Ховд аймгийн ЭМД-ийн хэлтсээс улсын болон хувийн хэвшлийн гэрээт байгууллагуудад ЭМДЕГ-ын даргын А/154 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах хүрээнд хяналт шалгалт хийж ажиллаа.

Энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөцтэй танилцаж, ЭМДҮЗ-ийн 01, 05 дугаар тогтоол болон E-Hospytali программыг бүрэн эзэмшиж анхан шатны маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариуллаа.

Мөн Ховд аймгийн удирдлагууд болон ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд ЭМД-ын ач холбогдол, шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбар аргаар төлөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаа.
ОЮУТНУУДАД ЭМД-ЫН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧИЛЛАА
Ховд аймгийн ЭМД-ын хэлтсээс “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны хүрээнд Хөгжил политехник коллеж, Ховд их сургуулийн нийт 200 гаруй оюутнуудад ЭМД-ын ач холбогдлын талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтаар шимтгэлээ хэрхэн шалгаж, хялбархан төлөх, Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн 18-30 насны багц болон хөнгөлөлттэй эмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, оюутан-залуусын сонирхсон асуултад хариулт өглөө.
