Төрийн хэмнэлтийн тухай хуулар төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн албаныхан шинэ жил тэмдэглэх боломжгүй. Харин хувиасаа мөнгө, төлбөрийг гаргаж баярлаж болох журамтай гэж нэгэн эх сурвалж тодруулсан байна.
Тодруулбал, доорх албан байгууллага, хувь хүмүүс тус хуулийн үйлчлэх хүрээнд хамрагдах юм байна. Энэ хуулийн үйлчлэлд дараах хуулийн этгээд, албан тушаалтан, санхүүжилтийн эх үүсвэр хамаарна.
- Төрийн улс төрийн, захиргааны, тусгай болон үйлчилгээний алба хаагч
- Төсвийн багууллага, түүний албан тушаалтан
- Банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан Төв банк /Монгол банк/
- Улсын болон орон нутгийн төсөв
- Засгын газрын болон орон нутгийн тусгай сан
- Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын төсөвт хүлээн авсан болон дамжуулан зээлдүүлсэн гадаад дотоод эх үүсвэрээс авсан зээл
- Гадаад болон дотоодын эх үүсвэрээс олгосон хандив, тусламж
- Орон нутгийн бүх төрлийн сан
- Хуульд заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхий сайдаас байгуулсан хороо, комисс, зөвлөл