Тэрбээр "Олборлосон алтныхаа хагасыг нь тушаадаг. ААН-ийн орлогын албан татвараас зугтаж, ченжүүдээр дамждаг. Мөн лиценз тойрсон луйвар бий. Энэ хүрээнд 6200 лицензийг хоорондоо шилжүүлсэн. Үүний ихэнх нь худалдагдсан. Үүнийг бид хувийн хэвшлийг дэмжиж байна гэдэг нь эсрэгээрээ хулгайг дэмжиж байгаатай адил.
Хулгай, авлигын асуудалтай тэмцэхийн тулд эхний ээлжинд Авлигын хууль болон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.