Австралийн нийслэл Канберра хотноо төрсөн монгол хүү А.Мэргэн дэлхийн найман тэрбум дахь иргэдийн нэгээр нэрлэгдсэн онцлох үйл явдал өнгөрөгч сард /2022.11.15/ тохиосон билээ.
Австрали тивд амьдарч буй Монголын залуу гэр бүлийн төлөөлөл болсон Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын ууган хүү болон мэндэлсэн А.Мэргэн хүү өнөөдөр албан ёсоор Монгол Улсын иргэний гэрчилгээгээ авсан байна. Бяцхан хүү А.Мэргэний Төрсний гэрчилгээг Австралид суугаа Монголын Элчин сайд Д.Даваасүрэн гардуулжээ.
Найман тэрбум дахь хүүгийн аав, ээж болох Б.Ананд, Э.Лхагвасүрэн нарын ярилцлагыг
ЭНД дарж, унших боломжтой.