Тэрээр цөмийн дайн болж магадгүйг анхааруулсан бөгөөд "Цөмийн зэвсгийг түрүүлж хэрэглэж болохгүй" цэргийн дүрмээ өөрчилж магадгүй аж. Тэрээр "АНУ-аас ялгаатай нь бид түрүүлж биш хариу галладаг. Хэрэв манай улс руу цөмийн хошуу ирж байгааг мэдээд бид буцааж пуужин харвасан ч цөмийн хошуу манай нутагт нь гарцаагүй шүү дээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үйлдэл хийдэг болж магадгүй" хэмээжээ. Тус улс цөмийн дайн гарч болзошгүйг анхааруулсан ч мөргөлдөөнд түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй гэж амлаад байв.
Эх сурвалж: BBC, CNN