Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлж “Хөөрхөн ертөнц” хүүхдийн жүжгийг Хан-Уул дүүргийн Соёлын ордны тайзнаа найруулан тавьлаа.
Хөөрхөн ертөнц жүжигт тоглосон сурагчдад Хан-Уул дүүргийн Засаг даргын гарын бэлэг гардуулсны зэрэгцээ жүжигт тоглосон хүүхдүүдийн эцэг эхчүүд “Үе тэнгийнхээ хүүхдүүддээ үлгэр дурайлал болохоос гадна хүүхдийнх нь өөртөө итгэх итгэл, бие даах чадвар, дадлыг нэмэгдүүлж, авьяас чадварыг нээн илрүүлсэн сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө” хэмээн сэтгэл хангалуун дүгнэлээ.