараа дээрх хувийн сургуульд хавар элсэж, төлбөрөө төлсөн олон оюутан хохирч, багш нар ажилгүйчүүдийн эгнээнд оров. МУИС, МҮИС хоёрын хооронд үргэлжилсэн нэрийн асуудлаар мэдээлэл хийхдээ шүүхийн байгууллага болон шүүгчдэд нөлөөлж, дарамт шахалт үзүүлэв. Л.Энх-Амгалан сайдын “дураар дургих дунд чөмгөөр жиргэх” байдал үүгээр зогссонгүй. Түүний энэ бүхнийг үл өгүүлэн Эрхэм уншигч танд дараах нотлох баримтуудыг дэд гарчгуудаар зааглан хүргэе.
ОРОС III СУРГУУЛЬ САЙДЫН ХЭЛСНЭЭР ЗӨВХӨН МОНГОЛ УЛСЫН ӨМЧ МӨН ҮҮ?
Энэ сарын 2-нд Neguun.mn сайтад өгсөн БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн яриаг Шууд лайвын 03:43-аас 03:13 хүртэл сонсоод үз. Сэтгүүлчийн дайрсан асуултад Л.Энх-Амгалан сайд “Үгүй яахав, энэ чинь яг төрийн сургууль биш. Орос Монголын хамтарсан Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан сургууль юм билээ. Яаманд шууд харьяалагддаггүй. Тусдаа Удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөлийн дарга нь Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хийдэг ийм сургууль. Өнгөрсөн намар бид аудитын шалгалт оруулсан салбарын сургууль гэдэг утгаар нь. Би шууд өнөөдөр Удирдах зөвлөл нь хуралдаагүй, Оросынхоо талтай тохиролцоогүй тохиолдолд шууд чөлөөлөх тийм эрх мэдэл надад байхгүй” гэж ярьж байсан хүн. Гэтэл Л.Энх-Амгалан сайд 2022.09.02-нд хоёр улсын Засгийн газрын хооронд олон улсын гэрээ хэлэлцээр байгааг хүлээн зөвшөөрсөн яриа өгчихөөд яг 10 хоногийн дараа эсрэгээрээ Олон улсын гэрээ, хэлэлцээрийг үгүйсгэж, товчхондоо ОХУ-ын өмчийг “боловсон байдлаар дээрэм” хийчихэв. Улмаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Орос III-тай холбоотой асуудалд Засгийн газар эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргасан. Монгол Улс туурга тусгаар улс. Тэр тусмаа БШУ-ы сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайд гаргах ёсгүй. Энэ асуудалд цэг тавьсан. Ахиж энэ асуудал сөхөгдөх ёсгүй. Өнөөдрийн байдлаар Орос III сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын буюу Улаанбаатар хотын өмчлөлд байна. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн төлбөрөөс авдаг. 16 хувийг Монголын татвар төлөгчдийн мөнгөөр хувьсах зардлаар өгч байна.
Өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж энэ сургуулийн удирдлагатай холбоотой Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг “ямар нэгэн хүн, гадаадын этгээд аливаа явуулга, байр сууриа илэрхийлэх хатуу хориотой гэж бодож байна” гэж сүр бадруулсан мэдэгдэл хийв. Монгол Улс нь тусгаар тогтносон улс, үүнтэй хэн ч маргахгүй. Тусгаар улс байхын оршин тогтнохын үндэс нь хөрш орнуудтайгаа хилийн маргаангүй байхаас эхэлж, харилцан байгуулсан Олон улсын гэрээ, конвенцыг хэрхэн дагаж мөрдөхөөс шалтгаалдаг нарийн төвөгтэй харилцаа. Үүнд хариу болгож 2022.09.12-д ОХУ-ын Элчин сайдын яам “Посольство Россий в Монголий” албан ёсны пэйж хуудсаараа дамжуулж, олон улсын гэрээгээ нийтэд ил болгов. Бас “Орос III сургууль нь ОХУ-ын төрийн өмч (сургуулийн барилга болон ажилтнуудын орон сууцны барилга)-ийн үндсэн дээр байгуулагдсан. Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээлүүдээ заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагч “НЭГ ТАЛ”-ын хувьд Оросын тал нь хэрэв хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол захирлыг солих асуудлыг шийдвэрлэхэд үүсгэн байгуулагч Монголын талтай адил эрхтэй хамтран оролцох нь дамжиггүй гэдгийг ташрамд сануулъя. ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын БШУЯ хооронд Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүргүүдийн нэгэнд Монгол-Оросын төсөв дундын шинэ хамтарсан дунд сургуулийг туршилтын журмаар нээн ажиллуулах тухай яриа хэлэлцээ эцсийн шатандаа орж байгаатай холбогдуулан энэ чиглэлийн мэргэжлийн хамтын ажиллагаа онцгой чухал байна” гэв.
Миний өмнө Орос III сургууль нь хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан гэрээний үндсэн дээр байгуулагдсаныг гэрчлэх хэлэлцээр, гэрээ, сургуулийн дүрэм дэлгээтэй байна. Баримтуудыг он цагийн товьёогт оруулбал, Орос Монголын Засгийн газар хооронд байгуулсан шийдвэр, зөвлөмжийг үндэслэн 1994.04-01-ний өдөр Москва хотноо ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын БШУЯны хооронд Улаанбаатар хотод Орос-Монголын сургууль байгуулах тухай хэлэлцээр. 1994.09.17-ны өдөр Монголын БШУЯ, ОХУ-ын Боловсролын яам, Буриадын Боловсрол, дээд сургууль, ШУ-ны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан гэрээ. 1995.11.01-ний өдөр баталсан Орос-Монголын хамтарсан сургуулийн дүрмийг баталсан. Тус сургуулийн дүрмийн 1.5-д “Сургуулийн санхүүгийн эх үүсвэр Монгол талын төсвийн хуваарилалт бас сургуулийн өөрийн орлогоос бүрдэнэ”, 5.1-д “Гэрээний гуравдугаар заалтын дагуу орон сууц ба сургуулийн барилга байгууламж нь Оросын талаас үйл ажиллагааны удирдлагад шилжүүлсэн түр хугацаагаар Орос Монголын хамтарсан сургуулийн өмч байна” гэж тодорхой заажээ. “Чих худалч, нүд үнэн” гэж энэ.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хоёр улсын хооронд байгуулсан Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй хамтарсан шийдвэр гаргах учиртай ОХУ болон сургуулийн төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг эцэг эхчүүдийн төлөөлөл Удирдах зөвлөлийн шийдвэрийг үгүйсгэснийг харж байна. Орос III сургуулийн захирлыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй сүүлдээ Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд нөлөөллөө гэж сүржигнэсэн нь “ичсэн хүн хүн ална, айсан хүн айл эвдэнэ” гэгчийн үлгэр болов. Л.Энх-Амгалан сайдын нийгэмд хоёр талцуулж, илт өдөөн хатгаж, Орос III сургуулийн асуудлыг Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал болгон томруулсан хариуцлагыг хэн үүрэх вэ. Олон улсын гэрээ, конвенцыг ухаж ойлгохгүй иргэд өнөөдөр уухайлан алга ташиж талархлын нулимс унагаж болно. Харин үүнд хөөрцөглөж олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагыг хөсөрдүүлсэн Л.Энх-Амгалан сайдын хууль бус шийдвэрийн хор уршиг шүүх дээр очих нь гарцаагүй. Үүнээс үүсэх мөнгө санхүүгийн зардал бас тэр их мөнгийг БШУ-ы сайд халааснаасаа гаргахгүй нь тодорхой. Иргэд бидний татварын мөнгөнөөс гаргана. Сонирхуулахад, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн асуудал эрхэлсэн удирдлагын баг нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазартай уулзалт хийж, Ленин клубын асуудлыг мухарласан тухай сураг сонсов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын албан ёсны пэйж хуудаст 2022.09.06-нд “Монгол Улсад байгаа ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулах үүрэг бүхий Орос Монголын хамтарсан Ажлын хэсэг Гадаад харилцааны яаман дээр хуралдаж байна. Дээрх Ажлын хэсгийн хуралдаанаар:
1. Ленин клубын газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар,
2. Монгол Улс дахь ОХУ-ын өмчийн газар болон үл хөдлөх хөрөнгийн талаар санал солилцож, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна” гэсэн мэдээлэл, фото зурагтай тавигдсаныг үзээд лавтай итгэв. ОХУ-ын өмч хөрөнгийг Монгол Улсын нэг сайд дангаараа шийдээд “мөн, биш” гэж амныхаа зоргоор хэлчихдэг зүйл биш гэдгийг харуулж буй хэрэг. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг”-ийн тод жишээ. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр байгуулагдсан Орос III сургуулийн захирлыг “зайлуулах” гэсэн биш ОХУ-ын өмч хөрөнгийг дур мэдэн “биш” гэж ОНМХ-ээр зарлачихсан нь үнэндээ “гал дээр тос нэмсэн”-ээс өөрцгүй увайгүй үйлдэл болов. Монголын ард түмэн бид Үндсэн хуульд ...хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, ...хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлнэ” гэж тунхагласан гэдгийг дарга цэрэг хэнбугай ч мартаж үл болно. Мартвал улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд аюул занал учруулсан нэгэн болж хувирна.
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ БОЛОН УБЕГ-ЫН “АЛДААТАЙ” БҮРТГЭЛИЙН ЗОЛИОС БОЛСОН ХҮНЭЭР СОРОНЗОН ТОДРОВ
Орос III сургуулийн захирал Ж.Соронзонгийн талаар шуугиан дэгдээсэн худал мэдээлэл 2022.09.16-нд нэр бүхий сайтад “Монгол-Оросын хамтарсан III сургууль Ж.Соронзонгийн мэдэлд шилжжээ” нэртэй гарчээ. Тус мэдээлэлд тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд тус сургуулийг Ж.Соронзон эзэмшдэг гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнийг 2014.12.18-нд албан ёсоор бүртгэжээ. Мөн хамтран эзэмшигч байхгүй, тэрбээр ганцаараа хувь эзэмшиж байна. Тэрбээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хамтарсан сургууль ажиллах хугацаанд энэ сургуулийн өмчийг надад хариуцуулж өгсөн. Би ОХУ-ын энэ том өмчийг хариуцаж буйн хувиар гэнэт БШУ-ы сайд нь намайг халчихлаа гээд орхиод явчихаж болохгүй байна. Бүх асуудлаа шийдсний дараа явна” гээд УБЕГ-ын “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл”-ийн санд бүртгэлтэй Орос III сургуулийн гэрчилгээг дэлгэн тавьсан харагдана. Гэтэл ашгийн төлөө бус ТТБАГУТҮГ-ыг УБЕГ-т бүртгэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоход ганц Ж.Соронзон захирал биш бусад бүх сургууль, цэцэрлэгийн гэрчилгээнд тухайн томилогдсон захирлын нэр хаяг бүртгэлтэй байдгийг мэдэхгүй сэтгүүлчид цөөнгүй байдаг ажээ. Улмаар судлаач Н.Баярмаагийн бичсэн “Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал” эрдэм шинжилгээний өгүүллийг уншаад санал нэгдэв. Судлаачийн өгүүлснээр “...Одоо яригдаж буй зарим асуудалд байгууллагын эрх зүйг боловсронгуй болгох чухал болсныг холбогдох этгээдүүдэд бүр сайн ойлгуулахад нөлөөлж байна. ЗДТГ-ууд хүртэл ТӨҮГ гэж бүртгэгдсэн байдаг.
Ашгийн бус байгууллага нь нийтийн алба ч бай, үгүй ч бай хувьцаа эзэмшигч гэсэн асуулга, бөглөх талбартай. Бүртгэлийн эрх зүй нь байгууллагын эрх зүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүй гэсэн эдийн засгийн томоохон ач холбогдол бүхий салбаруудын хөдөлгөөний зангилаа болж байдаг. Төрөөс хөтөлж, ард иргэддээ үзүүлдэг үйлчилгээний төрөл болох Мэдээллийн санд итгэж, аливаа харилцаанд орсон иргэд, хуулийн этгээдийн хамгаалагдвал зохих итгэл үнэмшил, эд хөрөнгийн эрх, ашиг сонирхол гээд хоорондоо нягт уялдаатай, эмзэг үр дагавартай харилцаа болохыг том зургаар харж ажилламаар байна. Орчин үеийн төрийн хамгийн том чиг үүрэг бол найдвартай, үнэн зөв бүртгэлийн тогтолцоо. Чадахгүй бол блокчэйн тогтолцоогоо хөгжүүлж, төр төвт байраа тавьж өгөх хэрэгтэй. Ер нь “бүртгэл” улс орон бүрт маш чухал үүрэгтэй тогтолцоо. Бүртгэл цахимжаад хурдан түргэн болж болно. Гэхдээ бүртгэх “объект”-оо алдаа мадаггүй, тодорхой болгохгүй бол ямар ч бүртгэлийн ач холбогдол буурч, зорилгоо биелүүлж чадахгүй. Объект нь “байгууллага” бол тэр концепцыг ойлгомжтой, тодорхой болгох, объект нь “эд хөрөнгийн эрх” бол мөн тэр концепцыг ойлгомжтой, тодорхой болгох. Манай бүртгэлийн ач холбогдлыг илтэд бууруулдаг асуудал нь объектын ойлгомжгүй байдал” гэж маш тодорхой дүгнэжээ. Тэгэхээр төрийн өөрийнх нь Улсын бүртгэлийн ойлгомжгүй, эмх цэгцгүй байдал Орос III сургуулийн захирал эмэгтэйн нэр төр, ажил хэргийн алдар хүндэд ийнхүү халдаж, нийгэмд буруу ойлголт төрүүлэх эх үндэс болсон нь эмгэнэлтэй.
ОЛНЫ ХАРААЛ ИДЭЭД БАЙГАА ОРОС III СУРГУУЛЬ ЯГ ЯМАР СУРГУУЛЬ ВЭ?
Орос III сургуулийг төгсөгчдийн үзүүлэлтийг дурдвал ЭЕШ-ийн дүнгээр төгсөгчдийн 35 хувь нь 800, 75 хувь нь 700-799, 64 хувь нь 600-699 оноотой дүгнэгдсэн. Монгол Улсын хэмжээнд ТОП-10 сургуульд багтах амжилт гаргасан нь гавьяат багш, доктор, профессор Ж.Соронзонгийн ач гавьяа, олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэл гэдэгтэй тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд санал нэгддэг нь сошиалд бэлээхнээ харагдана. Ямар ч эцэг эх үр хүүхдэдээ муу муухай зүйл хүсдэггүй. Дандаа сайн сайхан ирээдүйнх нь төлөө санаа тавьж, амь амьдралаа зориулдаг. Тиймээс БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн хууль бус үйлдлийг эцэг эхчүүд эрс эсэргүүцэж, БШУЯ-ны гадаа жагсаал цуглаан хийж, дуу хоолойгоо хүргэсээр байна. Орос Монголын хамтарсан III сургууль бол Монголын боловсролын салбарт нэрээ дуурсгасан Ж.Соронзон захирлын бий болгосон “брэнд боловсрол”-оороо толгой цохидгийг хүн бүр андахгүй. Сонирхуулахад, “Орос III сургууль “Улсын тэргүүний сургууль”-аар гурван удаа шалгарч, “ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг”-ийг хоёр удаа хүртсэн. 2020 онд ОХУ-ын БШУ-ы салбар дахь Холбооны албаны шийдвэрийн дагуу Улаанбаатар хотноо ОХУ-ын “Улсын нэгдсэн шалгалт өгөх төв”-ийг Орос III сургуулийг түшиглэн байгуулсан. 2022 онд X, XII ангийн бүх сурагч улсын нэгдсэн шалгалт амжилттай өгч, Оросын бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардсан.
сургуульд 300 гаруй багш ажиллаж, үндсэн хичээлүүдийг орос, монгол хэлээр зааж, бусад гадаад хэлийг Хятад, АНУ, Япон, Герман, Их Британи, Австрали, Канад, Итали, Чех, Бразилаас уригдан ирсэн багш нар төрөлх хэлээр заадаг. 2022 оны 118 төгсөгчийн 52 нь Канад, АНУ, Япон, Турк, Герман, БНСУ, ОХУ гэсэн дэлхийн “Шилдэг 50”-д багтах хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцах эрхийг авч, бусад төгсөгч дотоодын их, дээд сургуулиудад амжилттай элссэн. Орос III сургууль Монгол Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт авдаг цорын ганц дунд боловсролын байгууллага. Энэ жилийн бэлтгэл ангийн нэг байрын төлөө гурван хүүхэд өрсөлдөж байх жишээтэй. Орос III сургуулийн сурагчдын эцэг эхчүүд тус сургуулийн амьдралд идэвхтэй оролцдог. Төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлдэг учир тэд тус сургуулийн хувь заяаг шийдвэрлэхэд саналын эрхтэй оролцох ёстой гэж үзсэн. “Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлах” ийм гачлантай. Эрхэм сайд үнэндээ Ж.Соронзонтой тэмцээгүй. Орос III сургуулийн 2700 хүүхдийн гэрэлт ирээдүйг асааж байсан гэрлийг унтраас, харанхуй болгоод оронд нь лаа барихаар наашилж айсуй чинь ичгэвтэр байна. Бас эмгэнэлтэй төгсгөл харагдаж байна. Та багш сурагчид, эцэг эхчүүдтэй алалдан тэмцэлдээд байна. Танд ялах ямар ч боломж байхгүй. Тус сургуулийн төсвийн ихэнхийг халааснаасаа гаргадаг эцэг эхчүүд бүхнээс илүү хүчтэй учраас тэр.
СЭТГҮҮЛЧ М.ЭРДЭНЭЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 182 (6914) |
| Хүн засагладаггүй хууль засаглана гэсэн яасан бэ? |
|
|
|
|
| Bolod.mn |
|
Сэтгэгдэл (0) |
|
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно |
|
|
|
|
|

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна 15:33 Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх
|
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх »»
|
|
“Чөлөөт бүс”-ийн архи далд бизнес болоод зогсохгүй хор ч болсоор 13:48 Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө.
|
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос 15 км зайд орших Алтанбулагийн чөлөө бүс орохоор таксинд гар өргөлөө. »»
|
|
Нийслэлийн төсөв: COP17 хуралд 70 тэрбум зарцуулж, 200 тэрбумын бонд босгож V цахилгаан станц барина 13:04 Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн.
|
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр НИТХ-д өргөн барьж, өчигдрөөс хэлэлцүүлж эхэлсэн. »»
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
Их Британид нас барсан донороос умай суулгуулсан эх хүүхэд төрүүлжээ 12:28 ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс
|
ЛОНДОН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /ВВС/. Их Британид нас барсан донороос умай шилжүүлэн суулгах мэс »»
|
|
Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 6-нд эхэлнэ 10:53 Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий
|
Боловсролын сайдын тушаалаар 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг нийслэл болон аймаг, сумын ерөнхий »»
|
|
Нийслэлийн төсөвт тодотгол хийж 2.2 их наядаар нэмэгдүүлнэ 10:01 НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах
|
НИТХ-ын ээлжит бус X хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах »»
|
|
Ц.Саранчимэг: Өргөсөн “тангараг”, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид минь миний бахархал 10:00 Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл,
|
Хичээл зүтгэл хүнийг хэзээ ч “орхидоггүй” гэдэг. Цаг хугацааны шалгуур, алхам алхамаар урагшлах хүсэл мөрөөдөл, »»
|
|
Нийслэлийн төсвийн нийт орлогыг 5 их наяд 385.8 тэрбум төгрөгөөр тооцжээ 09:59 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт
|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус Х хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт »»
|
|
Ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр аюулгүй байдлын ухааны докторын зэрэг хамгааллаа 09:57 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй
|
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн химич-судлаач, ахмад Б.Ариунтунгалаг “Химийн аюулгүй »»
|
|
Ө.Шижир: Хуулийн хугацаандаа албан бичгийнхээ хариуг авъя 18:41 УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын
|
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэг сарын өмнө Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Шадар сайд Т.Доржханд нарт ажлын »»
|
|
Улаанбурхан өвчний дөрвөн шинэ тохиолдол нэмж батлагджээ 17:08 Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний
|
Улаанбурхан өвчний нөхцөл байдал улсын хэмжээнд анхаарал татсан хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний »»
|
|
ЭЕШ-ын босго оноо, сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг баталлаа 15:56 Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын
|
Энэ оны ЭЕШ-ын босго оноо болон сонгосон мэргэжлээрээ суралцахад ямар хичээлээр шалгалт өгөхийг Монгол Улсын »»
|
|
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна 15:05 Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд
|
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны дунд »»
|
|
Өвлийн XIV паралимпын наадамд оролцох тамирчин - ЦЭГМИДИЙН ДАШДОРЖ 14:40 "Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд
|
"Милан-Кортина" өвлийн паралимпын наадам 2026 оны гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд тус наадамд »»
|
|
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана 13:02 Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын
|
Монголын поп урлагийн домогт төлөөлөгч, МУГЖ Төмөрийн Ариунаа 2026 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Олон улсын »»
|
|
AI хүмүүсийн бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? 12:37 Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан.
|
Өмнө нь хүн бодохын тулд ном уншиж, бусадтай маргалдаж, ганцаараа эргэлзэж суух хэрэгтэй болдог байсан. »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ 12:08 Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
|
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хоёрдугаар сарын 3-16-ны хооронд 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. »»
|
|
МАН-ын бага хурал хоёрдугаар сарын 27-нд хуралдана 11:20 Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ.
|
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. »»
|
|
Сар шинэдээ багтаж уншуулах ном ямар учир утгатай вэ? 11:17
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
|
Хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишгийг арвижуулахад болон өвчин зовлон, гай гарз зэтгэр, гал усны аюул
»»
|
|
Парламентын дархлаа хариуцлагагүй байх эрх биш 11:14 Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн
|
Улсын Их Хурал-ын гишүүн ард түмнээ доромжилсон ч бодит эрх зүйн хариуцлага хүлээхгүй шахам байгаа нь өнөөдрийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
“Корнелл”-д хүчингийн хэрэгт холбогдсон Монгол оюутны шүүх хурал маргааш болох гэж байна 11:06 АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн
|
АНУ-ын Нью-Йорк хотын Томпкинс тойргийн шүүх энэ сарын 24-ний өдөр /Улаанбаатарын цагаар 25-ны өдөр/ хүчингийн »»
|
|
Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ 10:28 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын
|
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Өвөр хөндий”-д оршин суугч иргэн А нь 2026 оны 2-р сарын »»
|
|
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдэд НОГДОЛ АШИГ тараах шийдвэрийг гаргажээ 09:57 "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг
|
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс 786.6 тэрбум төгрөгийг »»
|
|
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна 08:43 Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн
|
Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн »»
|
|
Хорт хавдрыг даван туулсан 23 хүүхэд эмчилгээгээ амжилттай дуусгав 15:10 Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор
|
Хүүхдийн хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг “Өвөрмөц түүх бүрээрээ нэгдье” уриан дор »»
|
|
Кёкүшюзан Д.Батбаярт залилуулсан гэх “Уран ган”-ы Б.Лхагвасүрэнгийн гомдлыг хэлэлцэхээс татгалзав 14:31 УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн
|
УИХ-ын гишүүн асан, Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяр, Гавьяат жүжигчин, дуучин Т.Баясгалан, бизнесийн »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Монгол одон зурхайн тоолол ба XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн төлөв байдал 12:57 Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш.
|
Монгол Улсын Ардын багш, гавъяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (ScD Урианхай Лхасрангийн Тэрбиш. »»
|
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Даваадалай томилогдлоо 12:07 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор,
|
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор, »»
|
|
З.Энхболд тэтгэвэрт гарах нэрээр гэмт хэргээсээ мултрах ёсгүй... 12:05 АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам
|
АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж зарласан нөхдүүд тарга тэвээрэг авсан тарвага шиг эхнээсээ нам нам »»
|
|
“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь 11:51 Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин
|
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Монгол цэргүүд тэргүүллээ 11:43 Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж
|
Бүгд Найрамдах Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж »»
|
|
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 195 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 11:34 Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд
|
Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд »»
|
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван иргэн амиа алджээ 11:03 Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос
|
Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг ч энэ жилийн нөхцөл байдал өмнөх оноос »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяагийн гэрт хулгай орсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ 10:02 УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн.
|
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гэрт хулгай орсон талаар тэрээр өчигдөр өөрийн цахим хуудастаа мэдээлсэн. »»
|
|
Зам дагуу алхаж байсан эмэгтэйг хүчээр машиндаа суулган бэлгийн хүчирхийлэл үйлдэхийг завдан дээрэмджээ 09:52 Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож,
|
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Манай охиныг согтуу хүмүүс машиндаа чихэж суулгаад хүчиндэх гэж оролдож, »»
|
|
Бүх цэргийн их хар сүлдний цагаалах тайлгад оролцлоо 09:28 XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/
|
XVII жарны гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдрийн морин цагт /2026.02.22/ »»
|
|
Илон Маскийн ирээдүйн орон сууц бодит болсон нь 09:20 Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа.
|
Дэлхийн хамгийн баян тэрбумтан, шинжлэх ухаан технологийн их хувьсгалч Илон Маск дахиад л хүн төрөлхтөнийг гайхшрууллаа. »»
|
|
Харилцан туршлага солилцох хамтарсан дадлага, сургалтыг зохион байгуулахаар тохиролцлоо 09:13 Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.
|
Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм. »»
|
|
Алба хаагчид 97 удаагийн дуудлагаар ажиллаж, 15 иргэний амь насыг авран хамгааллаа 09:11 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт
|
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.02.09-2026.02.15/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 31 суманд аюулт »»
|
|
СДМЭХ-НЫ ИХ ХУРАЛД АНХАН, ДУНД ШАТНЫ ТӨЛӨӨЛӨЛ ТҮЛХҮҮ ОРОЛЦОЖ БАЙНА 18:44 Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж
|
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлыг нээж »»
|
|
ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ ОЛГУУЛАХААР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРГӨН МЭДҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 16:16 БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ
|
БОЛЗОЛ ХАНГАСАН ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЖОРОО МОРИНЫ УЯАЧ, ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААЧДАД УЛСЫН ЦОЛ »»
|
|
Чингэлтэй дүүрэгт бүлэглэн зохион байгуулсан хүчирхийлэл, дээрмийн хэрэг гарчээ 18:45 2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд
|
2026 оны 2-р сарын 2-ны орчимд “Санхүү авна” гэсэн хуурамч зарын дагуу Чингэлтэй дүүргийн орон сууцанд »»
|
|
ГАНГИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХЫГ ДААЛГАВ 10:33 Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж,
|
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлыг эрчимжүүлж, »»
|
|
|
Бразилд аадар бороо орсны улмаас 30 гаруй хүн амиа алджээ 12:59 САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн
|
САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн »»
|
|
ОХУ Украиныг цөмийн зэвсэгтэй болохыг оролдож байна гэж буруутгав 12:28 ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна
|
ОХУ мягмар гарагт Украин улсыг Их Британи болон Францын тусламжтайгаар цөмийн зэвсэг олж авахыг оролдож байна »»
|
|
Эпштэйнтэй нэр холбогдсон Их Британийн сайд асныг гэрээс нь баривчилжээ 12:29 Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ.
|
Их Британийн улс төрч, сайд асан Петр Манделсоныг албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр цагдаа нар баривчилжээ. »»
|
|
БНАСАУ-ын эдийн засгийг ирэх таван жилд хөгжлийн шинэ шатанд гаргана 12:18 СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн
|
СӨҮЛ, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 24 /Reuters/ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ирэх таван жилийн »»
|
|
Оросын эсрэг 20 дахь багц хоригт Орбан хориг тавьжээ 11:10 БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил
|
БРЮССЕЛЬ, 2026 оны хоёрдугаар сарын 24 /DW/. Оросын цэргүүд Украин руу халдан довтолсноос хойш дөрвөн жил »»
|
|
В.Зеленский, В.Путин нар ойрын үед уулзах боломжийг үгүйсгэсэнгүй 14:12 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 23 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч, Украинд энх тайван »»
|
|
Дайны 4 жил: Путин хэр удаан байлдах вэ? 11:50 Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын
|
Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын »»
|
|
Трампын татвар хууль бус болохыг Дээд шүүх тогтоожээ 10:34 ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй
|
ВАШИНГТОН, 2026 оны хоёрдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Дээд шүүхээс “Ерөнхийлөгч Д.Трампын явуулж буй »»
|
|
Португалд үерийн гамшгийн улмаас 3000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ 08:48 КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны
|
КОИМБРА, 2026 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. Португал улсад хэдэн долоо хоног үргэлжлэн орж буй аадар борооны »»
|
|
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ 15:25 Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна.
|
Сомали даяар 55 зорчигчийн амь насыг аварч чадсан нисгэгчийг алдаршуулан магтаж, түүнд хүндэтгэл үзүүлж байна. »»
|
|
Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгожээ 09:50 БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын
|
БЭЭЖИН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /SCMP/. Мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр цаазын »»
|
|
ОХУ-ын генерал Алексеевийг буудсан эрэгтэйг Дубайгаас баривчилжээ 11:15 ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл
|
ОХУ-ын Цэргийн тагнуулын газрын дэслэгч генерал Владимир Алексеев өнгөрсөн Баасан гаригт /2026.02.06/ нийслэл »»
|
|
Дөрвөн жилийн дайны дүн гарах гэж байна 10:12 Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй
|
Дайн яг одоо? Ичсэн Путин Украины газар нутгийг хүн амьдрахын аргагүй там болгож, шөнө алгасахгүй »»
|
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ 13:25 Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ.
|
Испани улс 16-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох бодлого боловсруулж эхэллээ. »»
|
|
Т.Санаэг дэмжиж байгаагаа илэрхийлжээ 13:20 ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх
|
ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 6 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт болох Японы бүх »»
|
|
АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав 11:21 АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч
|
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлэг (Mongolia Caucus) шинэчлэн байгуулагдаж, бүлгийн хамтран даргалагч »»
|
|
Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ 10:57 БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага
|
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага »»
|
|
“Эрүүл” Өвөр Монгол 11:34 ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2
|
ӨМӨЗО-ны Хоёр чуулганы тухай цуврал мэдээлэл - 2 »»
|
|
Элон Маск Франц дахь X компанийн оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага гэв 09:27 X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
|
X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ. »»
|
|
Каддафигийн хүү гэрийнх нь хашаанд болсон халдлагын үеэр амиа алджээ 12:45 Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион
|
Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион »»
|
|
|
Closed Cases: Худалдаа хөгжлийн банкны теллер тэрбум төгрөг хулгайлж, VIP баар, мөрийтэй тоглоомд үрэн таран хийжээ 14:28
|
|
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
|
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
|
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл »»
|
|
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
|
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн »»
|
|
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
|
|
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
|
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд »»
|
|
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
|
|
|
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
|
|
|
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
|
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө »»
|
|
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
|
|
|
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
|
|
|
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
|
|
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
|
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia »»
|
|
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас »»
|
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
|
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ. »»
|
|
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
|
|
|
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
|
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал »»
|
|
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
|
|
|
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
|
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ. »»
|
|
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
|
|
|
|


|