BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын талаар дэлхийн хэвлэлүүд юу хэлэв

Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцож, нэрсийг нь ил тод болгохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал энэ сарын 4-нөөс Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэ жагсаалын талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг орчуулан тоймлон хүргэе.
 
THE DIPLOMAT: МОНГОЛЫН ПАРЛАМЕНТАД ҮҮРЛЭСЭН “НҮҮРСНИЙ МАФИ” ИЛ БОЛОВ
 
Ази Номхон далайн бүс нутгийн талаарх мэдээллийг хүргэдэг  олон улсын “The Diplomat” сэтгүүлийн цахим сайтад ийн бичжээ. 


Монгол Улсын иргэд энэ оны хоёр дахь удаагийн олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалаа зохион байгууллаа. Өмнө нь буюу дөрөвдүгээр сард тус улсын залуучууд эрх баригчдаасаа сонгуулиар өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж жагсаж байв. Харин энэ удаа тэд нүүрс тээвэрлэлттэй холбоотой томоохон хэмжээний авлигын сүлжээ илэрсэнээс үүдэн эсэргүүцлээ илэрхийлэн жагсав.
 
Тодруулбал, Хятад руу нүүрс экспортолдог Монголын томоохон уул уурхайн компани болох “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн нүүрс нийлүүлэлтийн далд асуудал ил болсон нь энэ жагсаалыг эхлүүлэх үндсэн шалтгаан юм.
 
Нүүрсний экспорттой холбоотой хэд хэдэн хэлэлцүүлэг энэ намар Монгол Улсад болсон. Энэ бүхний үр дүнд нэгдүгээрт,  “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани Хятад руу нүүрс нийлүүлэхдээ хууль бус наймаа хийсэн хэмээн Засгийн газар буруутгаж, удирдлагуудад нь хатуу хязгаарлалт тогтоосон. Дараа нь Монгол Улсын Засгийн газар  ирэх оны төсвөө арваннэгдүгээр сарын 11-нд батлахдаа гадаад өрөө төлөхийн тулд Хятад руу нийлүүлэх нүүрсний экспортоо дахин сэргээж, хэмжээг нь нэмэгдүүлнэ гэдгээ зоригтойгоор мэдэгдсэн.
 
Өмнийн говьд байрлах “Таван толгой” нүүрсний орд нь ямар ч үед Монгол Улс төдийгүй олон улсын анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван компани байдгийн нэг нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” нөгөө нь хувийн өмчит “Энержи Ресурс” юм. Нүүрсний хулгайтай холбоотойгоор тус улсын парламентад “нүүрсний мафи” нүүрлэсэн гэсэн мэдээлэл цацагдсан юм.
 
Тус улсын эрчим хүчний гол эх үүсвэр гэдгээр нүүрс тойрсон авлигын асуудал нүүрс экспортын ирээдүйд чухал нөлөөтэй. Нүүрс тээвэрлэлтийн авлигатай холбоотой жагсаалын хоёр дахь өдөр буюу энэ сарын 5-нд жагсагчид төрийн ордон руугаа дайрч, дурын хүн тус ордон руу орохоос хамгаалан тойруулсан хашлагыг эвдсэн нь Киргизийн хувьсгалтай ижил байв. Үүнээс болж УИХ санал хураасан ч онц байдал зарлахаас татгалзсан юм. Зарим нэг нь тус жагсаалыг улс төрийн зорилготой хэмээн үзэж байгаа ч амлалтаа биелүүлж чадаагүй төр, Засгийн газартаа иргэд бухимдсаны илэрхийлэл боллоо.
 
ALJAZEERA: МОНГОЛ ЗАЛУУЧУУД УИХ-ЫГ ТАРААХЫГ ШААРДЛАА
 
Катар улсын Дохад төв байр нь байдаг Арабын ертөнц дэх анхны бие даасан мэдээллийн суваг болох “Aljazeera”-гийн цахим сайтад ийн бичжээ. Эрс хүйтэн өвлийн улиралд Монголд жагсаал болох нь тийм ч түгээмэл үзэгдэл биш. Гэсэн хэдий ч залуучууд голдуу жагсагчид -21 градуст төв талбай дээрээ цугларч, УИХ-ыг тараах болон авлигын албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцохыг шаардсан юм.Тэдний нэг нь  “Хямралд нэрвэгдсэн Монголд туслаач” гэсэн лоозон барьжээ. Учир нь тус улсын инфляцын түвшин 15 хувьд хүрч эрс нэмэгдээд байгаа юм. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр иргэд ерөнхийлөгч, ерөнхий сайдын амьдардаг “Их Тэнгэрийн ам” хэмээх газар руу очиж жагсахаар оролдсон ч цагдаа нарын хатуу хамгаалалт тэднийг зогсоожээ.
 
Энэ талаар Каритас Чех Репаблик ТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Яна Зилкова “Монгол иргэдийн эдийн засгийн байдал үнэхээр хямарсан. Ийм цаг үед улс орны баялагаа шударгаар эрх тэгш зарцуулна хэмээн амласан хууль тогтоогчид нүүрсний экспортоос олон тэрбум ам.доллар хулгайлсан нь ил болсонд тэд маш их бухимдаж байна” гэж “Al Jazeera” сайтад ярилаа.
 
Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит  нүүрсний компанийн гүйцэтгэх захирал тэргүүтэй 30 гаруй  албан тушаалтныг хөрөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж байгаагаа өнгөрсөн сард зарласан. Тус компанийн тухайд 7.5 тэрбум тоннын коксжих нүүрсний нөөцтэй учир Монголын төсвийн орлогын чухал тулгуур юм. Монгол Улсын нийт экспортны талаас илүү хувийг нүүрс эзэлдэг. Харин нүүрснийхээ 86 хувийг Хятад руу экспортолдог.
 
VOA: НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ИЛРҮҮЛЭХЭД ХЯТАД МОНГОЛД ТУСАЛНА
 
“Voice of America” буюу “Америкийн дуу хоолой” радиогийн цахим сайтад ийн бичжээ. Монголын хилээр Хятад руу нүүрс тээвэрлэхдээ 385 мянган тонн нүүрсийг хулгайлсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Засгийн газраас шаардсан иргэд төв талбайд цугларсан юм. Тэдний ихэнх нь 20-30 насныхан, их сургуулийн оюутнууд байв. Тэдний нэг “Эх орноо хайрладаггүй юм бол яагаад иргэн нь хэвээрээ байгаа юм бэ” гэж хашгирсан бол өөр нэг нь “Эх орондоо тайван, нэр төртэй амьдрахыг хүсч байна” гэж ярьжээ.
 
Хятад бол далайд гарцгүй Монголоос нүүрс, ноолуур, таван хошуу мал болон бусад зүйлсийг экспортолдог чухал хөрш орон. Тиймээс Монголд үүсээд буй нүүрсний хулгайн талаар Хятадын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч Мао Ниниэс тодруулахад “Хятад болон Монгол бол найрсаг хөрш орон. Тиймээс Монголын Засгийн газар энэ асуудлыг шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын талын хүсэлтийн дагуу холбогдох хууль, журмын хүрээнд Хятадын эрх бүхий байгууллага шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн” гэж ярилаа.
 
Мөн “120 сая ам.доллартай тэнцэх хэмжээний өртөг бүхий нүүрсний хулгайн асуудал ил болсноос үүдэн монгол иргэд жагслаа. Ийн тэдэнтэй тус улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ лхагва гарагт буюу энэ сарын 7-нд уулзав. Энэ үеэр жагсагчид нүүрсний хулгайчдаа ил зарлаж, хариуцлага тооцохыг шаардан хашгирлаа” хэмээн Bloomberg.com сайтад  бичсэн байна. Нүүрсний олон тэрбумын хулгайг эсэргүүцсэн монгол иргэдийн жагсаалын талаарх мэдээлэл олон улсын хэд хэдэн сайтад гарсан нь энэ хууль бус асуудалд олон улс анхаарлаа хандуулж эхлэхэд тустай хэмээн зарим судлаач үзэж байна. Тухайлбал, дээр дурдсан хэвлэлээс гадна “Washington Post” сонин, “Ройтерс” агентлагын цахим сайтад жагсаалтай холбоотой мэдээлэл гарчээ. Ингэснээр нүүрсний хулгайн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэхэд бусад улс орон тусламж үзүүлнэ хэмээн шинжээчид тайлбарлав.
 
 
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нүүрсний хулгайг эсэргүүцсэн жагсаалын талаар дэлхийн хэвлэлүүд юу хэлэв
Бусад мэдээ ▼

1
01-30
ЕБС-ийн захирал асан дөрвөн багшид үндэслэлгүйгээр ур чадварын нэмэгдэл олгон өөртөө авч байжээ

2
01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

3
01-30
Чанартай нойр гэж юу вэ

4
01-30
Чехэд Монгол эмэгтэй нас барсан хэргийн урьдчилсан дүгнэлт гарчээ

5
01-30
Хүүхдийн мөнгийг нэг ч хүүхэд хоцроолгүй яаралтай хэвийн олгох хэрэгтэй гэв

6
01-30
Л.Байзда: Аав маань Монголын хошин урлагийн үүдэн шүд нь байлаа

7
01-30
Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болцгооё

8
01-30
Н.Учрал: Ерөнхийлөгчийн хоригийг хүндэтгэн хүлээж авч байна

9
01-30
Тариа андуурч хийж, хүний аминд хүрсэн сувилагч ажлаа хийгээд явж байна

10
01-30
Б.Батцэцэг: Н.Энхбаяр ҮХНӨ-ийн төслийг ЭСЯ-дад хүргүүлснийг ГХЯ огт мэдээгүй

11
01-30
Боловсролд бодлого хэрэгтэй

12
01-30
Х.Баттулга дахин БНСУ руу нисжээ

13
01-30
Х.Баттулгын Намуун, Номин, Хүлэгт нарыг гэрчээр дууджээ

14
01-30
Буянт-Ухаа-2 орон сууцанд оруулж өгнө гээд иргэдээс 831 сая, 388 мянган төгрөгийн хохирол учруулжээ

15
01-30
НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ

16
01-30
“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

17
01-30
Пентагон: Ираны цэргийн байгууламжуудад өгсөн цохилтод АНУ оролцоогүй

18
01-30
Б.Батцэцэг: Гадны ЭСЯ-уудад ар өврийн хаалгаар томилогдсон хүмүүсийг цэвэрлэж дууссан, одоо мэргэжлийн сайн ажиллаж байгаа

19
01-30
Д.Сумъяабазар хотын МАН-ын нэр хүндийг хөлдөө чирлээ

20
01-30
Энэтхэгт бүтээсэн 17,5 мянган очир эрдэнийн шигтгээтэй бугуйн цагийг Гиннест бүртгэжээ

21
01-30
А.Бямбажаргал: Хоёр хоногт хэлэлцэн баталсан хууль нь олон нийтийн оролцоог хангаагүй учир хориг тавьсан

22
01-30
Оффшор бүсээр дамжиж, Лондонд орон сууц болж "угаагдсан" 4,3 тэрбум төгрөгийн авлигын түүх

23
01-30
"Туул голын дээгүүр автомашин явуулахгүй"

24
01-30
ХҮҮХДИЙН МӨНГӨ: Өрхийн мэдээлэл засах хугацаа II.08-нд ДУУСНА

25
01-30
Сонгуулийн сурталчилгааны уур амьсгал орж, улс төрчид иргэдэд чихэр боов тарааж эхэлжээ

26
01-30
Жо Байдены бодлогоос болж АНУ ХЯТАДТАЙ ДАЙТАХ аюултай гэв

27
01-30
“Мета”-ын Монгол дахь төлөөлөгч А.Бямбажаргал: Жеорж Чэн сайдыг худалч гэж гэсэн утгаар бичээгүй

28
01-30
Шилдэг хөлбөмбөгчдийн түүчээ Килиан Мбаппе

29
01-30
Ерөнхийлөгч анхны хоригоо хүний эрхийн төлөө тавих гэж байна

30
01-30
ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

31
01-30
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд зорчиж явсан автомашин Туул голын мөсөнд цөмөрч, суужээ

32
01-30
О.Цэцэнцэнгэл Алмадагаас Монголын жүдочдын цорын ганц медалийг авчирлаа

33
01-30
Сошиал орчны тухай хуульд хориг тавих талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийнэ

34
01-30
Хакухо дүү минь

35
01-30
Ард түмэн дэмжвэл Үндсэн хуулийг шинэчлэн батлах санал гаргав

36
01-30
Д.Сарангэрэлийн шуналаас болж НАМЭХ-ы их хурлын төлөөлөгчид хоёр талцаад байна

37
01-30
ҮХНӨ-өө унагах гэж тавдугаар ШИНЭ Үндсэн хуулийг өргөн барив уу

38
01-30
Л.Гүндалай "С.Эрдэнийн АН"-ын явуулсан цахим сонгуулийг цагдаад өгч, шалгуулна

39
01-30
Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

40
01-30
АНУ-аас Украинд танк нийлүүлэхээр болсныг шүүмжилжээ

41
01-30
ГХЯ: Чех улсад сураггүй алга болсон монгол иргэн нас барсан байдалтай олдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

42
01-30
У.Хүрэлсүхийн хориг ба Н.Учралын хууль бүхэлд нь хаях зүйл биш

43
01-30
“2023 BU” солир дэлхийн хиймэл дагуулуудтай тун ойрхон зөржээ

44
01-30
Д.Ганбатыг АН-ын даргаар батламжлав

45
01-28
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Н.Учралын өргөн барьсан хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа

46
01-28
Чех улсад сураггүй алга болсон жирэмсэн эмэгтэйн цогцсыг олжээ

47
01-27
ШУУД: Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар

48
01-27
Ж.Соронзонг яллагдагчаар татан шалгахаар болжээ

49
01-27
ИРГЭД: “Арван даргын гэрийг ухахад л бидний ногдол ашгийн мөнгө гараад ирнэ шүү дээ. Цагаан сараас өмнө 1072 хувьцааны ногдол ашгаа өг“

50
01-27
АТГ | Хятад Улс авлигатай амралтгүй, тасралтгүй тэмцэх цаад шалтгаан юу вэ?

51
01-27
Танилц: Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү, хүргэнийх нь эзэмшдэг оффисын барилгууд ба орон сууцны хотхонууд

52
01-27
Тээврийн хэрэгсэлд хүн болон амьтан байгаа тохиолдолд АВТОМАШИНЫГ АЧИХГҮЙ

53
01-27
4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

54
01-27
Машинаа ачуулсан иргэд торгууль, татвараа төлж байж авна

55
01-27
Метаверс дахь эрх зүйн зохицуулалт

56
01-27
Цагаан сарын зам тээврийн бэлтгэл ажил яаралтай хийгдэж байна

57
01-27
FT group аппликейшны хохирогчид цагдаагийн байгууллагад хандана уу

58
01-27
Мета компанийн Ази хариуцсан захирал Жорж Чен ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг худал хэлснийг илчлэв

59
01-27
А.Адъяасүрэн гишүүнийг “авлига өгсөн, авсан“ хэргээр яллагдагчаар татжээ

60
01-27
АН гурван талд гурван өөр мэдэглэл хийж, гурван дарга сонгохоор хичээж байна...

61
01-27
АНУ "Вагнер" компанийг үндэстэн дамнасан гэмт хэргийн байгууллага гэж зарлав

62
01-27
"Америкийн виз найдвартай гаргаж өгнө" гэж иргэдийг залилж байна

63
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

64
01-27
ДОХ-той хүмүүсийг гадуурхалд өртүүлэхгүй байхыг хүслээ

65
01-27
НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас иргэдийн дансад шилжүүлнэ

66
01-27
B production-ы уран бүтээлч: Менежер артистуудтай ЗОХИСГҮЙ харьцдаг

67
01-27
АТҮТ-ийн үйл ажиллагаа гологдож, С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгож эхэллээ

68
01-27
С.Батдөл Болдын Жавхлангийнх уу? Болдын Цэнгэлийнх үү?

69
01-27
Ерөнхий Сайдын "дэлбэлэх" дараагийн бай хотын авилгачид уу?

70
01-27
Н.Энхбаяр: Гэхдээ дахин хэлье. Хамгийн сүүлийн шийдвэрийг ард түмэн гаргана

71
01-27
АНУ-д хамгийн эртний хоёр нутагтан амьтны үлдэгдлийг олжээ

72
01-27
“Aljazeera”: Монголын Засгийн газар нүүрсний салбар дахь авлигаа цэгцлэхийг хичээж байна

73
01-27
Энхбаярыг нохойд барив

74
01-27
Япон улс Умардын Солонгосын харвасан пуужингуудыг сансраас ажиглана

75
01-27
Дуучин Жастин Бибер 290 орчим уран бүтээлийн эрхээ 200 сая америк доллараар заржээ

76
01-27
Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

77
01-27
Үндсэн хууль, АН-ын дарга, нүүрсний дуулиантай долоо хоног

78
01-27
Мьянмарт эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тав дахин нэмэгджээ

79
01-27
Хямрал хаяанд ирж, харин бид...?!

80
01-27
Машин угаахад монголчууд 80-100 литр цэвэр ус, Солонгосчууд 0.3-1.2 литр саарал ус хэрэглэдэг

81
01-27
Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав.

82
01-27
С.Зоригийг хөнөөсөн нь “Эрдэнэт”-тэй холбоотой юу?!

83
01-26
"B Production": Н.Энэрэлсайхан гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн, шүүхэд өгнө

84
01-26
Леброн Жеймс түүхэн амжилт тогтоожээ

85
01-26
Ерөнхийлөгч Н.Учралын хуульд хориг тавьж чадах уу

86
01-26
Хуурамч архи үйлдвэрлэсэн байж болзошгүй хэрэг гарчээ

87
01-26
Да.Ганболд: Ардчилсан нам өөрийн туулах ёстой зовлонгоо туулаад жам ёсны хөгжил рүүгээ урагшилж явна

88
01-26
Донецкийн Соледар хотыг Оросын талд алдсанаа Украинчууд хүлээн зөвшөөрөв

89
01-26
ЗӨСҮТ: Чоно дайрсан гэх мэдээлэл манайд бүртгэгдээгүй

90
01-26
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ долоо хоногт 3 хүүхэд хөлдөлтийн байдалтай олдож хөл, гараа ТАЙРУУЛЖЭЭ

91
01-26
Г.Гүнжидмаа: Олон нийтийн итгэлийг олоход сэтгүүл зүйн ёс зүй өндөр байх хэрэгтэй

92
01-26
Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

93
01-26
Вагоноос нүүрс буулгаж байсан иргэн хөл алдаж, ДАРАГДЖЭЭ

94
01-26
С.Эрдэнэ: Л.Гантөмөр өө, хүрээд ир, манай сунгаанд оролц!

95
01-26
БЗД-т байшин шатаж гурван иргэн амиа алдлаа

96
01-26
Монголоосоо хулгайлж Монголын төлөө зүтгэнэ гэж байхгүй

97
01-26
Монголоос АНУ-ын таван хот руу шууд нислэгтэй болно

98
01-26
ЦЕГ: Олимпын гүүрэн дээр гарсан ослыг шалгаж байна

99
01-26
БЗХӨ-ны халдвар авсан иргэдийн 45 хувь нь гэр бүлтэй байна

100
01-26
Д.Дорждагва: Түгжрэлийг бууруулахын тулд уулзваруудаа шинэчлэн барих хэрэгтэй