Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин А /57 настай эрэгтэй/-ыг арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 22:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 11:10 цагт гэрээс нь урд зүгт 13 км-т, Таван худаг гэдэг газраас эсэн мэнд олж, нүүр, зүүн хөлийн эрхий хуруу хөлдсөн байсан тул сумын Эрүүл мэндийн төвд яаралтай хүргэжээ.