сарын 2-8-ны өдрүүдэд болж байгаа билээ. Энэ удаагийн Азийн аваргад манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний “М-2” ангиллын эрэгтэйчүүдийн +120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ц.Баярхүү нийлбэр дүнгээр 590 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, Дубайд төрийн дууллаа эгшиглүүлэв. Ц.Баярхүү суултын төрөлд 190 кг-ыг өргөж мөнгө, шахалтын төрөлд 170 кг-ыг шахаж алт, таталтын төрөлд 230 кг-ыг татаж алтан медаль хүртсэн байна.