Нууц амрагийн түүх /Өгүүллэг/
Нууц амрагийн түүх /Өгүүллэг/
2012-02-27 Гадаа моддын навчис хөглөрч хүн бүр хэсэгхэн хугацааны өмнө толгой дээр нь алаглаж байсан үзэсгэлэнт навчсыг
үл анзааран гишгэлэх нь аливаа зүйл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг амьд байгалийн хатуу хуулийг сануулах мэт. Өнөөдөр намрын дунд сарын шинийн арван долоон, энэ өдөр жилийн дөрвөн улирал огтлолцдог гэдэг нь үнэхээр үнэн бололтой, дөрвөн улирлын өнгө харагдах шиг санагдана. Энэ л үед өнгөрүүлсэн амьдралын минь дурсамж бүхэн сэтгэлийн үүдийг тогшин оочирлох мэт бодол минь бүр самуурч орхилоо. Намайг бодолдоо хүлэгдэн цонх ширтэн суух ахуйд гаднаас хэн нэгэн орж ирэх чимээнээр би сая нэг эргэн харвал надтай нэг өрөөнд суудаг манай ажлын Дэлгэрмаа инээд цацруулсаар өлгүүрт хувцсаа өлгөнө. Би ойрын үед нэг хэвэнд цутгасан мэт амьдралдаа жаахан сэтгэл гутраад байгаагаа мэдэх боловч амьдралаа хэрхэн сонирхолтой, адал явдалтай болгохоо үл мэднэ. Төрийн албанд ажилладаг үг дуу цөөтэй нөхөр, хуучны засвар муутайхан хоёр өрөө байр, данс тооцоо боддог миний сонирхолгүй ажил бага зэрэг нөлөөлсөн ч байж мэднэ. Манай нөхөр Цогтоо уг нь анх танилцаж байхдаа сэргэлэн цовоо, үг дуу ихтэй их л хөдөлгөөнтэй залуу байсан хэдий ч гэрлэсэнээс хойш энэ зан чанарууд нь төрөл арилжсан гэхэд болно. Үүнд миний өөдгүй зан чанрууд нөлөөлсөн ч байж болох, гэхдээ хамгийн гол нь бидний харьцаа сүүлийн нэг жил эрс муудаж байгаад л асуудлын учир байгаа юм. Ажлаа тараад нөгөө л сурсан зангаараа гэрийнхээ хаалгаар гунигтайхан явж ороход царайдаа огтхон ч баярын очгүй нөхөр минь аль хэдий нь ажлаасаа ирчихсэн зурагтын суваг гүйлгэж угтана. Би хувийн компанид ажилладаг болохоороо жаахан оройтож тардгийг Цогтоо ойлгох боловч намайг оройтож ирэхэд төдийлөн дуртай биш байгаагаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх нь үзэн ядмаар ч юм шиг. Би түүнийг ам нээхгүй бол огт дуу гаргалгүй хоолоо хийх бөгөөд хоёул гэр доторх явган яриа төдийхөн ярилцаад л хоолоо идчихээд унтахаар хэвтэнэ. Цогтоо орондоо ормогцоо буруу хараад хэвтээд өгөх бөгөөд хааяа нэг шөнө дөлөөр дур хүсэл нь бадардаг юм уу яадаг юм намайг нэг ноолсон болоод л эргээд үхсэн юм шиг л унтаад өгөх нь түүний энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгааг нь илтгэх шиг санагддаг юм. Харц тулгаран ичингүйрч явсан гэгээхэн цагаа бид дурсах боловч тэр нь удалгүй хэрүүл маргаан болон хувирдгийг мэдэх болохоор бид энэ тухай ам нээхээ болиод удаж байна. Би сая нэг Дэлгэрмааг байгааг анзаарах сөхөөтөй болж гүн бодлоосоо сэрэх зуур гар утсанд минь дуудлага ирэх нь тэр, би даруй утсаа шүүрэн авбал хэн ч дуугарсангүй. Байна уу? гэж олон дахин асуусан болов ч ер хариу өгсөнгүй. Хэн нэгэн утас андуурсан бололтой гэж Дэлгэрмаад учирлаад ажилдаа шамдан орлоо. Өдөр 15 цагийн орчим дахин утсанд минь дуудлага ирэв. Мөн л шүүрэн авбал урьдын адил хэн ч дуугарсангүй, би дахин дахин асуусан боловч хэн ч хариу өгсөнгүй. Утасны минь яригч эвдэрсэн юм болов уу гэж бодох зуур хоёрхон минутын өмнө хүнтэй утсаар ярьснаа санав. Хэн нэгэн утас андуураад залгаад байна даа гэж сэтгээд төдий л ач холбогдол өгсөнгүй. Удалгүй ажил ч тарж урьдын л адилаар би гэрийнхээ зүг аядуухан гэлдэрлээ, огтхон ч гэр рүүгээ яарахгүй байгаа минь айдас төрүүлмээр ч юм шиг. Хотын гудмаар ганцаараа эцэс төгсгөлгүй алхаад л баймаар. Даанч манай ажлын газар гэрээс маань хэдэн зуухан метрт байдаг тул би зам хазайгаад хаа нэгтээ явж зүрхэлсэнгүй. Миний гэр бүлийн уур амьсгал ийм сул дорой болсон нь элэг дэвтээх үр хүүхэд байхгүйд л байна гэж би өөрийгөө тайтгаруулан алхах боловч, хүүхэд төрүүлсний дараагаар бидний харилцаа сайжрах нь юу л бол гэж нэг л итгэл төрөхгүй байх нь бүр ч их айдас төрүүлнэ. Нээх төдийд л аз жаргал, баяр хөөр хаа нэгтээ зугтаачих шиг болдог гэрийнхээ босгыг даван ороход Цогтоо мөн л ирчихсэн зурагт үзэн суух нь урьд өдрийн амьдрал минь дахин давтагдаад байгаа мэт сэтгэл гонсойлгоно. Би ч сурсан зангаараа гадуур хувцсаа өлгөөд, гараа ч угаалгүй хоол бэлтгэхээр яарах нь миний ажил орой тардагтай холбоотой гэж бодох боловч, би амралтын өдрүүдээр ч мөн адил хэн нэгэнд туугдаж буй мэт яаран хоол бэлтгэж, гэрийн ажилд нухлагддагаа өөрийн дадал гэж тайтгарана. Гэвч нөхрийнхөө ая талыг харсан даа ийн бөхөлздөгөө өөрөөсөө ч нуух шиг. Манай Цогтоо уг нь намайг хоол хий, хувцас угаа гэж зандрахгүй боловч, хэрэв тэдгээрийг цаг тухайд нь хийхгүй бол түүний харц байдал улам л хүйтэн болоод ирдэг тул би өөрийн мэдэлгүй л ханцуй шамлачихсан байдаг юм. Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн, хэзээ дуусахыг нь би үл мэдэх боловч энэ бүхэнд гарц заавал байх ёстой гэдэгт эргэлзэхгүй л байлаа. Ажлын ширээ, танил царайнууд, мөн танил хувцаснууд гэвч гэрт байснаас арай л дээр мэт. Энд хэн ч надруу хүйтэн харц шидэлж, үйл хөдөлгөөнөөрөө захирахгүй. Энэ үед миний толгойд хамгийн аз жаргалтай хүн өглөө гэрээсээ гарахдаа ажилруугаа яардаг, орой ажлаа тараад гэр рүүгээ яардаг хүнийг хэлнэ гэсэн мэргэн үгийг хэн нэгэн зохиолчын номноос харж байсан санагдана. Миний өглөө ажилруугаа яардаг минь хүйт даасан гэрээсээ л холдох гэсэн шалтаг ч юм шиг, ажлаа тараад гэр рүүгээ яарахгүй байгаа нь намайг огтхон ч аз жаргалгүй нэгэн болохыг улам бүр илтгээд ч байх шиг. Сүүлийн үед бидний амьдралд ямар нэгэн шийдвэрт алхам хийх хэрэгтэй байгааг би өдөр бүхэн мэдрэх боловч энэхүү алхамыг хэн хэзээ, хэрхэн хийхийг бурхан л мэдэх аж. Монголын нэрт хөгжмийн зохиолч Жанцанноровын "Цагаан суврага" аялгуу эгшиглэх нь сэтгэлд нэг л дотно, утсаа авалгүй тэрхүү аялгууг сонсоод л суугаад баймаар боловч өөрийн мэдэлгүй л ногоон товчин дээр дарна. Бас л утасны цаанаас хэн ч дуугарсангүй миний ярихыг сонсож байгаад хэсэг хугацааны дараа тасалчих шиг болов. Залгасан дугаарыг нэхэн харвал өчигдөр хоёр ч удаа залгаад дуугарахгүй өнгөрсөн дугаар мөн болохыг мэдээд хэн ийнхүү залгаад байгааг үл ойлгож эргэцүүлэн суух зуур утсанд минь мессэж ирэх нь тэр. Нөгөө дугаараас болохыг мэдээд яагаад ч юм би битүүхэн дотроо баярлах шиг болоод мессэжээ уншвал : - Сайн байна уу? та их сайхан хоолойтой юм гэж бичсэн байхыг үзээд хэн надруу ингэж бичдэг билээ гэж эргэцүүлсэн боловч хэн болохыг таамаглаж ч чадсангүй. Тэр даруй : - Та хэн бэ? гээд хариу илгээж орхилоо. Хэсэг хугацаа өнгөрсөн боловч өнөөх дугаараас хариу ирсэнгүй. Би дотроо хэн нэгэн гаж этгээд л тоглосон биз гэж бодоод мартах гэсэн боловч сэтгэл минь бүүр үймэрч орхих нь тэр. Миний бичсэн мессэж яваагүй юм болов уу, эсвэл хүн андуурсан юм болов уу гэж элдвийг бодох зуураа утаснаасаа хараагаа үл салгана. Дэлгэрмаа намайг анзаарсан бололтой : - Нөгөө дугаараас чинь мессэж ирээ юу? гэхэд нь би яагаад ч юм үгүй гээд худал хэлж орхилоо. Хаалганы дэргэдэх ус буцалгагчнаас цай найруулж уух санаатай зогсож байтал миний утсанд мессэж ирэх дуулдав. Би аягатай цайгаа алдах шахам ухасхийн ширээн дээрээс утсаа шүүрэн авахад Дэлгэрмаа : - Чи минь юу болж байна аа, ингэж сандарч байгаад халуун цайнд гар хөлөө түлэх нь байна ш дээ гэхэд би сая нэг жаахан тайвшраад утсаа авч харвал өнөөх дугаараас : - Таны дуунаас маш их ганцаардал, шаналал мэдрэгдэх юм, та хэрвээ хүсвэл надтай зовлон шаналалаа хуваалцаж болох юм шүү гэсэн битүүхэн утгатай хариу ирсэн байв. - Таны нэрийг ч мэдэхгүйгээр би таньд хамаг сэтгэлээ уудлана гэж санасан бол та эндүүрч дээ, ганцаардал, шаналалын тухайд ч гэсэн та эндүүрсэн байна гээд өнөөх дугаарт хариу бичээд орхилоо. Тэр миний дотоод сэтгэлд болж буй бүхнийг ганцаардал, шаналал гэсэн хоёрхон үгээр онож бичсэн нь нэг л хачирхалтай санагдаж би түүнээс ямар хариу ирэх бол гэхээс дотор минь халуу шатаж байв. Дэлгэрмаа намайг бараг гадарласан бололтой : - Нөгөө дугаараас чинь мессэж ирээд байгаа юм байна тийм үү гэснээ миний найз арай нууц амрагтай болж байгаа юм биш биз дээ гээд үл мэдэг инээмсэглэх нь улам бүр л намайг сандаргаж орхив. Үгүй ээ гэж би ахин худал хэлээд нөгөө мессэжийг дахин дахин унших зуур утсанд минь мессэж ирэхэд утасныхаа чичиргээ, дуу хоёроос цочсондоо утсаа золтой л газарт алдчихсангүй. Бондгос хийтэл цочсоныг минь Дэлгэрмаа анзаараагүйд жаахан тайвшраад мессэжийг яаран харвал : - Та өөрийгөө хэдий болтол хуурах вэ? та үнэхээр их ганцаардаж байгааг би мэдэж байна, та надтай сэтгэлээ хуваалцаж болно шүү дээ... гэсэн мөн л битүү утгатай зүйл бичсэн байв. Энэхүү үгсийг уншаад эргэцүүлж ч амжаагүй байтал ахин мессэж ирлээ. - Та надад бүрэн итгэж болно, таныг нууцхан хайрлаж явдаг залуугаас... гэж бичсэн мессэжийг уншаад миний дотор арай л тайвшраад ирлээ. Намайг нууцхан хайрлаж явдаг ямар залуу байж болох вэ? гэж бодох гэсэн боловч толгойд юу ч орж ирсэнгүй. Энэхэн зуур миний дотрыг харанхуйлж байсан ямар нэгэн зүйлийг аваад хаячих шиг болж бага зэрэг баяр хөөр мэдрэгдэх шиг болов. Яагаад ч юм түүн рүү хариу бичих ёстой юм шиг санагдаад : - Би таньд яагаад бүрэн итгэх ёстой билээ, би шаналал зовлонгоо хуваалцах хань ижилтэй хүн шүү дээ, та цагаа дэмий зүйлд үрж дээ гээд хатуухан ч гэмээр хариу илгээчихлээ. Хань ижилтэй гэдгээ хэрэггүй хэллээ дээ гэж бодох зуураа хаашдаа л мэдэхээс хойш гэж бүр түүнтэй уулзаж учрах гэж буй мэт хэт их бодол өвөртлөлөө. Энэ үед түгжээтэй бодлын тайлал болж дахин мессэж ирэв. - Та ахиад л өөрийгөө хуурч орхилоо, та ханьтайгаа хэзээ ч сэтгэлээ онгойтол ярилцаж байгаагүй гэхэд би мөрийцсөн ч бэлэн байна. Таныг сонгосон амьдралдаа сэтгэл гундуу явдгийг би аль эртнээс мэдэх болсон. Би хайртай хүндээ аз жаргалтай амьдралаа эргүүлж авахад нь туслах гэсэн юм... гэж миний дотор орчихсон мэт ийн бичсэн мессэжийг уншаад яагаад ч юм сэтгэл минь жаахан уужраад ирлээ. Би түүнд итгэж яагаад болохгүй гэж санаад удтал мессэж бичилцлээ. - Тиймээ, би өөрийгөө хуурсан минь үнэн, миний амьдралын өдөр бүхэн нэг л хэвийн яг л хуучин эд зүйлс шиг ямарч гэрэл гэгээгүй, бас өнгөгүй. Гэхдээ та надад яаж туслана гэж - Таны амьдрал яагаад гэрэл гэгээгүй босон гэж та бодож байна - Тэр намайг огтхон ч хайрлахаа больсон, бүр надтай харьцах хандлага нь хүртэл өөрчлөгдсөнд хамаг учир байгаа болов уу ? - Тэр гэж та нөхрөө хэлж байна уу, энэ бүхэн танаас хүртэл болж байгаа гэж та бодож үзсэн үү - Тиймээ, миний нөхөр, яагаад надаас болсон гэж, намайг үл ойшоох болсон тэр цагаас би ч мөн адил түүнийг үл ойшоож эхэлсэн - Та түүнийг нэг удаа ч болов ойлгох гэж оролдож үзсэн үү, та өнөөдөр нөхөртөө дуртай хоолыг нь хийж өгөөд түүний ажил төрөл нь хэр зэрэг ургаштай байгааг асуугаад үзээрэй - Энэ нэмэр болно гэж үү, бид хоорондоо юм ярьдаг шүү дээ - Та хоёрын хооронд үргэлж хиймэл яриа өрнөдөг гэхэд би дахин мөрийцөхөд ч бэлэн байна - Үнэндээ тийм гэхэд болно, би өнөөдөр түүний дуртай хоолыг хийж өгөөд ажлынх нь тухай асуулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй - Та өөрчлөгдөх эсэхийг үзээд алдахад яагаад болохгүй гэж , та үүнийг хийж чадна гэдэгт би итгэж байна. Хамгийн гол нь та чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй - Ярилцсан таньд баярлалаа, би одоо жаахан ажилтай болчихлоо дараа холбогдъё ... гэж би хариу бичээд цагаа харвал би цаг гаруй нэр, зүсийг нь ч үл мэдэх хүнтэй мессэж бичилцсэнээ олж мэдэв. Би Дэлгэрмааг гараад явсныг ч анзааралгүй улайрсандаа жаахан санаа зовоод ажилдаа анхаарлаа төвлөрүүллээ. Түүнтэй сэтгэлээ уудалж ярилцсан болоод ч тэр үү сэтгэл минь онгойгоод явчих шиг болов. Хүн хэн нэгэнтэй ярилцаж дотроо байгаа зүйлээ гаргаж хэлбэл сэтгэл санаа уужирдаг гэж ярьдаг оргүй хоосон зүйл биш болохыг би тэгэхэд л илүү ихээр мэдрэх шиг болсон юм. Урьд өдрүүдээсээ эрт ажлаасаа тараад гэрийнхээ зүг сүүлийн хэдэн сард яарч байгаагүйгээрээ яарсаар гэрийнхээ хаалгаар өөдрөг бодол өвөртлөн орвол Цогтоо хараахан ажлаасаа ирээгүй байлаа. Би тэр даруй хөргөгчнөөс мах гаргаж тавиад замдаа дэлгүүрээс авсан ногоонуудаа арилгаж Цогтоогийн дуртай жигнэсэн гурилтай ногоотой шөлийг гараа гарган хийж эхлэв. Би өдөр бүр хоол хийдэг боловч өнөөдрийнх шиг сэтгэл гаргаж хийдэггүй байсан даа өөрийгөө зэмлэх шиг болов. Яг хоол гарах үед Цогтоо гаднаас орж ирээд хувцсаа өлгөж байгаа харагдав. Би тэр даруй цочны өрөөны ширээн дээр Цогтоогийн дуртай хийцэлсэн сүүтэй цай аягалж тавиад хоолоо аягалахаар гал тогооны өрөө рүү ухасхийлээ. Цогтоо сурсан зангаараа шууд л зочны өрөөний буйдан дээр лаглайн суух зуураа миний чанасан цайг амтархан ууж байгаа харагдав. Түүний өмнө гараа гаргаж сэтгэлээ шингээж хийсэн ногоотой шөлөө тавиад дэргэд нь аягатай хоолоо авч ирээд зэрэгцэн хооллолоо. Би урьд нь Цогтоогийн хоолыг зочны өрөөнд хүргээд өөрөө гал тогоонд хооллодог байсан юм. Бид хамтдаа хоолоо идсэний сүүлээр Цогтоогийн магнайд багахан хөлс бурзайхад тэрээр хөлсөө алчуураар хөнгөхөн арчих зуураа : - Миний хань чинь ёстой сайхан хоол хийсэн байна ш дээ гэж чин сэтгэлээсээ хэлэх шиг болсон юм. Би ийм үг сонссондоо баярлаад золтой л нүднээсээ нулимс дуслуулчихсангүй. Ийм сайхан үгний хариуд дуугаа сууж чадалгүй : - Хань нь харин өнөөдөр ажлаа эрт тараад тэгээд л чинийхээ дуртай хоолыг хийсэн юм гэж хоолойгоо бага зэрэг чичрүүлэн хэлэхэд Цогтоод энэ үг ихэд таалагдсан бололтой : - Баярлалаа, их сайхан хоол болсон байна, миний ханийн ажил төрөл нь сайн биз дээ гэж асуухад нь миний асуух гэж байсан асуултыг түрүүлээд асуусанд жаахан харуусаад : - Миний ажил сайн байгаа, харин чиний ажил төрөл сайн биз дээ, намар болоод жаахан ачаалалтай байна уу гэхэд Цогтоо нүд нь сэргэж ирээд л : - Харин тиймээ, намрын тариа будааны үеэр ажил ч ёстой нэг ундарч өгөх юм гэснээ намрын ажил дуусахаар хоёулаа хөдөө аав ээж хоёр руу нэг ухасхийж ирэх юмсан гээд яриа өдөх шиг боллоо. Бид хоёр энэ үдэш чин сэтгэлээсээ ярилцах шиг надад санагдсан. Урьд нь бид ёс болгож хааяа нэг нэгнийхээ ажлыг асуухаас цааш хэтэрдэггүй байсан юм. Танил ширээ, танил царай, танил хувцаснууд намайг ажил дээр угтах боловч тэд надад хуучин зүйлс мэт огтхон ч санагдсангүй. Дэлгэрмаа хүртэл надтай урдынхаасаа илүү дотно хандах шиг санагдана. Би өмнө нь түүний сайхан зан чанарыг олж харахыг хүсдэггүй байсан болоод л тэгж санагдсан ч байж болох юм. Үдийн цайны цаг болохын хэрд өнөөх дугаараас утсанд минь мессэж ирлээ. - Танд шинэ өдрийн мэнд - Таньд ч гэсэн өдрийн мэнд, яагаад шинэ өдрийн мэнд гэж, өдөр бүхэн л шинэ шүү дээ - Та үнэхээр их өөрчлөгдсөн байна, танаас ганцаардал, шаналал огт мэдрэгдэхгүй байна - Та миний дэргэд үгүй атлаа энэ бүхнийг яаж мэдэрсэн хэрэг вэ - Та өчигдөр өдөр бүхэн хуучин гэж боддог байсан, өнөөдөр та өдөр бүхнийг шинэ гэж хэллээ шүү дээ - Тийм гэж үү, би таны хэлснээр хийсэн үнэхээр үр дүнгээ өгсөн шүү - Та өнөөдөр бүр илүү ихийг хийж яагаад болохгүй гэж - Юу хийнэ гэж, би дахиад л өнөөдөр дуртай хоолыг нь хийнэ гэж үү - Заавал тэгэх албагүй , та өнөөдөр түүнд шинэ цамц ч юм уу эсвэл сахлын хутга авч өгч болно шүү дээ - Боддог л санаа, та одоо надад нэрээ хэлэхгүй юм уу - Миний нэр тийм чухал гэж үү, би хайртай хүндээ л туслах гэсэн юм - Та надад хайртай юм бол яагаад надад туслаад байгаа хэрэг вэ - Та нөхөртөө маш их хайртай, тийм учраас би таны аз жаргалын төлөө л хийж чадах өчүүхэн зүйл минь энэ - Та тэгвэл их өгөөмөр бас тэгээд их царай муутай хүн байх нь ээ - Та яг таачихлаа, би таньд маш их хайртай шиг та нөхөртөө хайртай ердөө л энэ - Таньд маш их баярлалаа, таны өнөөдрийн тавьсан саналыг би бодож үзнэ ээ, түр баяртай нууц ноёнтон минь... Би өнөөдөр яагаад ч юм нөхөртөө ямар нэгэн шинэ зүйл авч өгмөөр санагдаж цайны цагаар гарч ойролцоох дэлгүүрээс түүндээ цамц зангиа худалдаж авлаа. Орой нь гэртээ хариад Цогтоодоо авсан цамцаа үзүүлэхэд тэр үнэхээр их баярлаж байгаа бололтой нүүрэнд нь баярын мишээл тодорч байлаа. Хамгийн гайхалтай нь Цогтоо надад маш гоё хийцтэй хавар, намрын цүнх бэлэглэсэн юм. Бид хоёрын харилцаа өдөр ирэх тусам л дотносож буйг хэн хэн нь мэдэрч энэхүү харилцаагаа хадгалж үлдэхийг хичээж байв. Би ажлын цагаар өнөөх нэр, зүсийг нь үл мэдэх залуутайгаа мессэжлэж өөрийнхөө тухай юу ч нууж хаалгүй илэн далангуй ярилцаж түүнээс зөвлөгөө авна. Нэг л мэдэх нь ээ би тэрхүү залууг нууцхан мөрөөдөх болж түүнийг ямар хүн байгаа бол харах юмсан гэсэн хүсэлдээ дийлдэж эхэлсэн юм. Нөхөр бид хоёрын харилцаа сайжирч, тэр минь надад анхаарал халамжаа харамгүй өгч би ч мөн адил түүнийгээ сэтгэл зүрхнээсээ хайрлан халамжлах боловч энэхүү аз жаргалыг надад бэлэглэсэн мессэж бичдэг залууг нууцхан мөрөөдөж үгүйлдэг болсон нь нүгэл ч юм шиг. Нэгэн өдөр би сэтгэл шулуудаж өнөөх залуу руу : - Би чамтай уулзмаар байна, яг үнэнийг хэлэхэд би чамайг санаж үгүйлээд байдаг болчихлоо гээд түүнд урьдын адил сэтгэлээ харамгүй уудлан бичиж орхив. Тэгтэл нөгөө залуугаас : - Би ч гэсэн чамайг маш их санаж үгүйлж байна, гэвч би чиний сайхан амьдралыг чинь үрж чадахгүй нь гэсэн хариу ирэв. Би дотроо үнэхээр өөрийнхөө босгосон амьдралаа огт зүсийг нь үзээгүй залуугийн төлөө үрмээргүй байсан учир удаан бодсоны эцэст түүнийг өөрийнхөө нууц амраг болохыг зориглон гуйж чадсан юм. Тэр энэхүү саналыг минь хүлээн зөвшөөрч бид хүмүүсийн нэрлэдгээр жинхэнэ нууц амрагууд болсон юм даа. Би ажил дээрээ байх үедээ түүнийгээ хэрхэн санаж үгүйлж байгаа тухайгаа бичиж, тэр минь ч гэсэн намайг санаж ямар их хүсэж мөрөөдөж байгаагаа цаг үргэлж илтгэнэ. Бид таван сар гаруй хугацаанд ганц ч удаа утсаар ярилгүй зөвхөн мессэж бичилцсээр 2 дугаар сарын 14-ний өдөр буюу "Гэгээн хайрын баярын өдөр" - өөр уулзахаар болзсон юм. Миний гэр бүлийн амьдрал энэ хугацаанд халуун бүлээн уур амьсгалаар дүүрэн байсан нь Цогтоо бидний харилцааг мэддэгүй байсан болоод л тэр байх. Би Цогтоотой гэгээн хайрын өдрийн орой нь хамт баяраа тэмдэглэхээр тохиролцоод өдөр нь нууц амраг гэж нэрлэсэн залуутайгаа болзохоор бүхнийг эртнээс товлож зохицуулсан байв. Хүсэн хүлээсэн гэгээн хайрын өдөр дэргэд минь айлчлан ирж би гэдэг амьтан зүсийг нь ч үзээгүй нууцхан амрагтайгаа уулзана гэхээс сэтгэл минь маш ихээр догдолж хөл минь газар хүрэхгүй хөөрцөглөж байлаа. Толины өмнө удтал эргэлдсэний дараагаар цагаа харвал болзсон цагт гуч хүрэхгүй минут үлдсэн байв. Би гэрээсээ холгүй орших "Аморе" нэртэй зоогийн газрын зүг такси хөлөглөн хөдөллөө. Болзсон газар дөхөх тусам тэр минь ямар залуу байгаа бол, өндөр болов уу, намхан болов уу, түүний үсний өнгө, нүрний төрх зэргийг таах гэж оролдсоор нэг л мэдэх нь ээ зоогийн газрын үүдэнд хүрч ирэв. Шууд л үүдээр яваад орох гэсэн боловч сэтгэл маш ихээр түгшиж сандарсандаа хий дэмий л гадуур хувцсаа янзлан зогслоо. Тэр минь ямар ч залуу байсан түүнийгээ сайн гэгч нь харж аваад сэтгэлдээ үүрд хайрлаж явна гэж өөртөө андгайлаад зоогийн газрын хаалгыг татан орсон юм. Урдаас инээмсэглэн ирэх зөөгчид нэрээ хэлэхэд зөөгч бүсгүй намайг дагуулж нэгэн тусгай өрөөний үүдэнд хүргэв. Би шууд яваад орох гэснээ жаахан зориг дутаж түүнд бэлдсэн гоёмсог хайрцагтай бэлгийг цүнхнээсээ гарган эргүүлж тойруулан нэг хараад, чи надад амьдралыг минь эргүүлж өгсөн, тиймээс би чамд хайрыг чинь эргүүлж өгөх учиртай гэж амандаа зөөлхөн шивнээд хаалгыг итгэлгүйхэн нээвэл хайрт хань Цогтоо минь инээмсэглэн угтсан юм. Би түүнийгээ олж хараад түүндээ дахин шинээр дурласан юм даа... А.Алтанхундага
Нууц амрагийн түүх /Өгүүллэг/
Bolod.mn
Сэтгэгдэл (5)
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу. Үгийн санд шүүлтүүр хийсэн болно
Зочин Usually this medicine is taken once a day before having a meal, but it can be different if your doctor thinks this is necessary, : in that case you can just skip the dose missed and go back to the regular schedule of taking diazepam. 2013-10-12 | 15:46:40 | 46.161.41.32 |
Зочин wPO1Dk subpages-and-index-page_06.07.12;3;8 2012-07-09 | 22:08:43 | 220.255.2.110 |
Зочин test_clean_base1.txt;1;1 2012-06-25 | 03:47:47 | 91.201.64.25 |
Зочин test_clean_base1.txt;1;1 2012-06-25 | 00:33:59 | 91.201.64.25 |
Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр албан ёсоор эхэллээ 20:32 Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
Монголын ард түмэн байгалийн баялагийнхаа үр өгөөжийг шударгаар хүртэх цаг хугацаа ойртож байна.
»»
Нийслэлийн хүрээний анги, байгууллагын хүйтний улирлын дүрэмт хувцасны үзлэгийг зохион байгууллаа 20:15 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хэмжээнд хүйтний улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй
»»
Цахим мөрийтэй тоглоом тоглож, 80 сая төгрөг залилуулжээ 15:37 Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
Цахим мөрийтэй тоглоомд бага хэмжээгээр хожиж байна гэдэг нь таныг дахин тоглох сэдлийг төрүүлж байгаа юм.
»»
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй 15:03 УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял авсан. Дараа нь, давж заалдах шатны
»»
МИАТ Улаанбаатар-Баянхонгор чиглэл дэх нислэгээ эхлүүллээ 14:00 МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
МИАТ ТӨХК нь өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар – Баянхонгор чиглэлийн орон нутгийн
»»
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 13:54 Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор
»»
12 хүртэлх насны хүүхэдтэй асран хамгаалагчийн аль нэгийг цахимаар ажиллуулахыг уриаллаа 11:11 Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
Монгол Улсад цэцэрлэгийн насны 257 мянга орчим хүүхэд, Ерөнхий боловсролын сургуульд 826.8 мянган сурагч суралцаж байна.
»»
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа 10:29 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл
»»
Усан спортын тамирчин Э.Эрхэс Азийн залуучуудын наадмаас мөнгөн медаль хүртлээ 09:37 Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
Бахрейны Манама хотод Азийн залуучуудын спортын III наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.
»»
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр 32.2 тэрбум төгрөгийн зээл гаргуулжээ 09:11 Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
Нийгмийн даатгалын байгууллагын албан тушаалтнуудтай хуйвалдан хуурамч мэдээллээр арилжааны 9 банк, банк бус
»»
Хүн бүрийн аюулгүй байдал өөрийн мэдлэг, чадвар, зөв дадал, хэвшилээс шалтгаална 08:33 Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
Сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах” өдөр болгосонтой холбогдуулан Онцгой байдлын
»»
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэх үндэсний төвтэй болох нь 18:32 Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
Боловсролын ерөнхий газар, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим
»»
Байгалийн баялгийн өгөөж ард түмэнд илүү ирэх ёстой 18:06 Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
Оюутолгойн хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээ маргааш албан ёсоор эхэлнэ
»»
Харааг хэсэгчлэн сэргээх шинэ технологи зохион бүтээлээ 17:58 Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
Лондоны их сургуулийнхан “Мүүрфилдс” эмнэлгийн судлаачидтай хамтран насжилтаас шалтгаалсан хараагүйдэл буюу
»»
Айдас биш хариуцлага энэ мэргэжлийг сонгосон шалтгаан, бахархал хоёрын үндэс болдог 15:43 Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
Зорилго байгаа газарт мөрөөдөл биелж, хичээл, зүтгэл байгаа цагт амжилтыг бий болгодог бичигдээгүй хуультай.
»»
Ухаахудгийг хянан шалгар түр хороо баыйгуулах Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдана 14:57 Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн аравдугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн
»»
Гал унтраах техник спортын сургалтын цамхагтай боллоо 14:36 ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэх, сонсогч, суралцагчдын
»»
1973 айлын орон сууцны төлөвлөлттэй Дамбадаржаа дэд төв 11:59 Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж Дамбадаржаа дэд төвд 1973 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
»»
Нийт нутгийн 46 хувьд цастай байна 11:40 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр
»»
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
»»
Цэцэрлэгийн эмч нар цэвэрлэгээ, үйлчилгээ шалгахаас хэтрэхгүй байна 08:17 Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
Манай улсад эрүүл мэнд, боловсролын анхан шатны үйлчилгээ бараг хөгжөөгүй гэхэд хилсдүүлсэн болохгүй.
»»
Хайчлуулж хэрчүүлж, хайлуулж шатаалгасан ч өндийж боссон Монгол кино 08:16 Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
Өнөөдөр киноныхон маань Монголд кино урлаг үүссэний 90 жилийн ойгоо тэмдэглэж буй дурсгалт өдөр. Монголын үе үеийн
»»
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
»»
“Samsung”-ын гурав эвхэгддэг ухаалаг гар утсыг танилцуулна 20:39 СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Yonhap/. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани энэ долоо хоногт
»»
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна 15:26 Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 оны зорилтоо “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан.
»»
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ 12:06 ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, Хятадын хоорондох худалдааны хурцадмал байдал
»»
Ангарагийн жалга хэрхэн үүссэнийг тогтоов 12:00 Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
Ангараг дээрх ороомог хэлбэртэй, урт сунаж тогтсон жалга эрдэмтдийг удаан хугацаанд “гижигдэж” буй. Ус, салхи, эсвэл
»»
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
»»
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдал 11:38 2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
2025 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн байдлаар өглөөний цэнэглэлт дууссаны дараа өдрөөс эхлэн
»»
НӨАТ-ын III улирлын буцаалтыг энэ сард багтаж олгоно 09:54 НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
НӨАТ-ын 2025 оны III улирлын буцаалтыг энэ долоо хоногт иргэн, ААН-үүдийн дансанд шилжүүлэхээр болжээ.
»»
Шуурхай штабын хуралдаан боллоо 09:03 Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд шатахууны татан авалт нийлүүлэлтийг зохион байгуулах шуурхай штабын хуралдаан боллоо.
»»
Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана 09:01 Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
Өнөөдрийн /2025.10.27/ Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги
»»
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
»»
Ирэх арваннэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 08:39 Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх арваннэгдүгээр сард агаарын дундаж температур төв, зүүн, говийн
»»
Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо Ерөнхийлөгч татан авлаа 17:43 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай Монгол Улсын Их Хурлын 95
»»
Туул голын усны нян стандартаас 2.8 дахин их гарчээ 14:35 Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
Туул голын сав газрын захиргаанаас хийсэн лабораторийн шинжилгээний дээжийг "Баянзүрхийн гүүр" орчмоос авчээ.
»»
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
»»
Сэргээгдэх эрчим хүчээр дулаанаа шийдсэн эмнэлэг түүхий нүүрсний хэрэглээг халж, 39.6 сая төгрөг хэмнэх боломж бүрдлээ 12:39 Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын Эрүүл мэндийн төв сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийджээ.
»»
“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг зогсоолоо 12:28 “Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
“Говь” ХК нь 2025 оны 9 сарын 8-ны өдөр хэлбэрээ өөрчлөн хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/
»»
IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй 10:36 Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
Оны эхний есөн сард Монгол Улсаас БНХАУ-д экспортолсон нүүрсний биет хэмжээ 62 сая тонн боллоо.
»»
Монгол төрийн хямрал 09:24 Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
Төр хямраад эхлэхээр төр болон төрийн хямралын талаар миний “мэргэжлийн өвчин” хөдлөөд нийтлэл бичмээр санагддаг юм.
»»
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
»»
Аюулт үзэгдэл, ослын 73 удаагийн дуудлагаар 86 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 09:16 Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.10.20-10.26/ нийслэлийн 7 дүүрэг, 15 аймгийн 24 суманд аюулт үзэгдэл,
»»
Э.Батмагнай ахлагчтай “MCS ENERGY”, Б.Орхонбаяр ахлагчтай “АПУ, СКАЙТЕЛ” багууд Алтан цомд эхний ялалтаа авлаа 09:01 Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж буй Алтан цомын барилдааны нэгдүгээр
»»
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
»»
Медаль хүртсэн тамирчдад хүндэстгэл үзүүллээ 08:49 “БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
“БАХРЕЙН-2025” Азийн залуучуудын наадмын таеквондогийн эрэгтэйчүүдийн +73 кгд шигшээ багийн тамирчин Б.Бэлгүтэй
»»
Г.Занданшатар: Шатар зөвхөн спорт бус хүүхэд залуусын сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх үндэсний боловсролын чухал хэсэг гэж үздэг 08:32 Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод өнөөдөр (2025.10.25) эхэллээ. 19 дахь
»»
Цахилгаан шугам сүлжээний газраас дараах нөхцөлийг хангасан гэр хороололд орших айл өрх шөнийн тариф хөнгөлөлтөнд шилжинэ 08:14 Үүнд:
Хотын стандарт, хяналтын газрын орлогч дарга О.Оджаргалыг шүүхэд шилжүүллээ 08:08 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2023 оны аравдугаар сард нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт,
»»
УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавыг цагдаа шалгаж байна 19:17 УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
УИХ-ын гишүүн, дэд дарга, Хөдөлмөрийн сайд асан Я.Санжмятавыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр
»»
CNN: Трамп ба Ши Жиньпин нарын уулзалтын үр дүн яаж ч гарсан Хятадын ялалт болно 09:24 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын энэ сарын 30-нд Пусан хотод хийхээр
»»
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байна 17:01 Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
Украины хямралыг зөвхөн бусад улсын оролцоотойгоор л зохицуулах боломжтой гэж үзэж байгаагаа Унгарын Ерөнхий сайд
»»
Путин дайн зогсоохоос татгалзвал Трамп дарамтаа улам хүчтэй болгоно гэжээ 15:09 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москваг шахах дарамтаа улам нэмэгдүүлэхэд бэлэн байна. Хэрвээ Владимир Путин
»»
Израилын тал Газад цохилт өгчээ 11:28 ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 29 /DW/. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху ХАМАС бүлэглэлийнхнийг
»»
Лавров: НАТО-гийн тэлэлт нэг минут ч зогсоогүй 08:01 ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
ОХУ-ын Гадаад Хэргийн Сайд Сергей Лавров мэдэгдэхдээ, Зөвлөлтийн үеэс өгөгдсөн амлалтуудыг үл харгалзан НАТО-гийн
»»
Украинд 2026 оноос цэргээ байрлуулахаа Франц улс албан ёсоор мэдэгдэв 20:49 Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
Франц улс 2026 оноос Украинд цэргээ байрлуулах төлөвлөгөөтэй байгааг Хуурай замын цэргийн ерөнхий штабын дарга Пьер Шилль мэдэгдэв.
»»
92 настай ерөнхийлөгч улиран сонгогдсоныг эсэргүүцжээ 11:53 ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
ЯУНДЕ, 2025 оны аравдугаар сарын 28 /TASS/. Энэ сарын 12-нд Камерунд болсон сонгуульд одоогийн ерөнхийлөгч
»»
Дэлхийн зах зээл дээрх Оросын газрын тосны хэмжээ буурснаас болж үнэ нь өсөхийг В.Путин анхааруулав 08:41 Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
Будапештад болохоор төлөвлөгдсөн Владимир Путинь Дональд Трамп нарын уулзалт цуцлагдсантай холбогдуулан АНУ
»»
Луврын музейд гарсан хулгайн сэжигтнүүдийг баривчилжээ 14:31 ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
ПАРИС, 2025 оны аравдугаар сарын 27 /AP/. Парисын Луврын музейгээс үнэт эдлэлүүд хулгайлсан хэрэгт
»»
Трамп, Путин нарын хоёр дахь уулзалт хойшлов 09:21 Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
Трамп, Путин хоёр удахгүй бас уулзах нь. Тов нь одоогоор тодорхойгүй ч уулзах газар нь ил боллоо. Тэд Унгар улсын
»»
Японд муу сурвал оюутны виз сунгахгүй 08:59 Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
Япон улсын 104 дэх Ерөнхий сайдаар Такаичи Санаэ сонгогдсон билээ. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар сонгогдсон
»»
Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг баталжээ 14:37 БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 24 /DW/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнууд Оросын эсрэг 19 дэх багц
»»
Путин: АНУ-ын шинэ хориг арга хэмжээ Оросын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлөхгүй 10:58 10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
10-р сарын 23-нд Оросын Ерөнхийлөгч В.Путин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа АНУ-ын Оросын эсрэг
»»
Умард Солонгост дуунаас хурдан пуужин туршжээ 14:48 ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
ПЁНЬЯН, 2025 оны аравдугаар сарын 23 /Yonhap/. Умард Солонгосын тал дуунаас хурдан хоёр пуужинг амжилттай
»»
Оросын газрын тосны компаниудад хориг тавьжээ 10:00 ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 23 /DW/. Оросын газрын тосны хоёр том компани болох “Роснефть” болон
»»
Warner Bros. компанийг худалдана 15:29 НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 22 /Kazinform/. "HBO", "CNN" зэрэг телевизийн сувгууд болон хэд хэдэн
»»
Дэлхийн банк: Сирийг сэргээн босгоход 216 тэрбум ам.доллар шаардлагатай 13:07 ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
ДАМАСК, 2025 оны аравдугаар сарын 22 /AP/. Арав гаруй жилийн турш үргэлжилсэн иргэний дайны дараа Сирийг
»»
Дэлхийд анх удаа усан доорх дата төвийг байгуулжээ 11:31 ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
ШАНХАЙ, 2025 оны аравдугаар сарын 22 /Xinhua/. Хятадын зүүн нутгийн Шанхай хотод салхины эрчим хүчээр
»»
Такаичи Санаэ Японы анхны эмэгтэй Ерөнхий сайдаар томилогдлоо 18:21 Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
Японы парламент өнөөдөр тус улсын дараагийн Ерөнхий сайдыг томиллоо. Санал хураалтаар эрх баригч Либерал
»»
Трамп: Украин ялна гэдэгт итгэхгүй байна 17:54 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украиныг одоогийн зэвсэгт мөргөлдөөнд ялалт байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлэв.
»»
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг 14:42 Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ 18:07 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл
»»
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Ухаа Худагийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 12:07 Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
Монгол Улсын Засгийн газраас стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж УИХ-аас тогтоосон Ухаа Худагийн
»»
Батзандан яаж ажиллах ёстойг Учрал санууллаа 14:24
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн 18:27 Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор төсөвт тодотгол хийх үү гэдэг асуудал үүссэн. Харин энэ талаар Сангийн сайд
»»
Сар шинийн амралтыг 7-10 хоног болгож сунгахыг та дэмжих үү? 21:13
Б.Жаргалсайхан: Монголчууд юм үзээгүй зангаасаа болж дээр доороо хэрэлдэж алалцдаг учраас улс хөгжихгүй байна 11:50
ВИДЕО: БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол баривчлагдахаасаа өмнө богино хэмжээний ганцаарчилсан мэдэгдэл хийжээ 17:15 Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
Онц байдал тогтоосонтой нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёолийг баривчлах тушаал гаргаж өнөөдөр өглөө
»»
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийг танилцуулж байна - Төсөл-8 Гангийн үйлдвэр 11:33
150 мВт хүчин чадалтай станц эрчим хүчээ нийлүүлж эхэллээ 18:43
СТАНДАРТ бидний амьд явах баталгаа 18:22
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа 13:48 Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байгаа хувийн хэвшлийнхэндээ баярлалаа. Хамтдаа зүтгэж, эрчээ алдсан ЭРЧИМ ХҮЧНИЙ салбарыг сэргээцгээе!
#GoMongolia
»»
Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас 1500 айлтай гэрээ хийгээд байна 10:57 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар: “Сэлбэ дэд төв” дээр газар чөлөөлөлт 2200 айлаас
»»
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа 17:57 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн бодлого бүхий үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлнэ.
»»
Хамтарсан Засгийн газар 2024-2028 онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ 23:25 Төсөл-1
Элон Маск хиймэл оюун ухаан ашиглан дэлхийн удирдагчдын загварын шоу хийжээ 22:02 Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
Элон Маск дэлхийн улс төрийн удирдагчид болон технологийн аваргуудыг хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн виртуал
»»
Авлигачид ялах уу, ард түмэн ялах уу? 20:36
Ахмадуудад туслах робот хүүг зохион бүтээжээ 14:45 Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
Германий “Navel Robotics” гэх гарааны компани өндөр настнуудын асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлжээ.
»»
Газар тариалан, гурилын үйлдвэрлэл жилд 3-4% ашигтай. Харин уул уурхайн үйлдвэрлэл 40-50% ашигтай 20:57
Дубай хотод “нисдэг хүмүүс”-ийн анхны уралдаан зохион байгуулагджээ 14:35 Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод өчигдөр анх удаагаа “нисдэг хүмүүс”-ийн уралдаан зохион байгуулагджээ.
»»