BOLOD.MN - Мэдээллийн нэгдсэн сан


» Үндсэн сайт / Desktop хувилбар /
Сүүлийн үеийн 100 мэдээ

Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв

Найман шарга валют арилжааны зах өглөө 09:00 цагаас эхлээд хөл хөдөлгөөнд орсоор 17:00 цагийн үед ч "буцалсан" хэвээр байна. 


Иргэд голдуу юань солиулахаар тус захыг зорьж ирж байна. Өнөөдрөөс яг нэг сарын өмнө голлох валют болох ам.долларыг 3470 төгрөгөөр, еврог 3690 төгрөгөөр, юанийг 494 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр оройн ханшаар Найман шарга төв дээр ам.доллар 3500, зарим цэгүүдэд 3503 төгрөгөөр, евро 3850, юань 517 төгрөг болж нэмэгдсэн үнээр худалдаалж байлаа.

Жилийн өмнөхтэй харьцуулбал нэлээд өөр тоо харагдана. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард ам.доллар 2854, евро 3235 төгрөг байсан бол юань 448 төгрөгтэй тэнцэж байжээ. Нэг жилийн хугацаанд ам.доллар 646, евро 615, юань 69 төгрөгөөр нэмэгджээ.

Найман шарга төв дээрх арилжаа хийж буй цэгүүдээр хүний хөдөлгөөн тасрахгүй байна. Зарим газруудаар дугаарлаж байгаад валютаа солиулж байна. Ачаалал ихтэй байгаа арилжаачид хоёр гурваараа зогсоод нэг нь толгой өндийх завгүй тооцоо бодож, нөгөөдүүл нь орж ирсэн хүмүүсээ алдахгүйг хичээн үнэ ханшаа хэлж яриа хөөрөө хийж харагдана.

Тэдгээр арилжаачдаас валютын арилжаа, ханшийн талаар асуувал ихэнх нь цаараглаж, “Мэдээлэл өгөхгүй”, “Ханшийн талаар мэдэх зүйл байхгүй” гэж ирээд тун дургүйхэн хүлээж авч байна. Валют сольж буй иргэд ханшийн нэмэгдлийн талаар шүүмжлэл өрнүүлж харагдахгүй юм. Арилжаачдаас юань арай хямдаар авах талаар яриа хөөрөө хийсэн хүмүүс нэлээд олон харагдав.

Нэлээд явсны эцэст Найман шарга төвийн урд эгнээнд арилжаа хийдэг настайвтар эрэгтэй, эмэгтэй хоёр дараахь зүйлийг ярилаа. “Валютын ханш өглөө хэд болохыг бид мэддэггүй.

Өсч ч мэднэ, унаж ч мэднэ. Бид Монголбанкны зарласан ханшаар л явж байгаа. Ханш нэмэгдсээр байгаа шалтгаан бол Монголбанктай холбоотой. Урд хил нээгдлээ гээд юанийн ханш яаж эргэхийг бид мэдэхгүй. Зарим хүмүүс юань одоо сулрах ёстой гэж ярьж ирээд байна. Гэхдээ юань хэд болохыг Хятад улс өөрөө мэднэ биз дээ. Найман шаргын наймаачдаас болж валютын ханш нэмэгдээд байна гэж хүмүүс уурладаг. Үнэндээ ханшийн бодлогыг Монголбанк гаргаж байгаа. Бид зүгээр л байгаа үнээр нь зарж, авч байна” хэмээв.

Өөр нэг арилжаачин “Хил гааль нээгдсэнээр ханш буурна гэдэг ойлголт буруу. Ханшийн өсөлтийг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк л хариуцна. Ер нь цаашид ханш буурах тухай прогноз харагдахгүй л байна. Нэмэгдсээр л байх болов уу” гэж байлаа.

Иргэн Д.Батдорж 50.000 юань 517 төгрөгөөр худалдаж авч байхтай таарав. Тэрээр худалдаачинтай нэлээд ярилцсан ч үнэ буурсангүй, самбар дахь үнээр монгол мөнгөө солиулж харагдана. Тэрээр “Ханш буурах болов уу гэж нэлээд харлаа. Хил нээгдчихсэн, худалдаа арилжаа чөлөөтэй болчихсон болохоор ханш буурах гэж хүлээж байлаа. Гэтэл өдөр бүр л нэмэгдээд байна. Долоо хоногийн өмнө юань 512, 513-тай байсан шүү дээ. Ханш суларна гэж хүлээвэл улам л алдагдал хүлээх юм байна. Ер нь ханшийн өсөлт дээр төр засаг, төв банк яаж ажиллаж байгаа нь огт харагдахгүй байна. Нэмэгдээд байна гэхээр ажиллахгүй л байна гэсэн үг. Ханшийн савлагаа бизнес эрхлэгчдэд хүнд туссаар байна. Үнэхээр бухимдаж байна” гэв.Солонгосын вон солиулж буй иргэд ч цөөнгүй байна. Тэдний нэг Г.Солонго гэх бүсгүйтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Найман шарга дээр хааяа вон солиулах хэрэг гардаг. Байнга ирдэггүй ч ирэх тоолонд өсчихсөн байх юм. Жил орчмын өмнө 5.000.000 төгрөгт хоёр сая гаруй вон худалдаж авч байснаа тод санаж байна. Гэтэл өнөөдөр 2.88 төгрөгөөр 1.7 сая вон авч чадаж байна. Нэг жилийн дотор ханш 300.000 воноор савлана гэдэг байж болшгүй зүйл. Би Солонгост удаан хугацаанд ажиллаж амьдарч байсан. Тэнд ханшийн савлагаа бараг байдаггүй. Аргагүйн эрхэнд алдагдалтай ч вон солиулж авлаа” гээд явж одов.

Б.Энхзаяа

Валютын ханш өссөөр байгаа нь Монголбанктай холбоотой гэв
Бусад мэдээ ▼

1
04-01
BOLOD ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Петрочайн Дачин тамсаг ХХК-ийн шалгаж ажлын хэсгийг УИХ-аас томиллоо

2
03-31
Хотын даргыг огцруулахаар иргэд МАН-ын байранд ЖАГСАЖ БАЙНА

3
03-31
ХХААХҮЯ: Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

4
03-31
Амины дэнстэй барилгын чанар

5
03-31
БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэдээс авах солонгос хэлний шалгалт ХУВААРЬ

6
03-31
Хятадын ойн нөөц хурдацтай нэмэгдэж байна

7
03-31
СУМЪЯА-гаа босгоцгооё...

8
03-31
Гурван настай хүү өнөөдөр тархины ХАГАЛГААНД ОРНО

9
03-31
Циркээ ашиглалтад оруулж өгөөч, хотын дарга Д.Сумъяабазар аа

10
03-31
Мэнэнгийн тал төрөөс аврал эрж байна

11
03-31
"Оюу толгой" төслийн гүйцэтгэгч "Worley engineering" компанийн Mонгол ажилчид өнөө өглөөнөөс ажил хаялт зарлажээ

12
03-31
УЕП Б.Жаргалсайхан: Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд, мөрдөгч тэдэнд нэгжлэг хийсэн ч хууль зөрчсөн болно

13
03-31
Согтуурсан үедээ хоёр настай охиныг хүчиндсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оногдууллаа

14
03-31
Алтай хотхон, Хөсөг трейдийн уулзварт өөрчлөлт оруулах туршилтыг өнөөдрөөс түр зогсоож байна

15
03-31
“Буянт малчин таны хишиг арвижиг” хадгаламжийн урамшуулалт аян зарлалаа

16
03-31
Тангарагтны шүүх Д.Трампад албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэх шийдвэр гаргажээ

17
03-31
Б.Дэлгэрсайхан: Бүх юм зогсонги, ААН-үүд чинь дампуурлаа

18
03-31
Байгалийн цогцолборт газарт өмчлөх хэлбэрээр 1582 байршилд газар олгожээ

19
03-31
Хүнсний ногоо тариалах хөтөлбөр хэрэгжүүлнэ

20
03-31
Тэртээд ёлтойх шударга ёс

21
03-31
Монголыг цөлмөж буй төрийн өмч: "Тавантолгой түлш" ХХК

22
03-31
Илчлээд гаргаад ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт биш эрээ цээргүй гударсан өмнөх хулгайчуудад бухимдаж байгаа...

23
03-31
Монголчууд ХОЁР ТЭРБУМ МОД-оо алдахад хүрснийг батлах 5 БАРИМТ

24
03-31
Цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг анхааруулж байна

25
03-31
С.Эрдэнэ: АН-ын хамгийн том маргаан болоод байсан тамганы асуудалд шүүх цэг тавьсан

26
03-31
ХХАА-н үйлдвэрлэл эрхлэгчдэд 982 тэрбум төгрөгийн зээл олгоно

27
03-31
Нарнаас 33 тэрбум дахин их масстай хар нүх илрүүлжээ

28
03-31
Хил давуулан нуусан авлигын мөнгийг илрүүлэхэд олон улс хамтран ажиллана

29
03-31
"Нүүрснийхэн"-ий хоёрыг явуулж, нэгийг үлдээв

30
03-31
Шахмал түлшний цавуулганд химийн орц хийснээр нарийн тоосонцор ялгардаг уу?

31
03-31
Боомтод түшиглэсэн худалдааны хот Увсын Улаангом

32
03-30
”Бүс ба зам”-ын хөгжлийн боломжуудыг хуваалцана

33
03-30
“Номин”-гийн "ТБД андууд"-ын салбарт гал гарч хоёр орчим тэрбум төгрөгийн бараа материал утаа, тортог болжээ

34
03-30
Хотын дарга Д.Сумъяабазараа “ЭРДЭНЭТ“, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК-иас авсан 80 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ...

35
03-30
"Тариалангийн сэргэлт-2023" үндэсний чуулган болно

36
03-30
ГССҮТ-ийн эмч нар бүрэн тасарсан мөчийг эргүүлэн залгах 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

37
03-30
Шар усны үерээс сэргийлэх ажилд 960 кг давс ашиглажээ

38
03-30
Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

39
03-30
Хуулийн төслүүдийг эцэслэн баталж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хаалттай хэлэлцэж байна

40
03-30
Богдхан төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авна

41
03-30
Азийн ДНБ энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглаж байна

42
03-30
Шанхайн олон улсын завины үзэсгэлэн эхэллээ

43
03-30
Л.Амар: Иргэд хадгаламжаа долларт хөрвүүлчихээр банкуудын гадаад эх үүсвэр татах боломжийг хязгаарлаж байна

44
03-30
Голомт банк “Алтны Форум 2023” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

45
03-30
С.Давааням: Бидэнд хүн төвтэй төлөвлөлт хэрэгтэй

46
03-30
Бо-Аогийн Азийн чуулга уулзалт эхэллээ

47
03-30
Шүүх: С.Эрдэнийн тамга биш АН-ын тамга

48
03-30
"Гурван настай хүүг зодсон гэх Э-г цагдан хорьж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж байгаа"

49
03-30
Г.Өнөрбаяр: Тэтгэврийн насыг сонголттой, даатгуулагч нас барвал өвлөгддөг болно

50
03-30
Цас орж, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

51
03-30
Энэ жилдээ цаг урагшлуулахгүй байхаар болов

52
03-30
Ерөнхий сайд "авлига хороолол"-ыг шалгах үүрэг өгчээ

53
03-30
Н.Алтанхуяг: Гурван гишүүний асуудлыг НЭЭЛТТЭЙ ярих хэрэгтэй

54
03-30
Автомашины үнэ тэнгэрт хадаж, худалдан авалт буурчээ

55
03-30
Ц.Хулан: Улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэлтэй бүсгүйн амь хэрэгтэй бол амиа өгөхөд ч бэлэн

56
03-30
Б.Ариунболд: Манай компани сэг зэмийг бүрэн цуглуулж дууссаны дараа устгах зөвшөөрлөө авах төлөвлөгөөтэй байсан

57
03-30
3x3 сагсан бөмбөгчид ААШТ-д өрсөлдөнө

58
03-30
Олон улсын эмч нарын өдөр тохиож байна

59
03-30
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна

60
03-30
Б.Сандуйжав: Хэдэн их наядын хохиролтой нүүрсний хэргийг яриагүй гаалийнхан иргэдийнхээ өвчиндөө хэрэглэх эм бэлдмэлийг хориглохоо зарлаж сууна

61
03-30
МАН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлье гэдэгт нэгдсэн

62
03-30
Т.Аюурсайхан: Шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандана. Үнэн нь тогтоогдоно гэж бодож байна

63
03-30
АН-ын тамганы маргаантай холбоотой шүүхийн тайлбар

64
03-30
Сум дундын ойн ангийн сурагчид хаягдал модоор бүтээл хийжээ

65
03-30
Австралийн компани арслан зааны ДНХ-ээс мах ургуулжээ

66
03-30
Хэмнэлтээ хэвлэлээс эхэлдэг ардчилсан парламент

67
03-30
Төрийн тэргүүнүүд ардчиллын төлөө чуулж байна

68
03-30
ХНХЯ 110 үйлчилгээг цахимжуулжээ

69
03-30
Нөөцийн мах бэлтгэл, худалдаанд хяналт тавин ажиллаж байна

70
03-30
Э.Макроны нэр хүндийн үзүүлэлт 2018 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ

71
03-30
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

72
03-30
Эрх баригчид парламентын засаглалаа хамгаалах шийдвэр гаргалаа

73
03-30
Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

74
03-29
О.Мөнхжин, Б.Гантиг нарыг суллав

75
03-29
Д.Бат-Эрдэнэ: УИХ-д төлөөлөлгүй болбол өмнөговьчууд л хохирно. Гишүүнээс түдгэлзэхгүйгээр мөрдөн байцаалтад оролцох нь зөв

76
03-29
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжжээ

77
03-29
Б.Жаргалсайхан: УИХ-ын гурван гишүүн дээр үзлэг нэгжлэг хийх зайлшгүй шаардлага гарч ирж байна

78
03-29
“Хүүхдийн төмөр зам” ирэх сарын 3-наас тогтмол галт тэрэг аялуулж эхэлнэ

79
03-29
Өнөөдрөөс Механик тээврийн сургууль болон Хөсөг трейдийн уулзварын хөдөлгөөнд өөрчлөлт орлоо

80
03-29
Мексикийн Сьюдад-Хуарес хот дахь Цагаачдын төвд гал гарсны улмаас 39 хүн амиа алджээ

81
03-29
ТЦА С.Баасанжав: Төрийн гурван өндөрлөгт хуулийн дагуу хамгаалалт, зохицуулалт хийдэг. Бусдаар ямар ч дарга, сайд дур мэдэн зам татах эрхгүй

82
03-29
Оюутнуудаас гаргасан зарим санал, хүсэлтийг шийдвэрлэлээ

83
03-29
ЗГ: Жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэй байх саналыг өглөө

84
03-29
Монголын ирээдүйг марихуанаар төгсгөж мэдэх ноцтой мэдэгдлийг эсэргүүцэхийн учир

85
03-29
Түгжрэлийг муйхарлаж бус инженерчилж шийднэ

86
03-29
Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ

87
03-29
Лу.Гантөмөрийн улс төрийн анхны шийдвэр: ... АН “Ажнай”-г хамгаална

88
03-29
С.Амарсайханы 1302 мКв ХАУС

89
03-29
Их Британийн хаан III Чарльз анхны гадаад айлчлалаа Германд хийх гэж байна

90
03-29
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй

91
03-29
УИХ-ын дарга асан З.Энхболдод хилийн хориг тавих прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ

92
03-29
Сайд бодлогын хүүг тогтоож, Төв банк Засгийн газрын кассын машин болох уу

93
03-29
“Мөнгөн мод” наадмын шилдэг уран бүтээлчид

94
03-29
Ш.Энхийн-Од NBA-д нэрээ өгчээ

95
03-29
Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

96
03-29
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийв

97
03-29
Амины дэнстэй барилгын чанар

98
03-29
Тагнуулын хэргээр Хятадад баривчлагдсан Япон иргэнийг суллахыг шаардлаа

99
03-29
Нүдний доод зовхи яагаад хавагнадаг вэ

100
03-29
Ардчиллын зарчмуудыг монополчлох гэсэн АНУ оролдлогын тухай