Энэ асуудлуудыг дагаад сурагчдын амрах хугацааг наашлуулж арванхоёрдугаар сарын 01 болгох тухай асуудал ч нийгмийн сүлжээнд хөндөгдөж эхлэв. Хэрэв энэ асуудал дэмжигдвэл сурагчдын амралт 14 хоногийн өмнө эхлэхээр байсан юм.
Энэ асуудлаар БШУЯ-аас тодруулахад: "Энэ асуудал хөндөгдөөгүй байна. Цаашид ч үгүй байх. Тодруулбал, сурагчдын амрах хугацааг наашлуулах боломжгүй. Сурагчид заасан хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 17-ноос төлөвлөсөн ёсоор амарч эхэлнэ" гэлээ.